2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03543

 

 

2025 04 25 191/ШШ2025/03543

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Ж*******ийн Б******* /РД:*******/

 

Хариуцагч: *** тоотод оршин суугч Б*******ийн С******* /РД:*******/-т холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж******* овогтой Б******* миний бие 2020 оны 08 сард өөрийн эзэмшил болох ***тоотод орших Д******* 8 нэрийн хүнсний дэлгүүрийг өөрийн бэр дүү болох иргэн Б******* овогтой С*******тай /РД:*******/ түрээсийн гэрээ байгуулан түрээслэж сарын 3,5 сая төгрөгийн төлбөрийг сар бүр авч байхаар тохиролцон ажиллуулахад нь хүлээлцсэн болно. Улмаар иргэн Б.С******* уг хүнсний дэлгүүрийг 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал ажиллуулан ашиг орлого олж байсан. Уг түрээсийн гэрээний дагуу ажиллуулж байх хугацаандаа иргэн Б.С******* нь ажиллуулж эхэлсэн 4 дэх сараасаа эхлээд түрээсийн төлбөрийг багасгаж өгөөч гэж хүсэлт тавих үед нь тохиролцож 500,000-р түрээсийн төлбөрийг буулгаж байсан Мөн халдварт Ковид-19 өвчний үед хорооны нутаг дэвсгэрийн оршин суугч нарт хөнгөллеттэй үнээр үйлчилээрэй гээд түрээсийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл 50%-р хөнгөлж хөнгөлөлт үзүүлж түрээсийн мөнгөний 50%-тай тэнцэх 1,5 сая 7 төлбөрийг авч байсан. Уг өвчний үеэр хамгийн их орлого олж, ашигтай ажиллаж байсан нь хүнсний дэлгүүрүүд байсан юм байна билээ. Энэ завсар өөрсдөө уг хүнсний дэлгүүрийн ихэнх ашигийг авч байсан хүн нь иргэн Б С******* өөрөө байсан. Үүний дараа улмаар халдварт өвчин бүрэн дууссаны дараа буюу 2022 оны 03 дугаар сард гэрээг шинэчлэн анхны түрээсийн төлбөрөөр бодож төлбөрийг нэмэгдүүлж өгч авахаар тохиролцон түрээсийн гэрээг дахиж үйлдсэн болно. Энэ үеэс буюу 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Б.С******* нь элдэв шалтаг хэлэн түрээсийн төлбөрийг өгөхгүй болсон ба цуглуулж байгаад ч болов цувуулаад өгнө гэж худал хэлсээр 2022 оны 11 дүгээр сард дэлгүүрийн бүх бараа материал аа аваад зугтаасан болно. Мөн улмаар түрээсийн мөнгийг бараа материал зарагдаж дуусахаар өгнө гэж мессежээр мэдэгдсэн боловч худал хэлээд алга болсон. Мөн уг дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа бараа нийлүүлэлтийн компаниудаас зээлээр авсан барааны төлбөрийг төлж барагдуулалгүй залилан мэхлэж, олон сая төгрөгийн төлбөрт унаган зугтааж алга болсон. Нийт ойролцоо дүнгээр 5-6 сая төгрөгийн төлбөрийг иргэн Б.С*******гийн өмнөөс нь нийлүүлэгч компаниудад төлж барагдуулаад байна. Мөн СӨХ-н төлбөр, цахилгааны төлбөр, байрны мөнгө г.м олон мянган төгрөгийн төлбөр төлөлгүй зугтааж алга болсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зугатааж, холбоо барих боломжгүйгээр алга болсон. Мөн нийлүүлэгч компаниудаас мөнгө төлж барагдуулсан тодорхойлолтуудыг гаргуулж дууссаны дараа уг төлбөрийг мөн нэхэмжлэн тусад нь гаргуулна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр олон удаа компанийн хаягаар дуудуулж чирэгдэл учруулж байсан болно.

Иймд иргэн Б.С*******г олон сарын хугацанд итгэл тээн хүлээж байсан боловч нэгэнт энэ хүн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба намайг төлбөрөө нэхэмжилэхээр дарамтлаад байна гэж гүтгэж ярьдаг, мөн миний төрсөн дүү Ж.Лг миний эсрэг турхиран хэрүүл маргаан өдөөж, улмаар миний төрсөн дүү Ж.Л эхнэрээ өмөөрөн намайг хүзүүгээр минь боож амь насанд минь хохирол учир ч болзошгүй нөхцөл байдалд хүргэж байсан тул зодоон цохионоос урьдчилан сэргийлэх үүднээс, уг хүнтэй хэл амаа ололцож чадахгүй байгааг харгалзан үзэж энэ хэргийг шалган иргэн Б.С*******гаас түрээсийн 8 сарын төлбөр болох 28 сая 7 гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж******* овогтой Б******* миний бие иргэний хэргийн шүүхэд иргэн Б******* овогтой С******* гэх хүнээс 28,000,000 төгрөгний нэхэмжлэл гаргасан болно. Уг хүний нөхөр нь болох Ж******* овогтой Л гэх миний төрсөн дүү 2024 оны 11 дүгээр сард насан эцэслэсэн тул би уг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б******* нь түрээсийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Ж******* овогтой Л гэх миний төрсөн дүү нь 2024 оны 11 дүгээр сард насан эцэслэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б******* нь түрээсийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийн 148,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 148,975 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА