Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 60

 

 

  20*******     07        1                                             20*******/ДШМ/60

 

 

 

Н.эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 20******* оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Н.эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ******* *******, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* , , , , , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , ******* сумын багт оршин суух хаягтай, одоо хотын дүүргийн дугаар хороо, гийн гудамж тоотод оршин суудаг, ургийн овогт ын

2. Шүүгдэгч Н. нь 202 оны 06 дугаар сарын 2-*******-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ******* Буянт сумын " " гэх газар 645 улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс зам дээр байсан Т.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.******* прокурорын газраас Н.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ургийн овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.ийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.эд мэдэгдэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолж,

4.5 Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.ээс 5,2,741 төгрөгийг, "Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, -д зааснаар 25,00,000 төгрөгийг тус, тус гаргуулж хохирогч Т.д олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон ажиллаж байсан хугацааны цалингийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

4.6 Шүүгдэгч Н.ээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цэцгэн хээтэй цагаан өнгийн урагдаж цоорсон цус мэт шингэнээр бохирлогдсон хөнжил- 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн урагдаж цоорсон майхан-1ширхэг, хар өнгийн хуванцар эд зүйлийн хагархай-2ширхэгийг устгаж, ногоон өнгийн хос пүүзийг хохирогч Т.Буяннэмэхэд буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

4.7 Шүүгдэгч Н. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5.Шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүх шүүгдэгч Н.ээс сэтгэл санааны хохирол 25,00,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Үйл явдал 202 оны 06 дугаар сарын 2-*******-нд шилжих шөнө гарсан байдаг. ******* улсын шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоол 202 оны 07 дугаар 0-ны өдөр батлагдсан гарсан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/, А/275 дугаар хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам батлагдсан бөгөөд үйл явдал болсны дараа батлагдсан гарсан байна. А/, A/275 дугаартай тушаалд заасан журмын дагуу сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэрэглэлээр тогтоож шүүгдэгчээс 25,00,000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна. бусад шүүхүүд 202.07.0-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүдэд сэтгэл санааны хохирол гаргаж шийдвэрлэхгүй байгаа.

5.2 Хохирогч Т.гийн хохирлын баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд бодит, эмийн сангаас авагдсан баримтуудыг тооцож үзвэл мөнгөн дүн 2,64,22 төгрөг болж байна. бусад баримтууд нь эргэлзээтэй байна. Хохирлын баримтыг харвал эмийн сангаас болон дэлгүүрээс, шатахуун түгээх станцаас авсан баримтуудад хэн, хэнд авсан нь тодорхой бус буюу ах дүү, хамаатан садан, өөр хөндлөнгийн хэн нэгэн дэлгүүр, эмийн сангаас авсан байх боломжтой байна. тухайн баримтуудад орлого, зарлагын падаан байхгүй. Хохирогч Т.гийн регистр нэр байхгүй, эмчийн эм авах талаар бичиг байхгүй байна. Бид бүгд дэлгүүр ороод хүнсний зүйл авахад ebarimt өгдөг. Ийм учраас эргэлзээтэй байна. Шүүгдэгч Н.ийн жолоодож явсан машин дотор Н., Б., Ц. нар явж байсан. Хх-40-р хуудсанд Ц. мэдүүлэг өгөхдөө "... Н. машин барьж явна гээд огт уугаагүй. сумын төвөөс гараад ******* руу жоохон явж байгаад Б. зогсоод, Н.эд машинаа өгсөн, Н. бариад ирж байгаад замдаа хүн дайрчихсан юм. Яагаад өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна ..." гэх мэдүүлэг. ХХ-42-44-р хуудсанд Шүүгдэгч Н.ийн гэрчээр өгсөн "... 645 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг би жолоодож явсан.

Ц., Б. хоёр архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан, сумаас ******* руу гараад явж байх замдаа машинд байсан тал пиво ууж байсан. найз Б., Ц. хоёр бага зэрэг пиво уусан байсан болохоор, би Б.ын машиныг нь барьсан юм. /замд цагдаа зогсоож шалгаж магадгүй гээд бариулсан/. Би тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхгүй, Б. үнэмлэхтэй, Ц. сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг. ХХ-ийн 46-4 р хуудсанд гэрч Б.ын гэрчийн мэдүүлэгт "... "202 оны 06 дугаар сарын 2-ны орой найз Н. , Ц. нарын хамт, сумаас ******* аймаг руу миний өөрийн эзэмшлийн 6-45 хэрэгсэлтэй гарсан. Би найз Ц.той сэрүүн гэх нэртэй тал пиво замдаа машин дотор уусан юм. тэгээд замд Мянгад сум, Буянт сум дээр цагдаа зогсоож магадгүй гэж бодоод найз Н.эд машинаа бариулсан юм, Н. машин бариад Буянт сум өнгөрөөд 6-45 улсын дугаартай prius-20 тээврийн хэрэгслийг найз Н. жолоодож явсан. Найз ын авч ирсэн пивыг Ц. бид хоёр хувааж уусан юм. Би дөргөн сумын цагаан тойруу гэх газарт ирээд Н.эд рүлээ шилжүүлсэн, би бага зэрэг пиво уусан болохоор цагдаа зогсоож магадгүй гэж бодоод Н.эд рүлээ шилжүүлсэн юм. Н. эрхийн үнэмлэх байхгүй байх, сайн мэдэхгүй байна. Та яагаад эрхийн үнэмлэхгүй хүнд рүл шилжүүлсэн вэ? Гэхэд би жоохон пиво уусан байсан болохоор машинаа өгсөн юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй /в/, нөгөө хоёрыг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг авагдсан байна.

 Дээр дурдсан мэдүүлгийг харвал хохирогч Т.д учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч Б. хариуцахаар байна. хавтаст хэрэг дотор тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан байгаа.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. 4.2-д Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 4.1-д заасан үүрэг үүсэхгүй. 4.-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. 4.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зааж өгчээ. Тээврийн хэрэгслийг *******ий хариуцагч Б. шилжүүлэн өгсөн байдаг.

5. Шүүгдэгч Н.эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэх боломжтой байсан. Н. ийн хувьд шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалт, прокурорын шатанд гэм буруугийн асуудал дээр маргаагүй гэм буруугаа зөвшөөрч оролцсон. ******* сумын харьяат, одоо хотын хан уул дүүрэгт оршин суудаг. Гэтэл хан уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна. эцэг эх нь ховд дөргөн оршин суудаг. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн сайн дураар хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан. явах зардлыг нөхөн төлсөн байдаг. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******.05.27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, сэтгэцэд учирсан хохирол 25,00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирлын мөнгийг *******ий хариуцагч Б.аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч  Н.ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчид учирсан хор, уршгийг *******ий хариуцагч Б.аас Иргэний хуулийн 4.1-т заасны дагуу Б.аар төлүүлэхээр зааж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийг тэнсэж өгнө үү гэв.

7. Хохирогч Т. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* улсын Шүүхийн шинжилгээний газрын 202 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт "... Т.ы биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, зүүн духны дэлбэн дах тархины эдийн няцрал, аалзан хальстай доорх цус харвалт баруун зулай хэсгийн хатуу хальсан доор цусанд хураа эрүү болон хамар яс баруун нүдний ухархайн дотор хана, тагнайн хугарал, хугарлын харалдаах 16-р шүдний булгарал, дагз, доод уруулд шарх 2 нүдний зовхинд цус хуралт, нүүр, 2 гарын шуу, сарвуу, нуруу, баруун мөр, зүүн зулайд зулгаралт зөөлөн эдийн няцрал цээжний хөндийд хий, шингэн харалт, нурууны th12-L нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөг ясны ил хугарал баруун дунд чөмөг ясны далд хугарал зүүн ташаанд шарх гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсэгдсэн байх боломжтой.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн тогтоох журмын .1., .1.12, .1.20-т зааснаар амь насанд аюултай 6 тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт авагджээ.

 ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбарын" ахлах нарын 202 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн техникийн шинжээчийндүгнэлтэд 6-45 хоа улсын дугаартай приус-20 маркийн автомашины Жолооч Н. нь МУ-ын ЗХД-ийн .7 "а"-р заалт буюу "Жолоочийн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн гэрчүүд болон хохирогч Т.гийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл бүрэн тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу. Гэтэл хохирогч Т. нь “ ” ХХК-д ажилладаг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин *******,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатын шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.эд холбогдох ******* дугаартай хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдлоор оролцож дүгнэлт гаргаж байна. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч Т. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын  шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. ******* Прокурорын газраас “шүүгдэгч  Н.  нь 202 оны 06 дугаар сарын 2-*******-нд шилжих шөнө “Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс зам дээр байсан Т.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 5. Шүүгдэгч Н. нь 202 оны 06 дугаар сарын 2-*******-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ******* Буянт сумын “ ” гэх газар 6-45 улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад ******* ******* Замын хөдөлгөөний дүрмийн .7 а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөний улмаас зам дээр байсан явган зорчигч Т.г дайрч зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Т.гийн мэдүүлэг, шүүх химийн шинжээчийн 642, 117,11,120 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, шүүх шинжилгээний газрын шинжээчийн 52 дугаартай дүгнэлт, хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн болон авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, ******* авто тээврийн төвийн техникийн шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн осол дээр гаргасан магадлаагаа, техникийн шинжээчийн 202 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 06/64 дугаартай дүгнэлт, гэрч Ц., Б. нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. “Шүүгдэгч Н.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.1 Анхан шатны шүүх шүүгдэгч Н.ийг  “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан  байна.

7.Шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч  Н.Очирбат нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч: “...хохирогч Т.д учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч Б. хариуцах тул  шүүгдэгч Н.ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, сэтгэцэд учирсан хохирол 25,00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирлын мөнгийг *******ий хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү.”  гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан гомдол гаргажээ.

 7.1.Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

Хэдийгээр энэ хуульд зааснаар  тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгслээ ашиглагчид шилжүүлэн өгсөн  бол учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг зохицуулсан боловч Б.ын тээврийн хэрэгслээ Н.эд шилжүүлсэн үйлдэл, Н.ийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байх тул дээрх хуульд зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.ын үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан хохирогчид гэм хорын хохирол учраагүй байна.

 Шүүгдэгч Н.ийн болгоомжгүй үйлдлийн улмаас  хохирогчид гэм хор хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нь уг хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх нь Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад  нийцнэ.

Иймд *******ий хариуцагч  Б. нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.2 Анхан шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч  Н.эд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж   шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна.

7..Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн  зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1. дүгээр зүйлийг хэрэглэж “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдол  нь шүүгдэгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялаас хүнд ял учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ялыг хүндрүүлж шийдвэрлэх  боломжгүй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “зорчих эрхийг хязгаарлах ял” эдлүүлэхээр тогтоосон дүүрэг нь шүүгдэгчийн оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж  байгаа дүүргээс өөр дүүрэгт байгаа нь түүнийг уг ял эдлэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж тайлбарлаж байх боловч шүүгдэгч нь  одоо нийслэлийн аль дүүрэгт амьдарч, ажиллаж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй  байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. .Харин энэ нөхцөл байдлын  талаар нотлох баримтаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүрдүүлж өгч зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

7.4. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 540.000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 25.00.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

7.5. ******* ******* Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн .1 дүгээр зүйлийн .1. дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийхээр”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай” холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Дээрх хуульд тусгагдсан агуулгаар Иргэний хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан “гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах” эрх зүйн зохицуулалтыг нэмж оруулсан бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

 Мөн дээрх хуулиудыг дагалдуулан ******* ******* шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, ******* ******* шүүхийн нийт шүүгчийн 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

7.6.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон  холбогдох бусад хуулийн зохицуулалтыг 202 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд *******ий хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь “Иргэний хууль болон хуульчилсан акт хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ” гэсэн агуулгатай.

Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийх, шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах эрх зүйн зохицуулалтууд нь 202 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэг хамаарч үйлчлэхээр  дээрх хуулиудад тусгагдсан байна.

Нэгэнт Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 20 дугаар зүйлд  заасан  зохицуулалт нь 202 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 5 дах хэсгийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хортой холбогдох  хэсгийг хүчингүй болгож, 6 дахь заалтад хохирогчийн нэрийг Т.Буяннэмэх гэж бичиж техникийн алдаа гаргасныг Т. гэж залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

.Хохирогч болон түүний өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: “...хохирогч Т. нь “ ” ХХК-д ажилладаг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин *******,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатын шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.” гэжээ.

.1. Шүүх хохирогч Т. нь ажилгүй байсан хугацааны цалин *******,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогчийн ажиллаж байсан гэх “ ”- ХХК-ны ерөнхий нягтлан бодогчийн ажлын тодорхойлолтоор түүний сарын цалинг тогтоох боломжгүй, бусад нотлох баримт дутуу тул хэлэлцэхгүй орхиж,  нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул  хохирогч нь тухайн үйл баримтын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн *******ий журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  5 дах заалтад  “Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,-д зааснаар 25,00,000 төгрөгийг гаргуулж”  гэснийг хүчингүй болгож, “тус тус” гэснийг хасаж,  6 дахь заалтад  “Т.Буяннэмэхэд” гэснийг “Т.д” гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч  Н.Очирбат, хохирогч Т. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг ******* шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч ******* ******* Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                                                                                             

                                                                                                             

           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                      Ш.БАТТОГТОХ

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА