Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 61

 

 

2024     07        31                                                2024/ДШМ/61

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Говь-******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Баярмагнай/цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг яллагдагч *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал, Э.Ганбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16ы өдрийн 74 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2337000570077 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1978 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, ам бүл-7, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* суух хаягтай, Ховд аймгийн ******* ******* ******* эмч ажилтай, ******* , регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

1.2. Монгол Улсын иргэн 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний эмч мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* суух хаягтай, Ховд аймгийн ******* ******* эрүүл д их эмч ажилтай, , регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх

1.3. Монгол Улсын иргэн 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний эмч мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* суух хаягтай, Ховд аймгийн ******* ******* эрүүл ийн дарга ажилтай, , регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

2.1 Яллагдагч Ховд аймгийн ******* ******* ******* эмч Хишигээ нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Ариунболдоос ирүүлсэн "Ховд аймгийн Цэцэг ******* "Ембүү" гэх газарт хүн гэртээ ухаан алдаж унасан талаар дуудлагыг хүлээн авч амь хохирогчийн биеийн байдлыг үзэж, тархиндаа цус харвасан талаар оношилсон, мөн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин очиж амь хохирогчийн биеийн байдлыг үзсэн т эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлээгүйн улмаас хугацаа алдаж өвчтөн ******* ******* эрүүл д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх,

2.2 Яллагдагч Ховд аймгийн ******* ******* эрүүл ийн их эмч албан тушаалтай ******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* эрүүл д хүргэгдэн ирсэн өвчтөн ыг эмчлэхдээ Монгол Улсын (MNS 5081: 2013) сум, тосгоны эрүүл , сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерийн даралт ихсэн, өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас өвчтөн ******* ******* эрүүл д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх,

2.3 Яллагдагч Ховд аймгийн Аптай ******* эрүүл ийн дарга ажилтай нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* эрүүл д хүргэгдэн ирсэн өвчтөн ыг эмчлэхдээ Монгол Улсын (MNS 5081:2013) сум, тосгоны эрүүл , сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас ******* ******* эрүүл д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох Эрүүгийн 2337000570077 дугаартай хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

4.2 Хэрэг прокурорт очих хүртэл хугацаагаар яллагдагч *******, *******, ******* нарт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

4.3 Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт *******аан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч Т.Амартүвшин 18 жил ажилласан ахлах шинжээч эмч 14 жил ажилласан, шинжээч нь мэргэжлээрээ 15 жил ажилласан бөгөөд шинжээч нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 910 дугаартай дүгнэлтийг гаргахдаа "Ховд аймгийн ******* ******* ийн өвчний түүх, хохирогчийн хэвтэх үеийн онош, эмчлэгч эмч хохирогчийн үзэж, тавьсан онош, 2023 оны 08 дугаар сарын 16-наас 2023 оны 08 дугаар сарын 19-өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд хийгдсэн эмчилгээ, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээг тус тус үндэслэн комисс санал нэгтэйгээр дүгнэлтийг гаргасан байна. Дүгнэлт: Ховд аймгийн ******* ******* ийн №288 тоот өвчний түүхэд талийгаач ын эмчлэгч эмчээр ******* байна. Эмчлэгч эмч нь ******* эмнэлгийн стандарт, журам ажлын байрны тодорхойлолтын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байдаг.Эмчлэгч эмч ******* нь эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг шилжүүлэх Шаардлагатай байсан ба хугацаа алдсан байна. т анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, онош тавьж эмчилгээ хийсэн эмч, эрүүл ийн эрхлэгч эмч нар нь Монгол Улсын /MNS5081:2013/ Сум тосгоны эрүүл , сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг барьж ажлаагүй байна. Талийгаач артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан ба эрт цаг алдалгүй бүрэн оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байжээ" гэх дүгнэлт.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахлах дэслэгч Э.Баасанжав, анагаах ухааны магистр мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Ц.Оюун-Эрдэнэ, ахлах шинжээч, мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа, шинжлэн магадлах ухааны магистр цагдаагийн хошууч , ЭМЯ-ны Эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн УНТЭ-ийн ЭЭТ-ийн эрхлэгч Л.Мөнх-Очир, ЭМЯ-ны Эрчимт эмчилгээний мэргэшлийн салбар зөвлөлийн гишүүн ЦТЭ-мийн ЭЭТ-ийн эрхлэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 153 дугаартай дүгнэлтийг гаргахдаа мөн Ховд аймгийн ******* ******* ийн №288 тоот өвчний түүх, хохирогчийн хэвтэх үеийн онош, үндсэн онош, дагалдах онош, хохирогчид 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хийгдсэн эмчилгээ, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 60 дугаартай дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 910 дугаартай дүгнэлт зэрэг материалд үндэслэн санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав гэжээ,

Дүгнэлт: Урьд гаргасан Ховд аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 60 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 910 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач артерын даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторх болон ховдлын цус харвалт аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан байна. Өвчний түүхэд бичигдсэн өгүүлэмжид дурдсанаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө гэнэт унасан, толгой хүчтэй хатгаж өвдөнө, дотор муухайрна, бөөлжинө, толгой эргэнэ гэсэн зовуурууд илэрсэн байгаагаас үзэхэд тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тархины цус харвалт үүссэн байх боломжтой байна. Талийгаач артерийн даралт ихсэлт, зүрхний булчингийн эмгэгшил, бөөрний дээд булчирхайн хоргүй хавдар өвчтэй байна. Артерийн даралт ихсэх өвчин үхэлд нөлөөлжээ. Талийгаач артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторх ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан байна. Ховд аймгийн ******* ******* ******* бага эмч Л.Хишигээ нь өвчтөний биеийг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзэхдээ биеийн байдлыг бүрэн гүйцэд үнэлээгүй, сайдын А/294 тушаалын дагуу эрэмбэлээгүй, А/256 тушаалын 3.1.1-г баримтлаагүй, урьдчилсан оношийг зөв тавьсан боловч дараагийн шатны арга хэмжээ шуурхай аваагүй, 2023 оны 08 дугар сарын 14-нд өвчтөний зовуур намдахгүй дахин дуудлага өгөхөд т байгууллагын эмчтэй холбогдож дараагийн шатны арга хэмжээ авч эмнэлэгт онош 13 настай хүүхэд орой 21 цагийн үед эм авна гэж морьтой ирж эмчээс эм авч явсан.

Өөрөөр хэлбэл эмч нарын эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг гарч, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээчийн дүгнэлтээр бүрэн дүүрэн тогтоогдсон.

5.2 Анх Ховд аймгийн ******* ******* эрүүл д хохирогч ирж эмчилгээ үйлчилгээ авсан болон эмчид үзүүлж ямар үйлчилгээ авсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тухайлбал эмч болон сувилагч нарын буруутай үйлдэл байсан эсэх, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зарим шаардлагатай сувилагч болон эмч, гэрч нарын мэдүүлэг авах ажиллагаанд прокурор биечлэн оролцох, өвчтөний түүх болон бусад холбогдох баримтуудыг гаргуулан авах, өвчний түүхийг хойшлуулшгүйгээр хураан авч өвчтөн буюу хохирогчид хийгдсэн эмчилгээ үйлчилгээ нь зохих журам зааврын дагуу хийгдсэн эсэхийг бүрэн дүүрэн шалгасан. Өнөөдөр яллагдагч нар шүүхийн хэлэлцүүлэгт сувилагч Д.Мөнхтуяаг хохирогчийн булчинд хийх ёстой байсан тариаг судсаар хийгээгүй гэж ярьж байгаа боловч хохирогчийн өвчтөний 288 дугаартай түүхэнд өвчтөнд булчинд хийгдэх ёстой тариа судсаар хийгдсэн талаар тэмдэглэгдсэн тохиолдол байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас "талийгаачид амоциллин тариаг 5 гр натрийгаар найруулж, бөгсөнд хийсэн, эмчийн өвчтөний түүхэнд бичсэн заалтаар тариаг хийдэг" гэх мэдүүлэг уг мөрдөн шалгах ажиллагаанд прокурор биечлэн оролцсон.

Гэрч Тодсүрэнгийн" өглөө 6 цагт талийгаач гарч бие засаж орж ирээд суугаад сувилагч орж ирээд өгзөгөнд нь тариа хийсэн гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд хохрогчийн цогцост хийсэн "... 156см урттай толгойдоо 36 см урт өтгөн хар үстэй, эмэгтэй хүний цогцос байна. Баруун зүүн сарвууны ар гадаргууд тарианы зүүний оромтой. Баруун зүүн өгзөгөнд тарианы зүүний оромтой биед өөр ил харагдах гэмтэлгүй байв" гэх үзлэгийн тэмдэглэл,

 

ын ******* ******* эрүүл д эмчлүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хүртэлх хугацаанд эмчлүүлсэн өвчтөний түүх баримтуудаар хохирогчийн булчингаар хийх ёстой эм тариаг судсаар хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн тогтоосон байх тул хэргийг прокурорт буцаасан нь илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

 Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

7. Яллагдагч *******, *******, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Яллагдагч *******, ******* нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Уг хэрэгт шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан. Эхний 2 дүгнэлтийн хувьд эргэлзээтэй шаардлага хангахгүй дутуу дүгнэлт гарсан учир прокурорын зүгээс 3 дахь шинжээчийг томилсон гэж хэлсэн. Бодит байдал дээр эхний 2 шинжээчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байсан гэдэг дээр прокурортой санал нэг байна. Харин 3 дахь дүгнэлтийн хувьд прокурор санаачилж гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Иймд шинжээч нарын гаргасан дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй нөхцөл байдлууд байсан учир анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

9. Яллагдагч *******гийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г буруутгаж байгаа шалтгаан нь шинжээчийн 153 дугаартай дүгнэлтээр *******, ******* нарыг сайдын тушаал зөрчсөн гэж үзэж буруутгаж байгаа. Уг шинжээчийн дүгнэлттэй танилцахаар уг дүгнэлт нь үндэслэлгүй гарсан харагдаж байгаа юм. яамны Эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлөөс шинжээчээр ажилласан 2 шинжээч маань бичгээр гаргаж өгсөн дүгнэлт дээрээ тархины цусан хурааны шинж тэмдэгээс хугацааг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн байсан. Гэтэл дүгнэлт хэсэг дээрээ санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргаж байна гээд зөрүүтэй дүгнэлт гарсан. Дахин шинжилгээ хийлгэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан. Шүүгчийн захирамжид дурдагдсан тодорхой ажиллагаануудыг хийгдэх боломжтой. Шүүгчийн захирамжийн хийгдэх ажиллагаанууд хуульд заагдсаны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан дагуу тодорхой ажиллагаануудыг хийхээр үндэслэлтэй гарсан байгаа. Хавтаст хэрэгт байгаа шинжээчийн 60, 910, 153 дугаартай дүгнэлтүүд зөрүүтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь яллагдагч Л.Хишигээ нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Ариунболдоос ирүүлсэн “ Ховд аймгийн Цэцэг ******* Баян-Овоо “Ембуу” гэх газарт хүн гэртээ ухаан алдаж унасан талаар дуудлагыг хүлээн авч амь хохирогчийн биеийн байдлыг үзэж, тархиндаа цус харвасан талаар онош тавьж, эмчилгээ хийж гэрт нь үлдээсэн, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өвчтөний биеийн байдлыг дахин үзсэн боловч т эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас өвчтөн ******* *******  эрүүл д эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан,

яллагдагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* эрүүл д хүргэгдэн ирсэн өвчтөн ыг эмчлэхдээ Монгол Улсын сум тосгоны эрүүл , сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүй, амь хохирогчийн өвчнийг буруу оношилсон, өвчтөний артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй,  эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас өвчтөн ******* ******* эрүүл д эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан,

Яллагдагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* эрүүл д хүргэгдэн ирсэн өвчтөн ыг эмчлэхдээ Монгол Улсын сум тосгоны эрүүл , сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний өвчнийг оношлоогүй, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй,  эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас өвчтөн ******* ******* эрүүл д 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс  2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл эмчлүүлж байгаад нас барсан  болох нь нотлогдсон гэж дүгнэн шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх яллагдагч Л.Хишигээ, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “ ...хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг бүхий, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, эрх бүхий шинжээч эмч нар гаргасан боловч яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нарын “ яамны  дэргэдэх дотор, мэдрэлийн Ангаах ухаан судлалын мэргэжлийн салбар  зөвлөлийн  мэргэжилтний бүрэлдэхүүнтэй багаар шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах хүсэлт” нь  хэрэгт ач холбогдолтой, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтооход дотор мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний  оролцоо шаардлагатай..., гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох, ... амь хохирогчийг ******* ******* хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд ажиллаж, эмчилгээ сувилгаа хийж байсан сувилагч нар нь амь хохирогчид тариа андуурч хийсэн тохиолдол байгаа эсэхийг шалгах, тэдний үйлдэлд гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4. Прокурор эсэргүүцэлдээ “...Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан шалтгаан, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагаагаар болон шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн дүүрэн тогтоогдсон, өвчтөнийг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд хохирогчийн булчинд хийх ёстой тариаг судсаар хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгч хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ шүүгчийн захирамжид тусгаагүй илт хууль зүйн үндэслэлгүй  шийдвэр  гаргасан тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.

4.1 Анхан шатны шүүх “амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтооход дотор мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний оролцоо шаардлагатай тул  яамны дэргэдэх дотор мэдрэлийн Ангаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй  багаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон эсэх, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй,  эргэлзээтэй ямар нөхцөл байдал бий болсон нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдож, эсвэл үгүйсгэгдэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч  шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хуульчилсан бөгөөд харин томилогдсон шинжээчийн мэдлэг ур чадвар, мэргэшсэн байдалтай нь холбоотойгоор дахин болон нэмж шинжилгээ хийлгэх боломжгүй юм.

Түүнчлэн шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол шинжээч нь дүгнэлт гаргахаас өөрөө татгалзах үүрэгтэй байна.

4.2. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хохирогчийг ******* ******* хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд ажиллаж, эмчилгээ сувилгаа хийж байсан сувилагч нар нь амь хохирогчид тариа андуурч хийсэн тохиолдол байгаа эсэхийг шалгах, сувилагч нарын үйлдэлд гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт  үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  энэ үйл баримтын талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байна.

 4.3 Дээрх Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар “... амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор яамны дэргэдэх дотор мэдрэлийн Ангаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй багаар шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар” шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйл, 27.4 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүхийн шинжилгээг

-шинжилгээний байгууллагаар эсхүл

-шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгүүлгэхээр нарийвчлан зохицуулж,  Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн  газрын гишүүн, Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилжээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар жагсаалт батлах тухай тушаалын хавсралтаар Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг баталж, уг жагсаалтын Шинжилгээний төрөл, нэр буюу “Шүүх эмнэлгийн шинжилгээ” хэсгийн 48 дугаарт “Цогцост хийх шинжилгээ”, 49 дугаарт “Хэргийн материалаар хийх  шинжилгээг” тус тус  жагсаасан байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд “мэргэжлийн байгуулага” хамаарах бөгөөд мэргэжлийн байгуулага гэж тухайн  хэрэг маргаанд хамааралгүй салбар яам,  агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгуулага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.

Тодруулбал дээрх жагсаалтын дагуу амь хохирогчийн цогцост болон хэргийн материалаар хийх шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллагаар хийлгэхээр жагсаалтаар баталсан байхад шүүх шийдвэртээ мэргэжлийн байгууллага буюу  “... яамны дэргэдэх дотор мэдрэлийн Ангаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй багаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. 

4.4 Мөн хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн хуулийн заалтыг удирдлага болгосон байх боловч  тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар зөрчил байгаа талаар захирамждаа бичээгүй, дүгнээгүй нь шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Яллагдагч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ш.БАТТОГТОХ

 

                    ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ