Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 19

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Тулгаа

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Х овогт Д-ын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 201721010023 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1970 оны 11 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 47 настай, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Цэцэг сумын Байтаг багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, , Х овогт Д-ын Э д

     Холбогдсон хэргийн талаар: Д.Э нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багийн нутаг дэвсгэрт Уаз-469 маркын 47-76 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 97-73 ХОА улсын дугаартай Ниссан атлас маркын автомашиныг мөргөж хохирогч Н.О  ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багийн нутаг дэвсгэрт Уаз-469 маркын 47-76 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 97-73 ХОА улсын дугаартай Ниссан атлас маркын автомашиныг мөргөж хохирогч Н.О  ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Д.Эы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:” Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баян-овоо багаас өөрийн эзэмшлийн 47-76 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зүүн хойд зүгээс Ариунболорын цайны газрын өнцөгөөр зүүн гар талруугаа эргээд өнцөг тойрход урдаас 97-73 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирээд миний автомашин баруун талаараа урдаас ирж явсан автомашин зүүн талаараа мөргөлдсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.О  тэй сайн дураараа эвлэрч хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг,

- Хохирогч Н.О  ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд гэр бүлийн хамт сар шинэлээд явж байгаад Л.Ганболорын буудал цайны газар гэсэн хаягтай байшингийн үүдээр баруун гар талдаа эргэх гээд манай нөхөр Т.Мөнхжаргал авто машин бариад явж байтал гэнэт өөдөөс Д.Э саарал өнгийн Уаз 469 маркын машинтай манай машины зүүн урд хэсэг буюу миний сууж явсан талруу мөргөөд автомашины салон урдаас орж ирээд миний хөлийн өвдөгний үений дээд талд цохигдсон. Би баруун хөлний хуучин гэмтэл гэмтсэн байх гэж бодоод аймаг явж зураг авхуулсан” гэх мэдүүлэг,

- гэрч Т.Мөнхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн Ниссан атлас маркын 97-73 ХОА улсын дугаартай автомашинаар айлд цай уучихаад гэрлүүгээ Цэцэг сумын Цэцэгнуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Болор сутай” гэх зочид буудал цайны газрын урдуур баруун гар тийшээ эргэх гээд дохио өгөөд явж байсан тэгтэл урдаас саарал өнгийн УАЗ-469 маркийн авто машин эгц урдаас гарч ирсэн тэгэхээр нь би баруун гар талруугаа дартал тухайн машины жолооч зүүн гар тал буюу миний талруу үрүүлээ дараад ирж байгаа нь харагдсан, тэгээд тухайн машин миний зүүн урд талаас өөрийн баруун гар талаараа мөргөж зогссон. Би баруун гар талынхаа эгнээг барьж явсан. Тухайн автомашин нь манай эхнэр болох Н.О  ийн сууж байсан талруу мөргөж орсны улмаас миний машины салон нь хойшоо гүйгээд манай эхнэрийн өвдөгний үений дээд тал дээр цохьсон байсан” гэх мэдүүлэг,

- гэрч Л.Ариунболорын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... манай хашааны гадна хүмүүс бужигнаад байхаар нь гарч ирсэн. Д.Эы Уаз 469, Т.Мөнхжаргалын Ниссан атлас маркын машин хоёр манай цайны газрын урд талд өөд өөдөөсөө мөргөлдөөд зогссон байсан. Тэр хоёр жолооч гадна харагдах байдлаар эрүүл байсан” гэх мэдүүлэг,

- гэрч Т.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”... сар шинийн 3-нд би гэр бүлийн хамт манай нөхөр Д.Э өөрийн Уаз 469 маркын автомашин жолоодоод ертөнцийн зүгээр хойноос явж байгаад зүүн гар талдаа эргэж авто машиныхаа араагаа хүндрүүлээд явж байхад өөдөөс цагаан өнгийн автомашинтай Т.Мөнхжаргал гарч ирээд манай нөхөр тэр автомашины зүүн урд хэсэгрүү нь очоод мөргөлдөөд зогссон юм тэгэхэд нь би өөрийн авто машины урд салхины шил мөргөөд шил цуурсан. Биед учирсан гэмтэл зовиур байхгүй” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын талаар шинжээч Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн а/д Н.Төмөрхуягийн 2017 оны 03 сарын 17-ны өдөр гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд: УАЗ-469 31512 76-47 ХОА улсын дугаартай  машин жолоодож явсан Д.Э нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн. УАЗ-469 31512 76-47 ХОА улсын дугаартай  машин жолоодож явсан Д.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээ авна”,. 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гархаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт,

Хохирогч Н.О  ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 125 тоот :

1. Н.О  ийн биед гэмтэл учирсан байна.

2. Н.О  ийн биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хөндлөн зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Н.О  ийн биед учирсан дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4. Н.О  ийн биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хөндлөн зөрсөн хугарал гэмтэл нь шинээр үүсгэгдсэн байна.

5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6. Н.О  ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

     - Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1440000 төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Н.О   нь шүүгдэгч Д.Этай сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “холбогдогч Д.Э хохирогч Н.О   бид хоорондоо эвлэрсэн бөгөөд одоо бидний хооронд ямар нэгэн гомдол, хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

  Шүүгдэгч Д.Эы холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гарнуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Д-ын Э д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

        3. Шүүгдэгч Д.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хохиролгүй гэснийг тус тус дурьдаж,          регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 493020 дугаарын B ангилалын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Д.Э-д буцаан олгосугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Д.Эд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.