| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04209/И |
| Дугаар | 191/ШШ2025/02159 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/02159
| 2025 03 17 | 191/ШШ2025/02159 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух Т овогт Ш-ийн А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух Т овогт Б*******ийн Н /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух Б овогт Цийн Г /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Хариуцагч Ц.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2., 116., 118. , 132 дугаар зүйлийн 132.4.-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Ц.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлдан 2007.12.13-нд төрсөн хүү Г.И-ийг эх Ш.Ар-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Г.И-ийг 11-16 /суралцаж буй бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Г-ээр тэжээн тэтгүүлсүгээй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйийн 106.5.-д заасныг баримтлан 370 000 000 төгрөгөөр үнэлсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , , , 117 дугаар байрны 1204 , 69,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ш.А болон нэхэмжлэгч Б.Н нарын өмчлөлд үлдээн, Худалдаа хөгжлийн банк ХХК болон Ш.А, Ц.Г нарын хооронд байгуулсан 2015.09.18-ны өдрийн ЗГ-RCC2015080724-1 Орон сууцны зээлийн гэрээ /ипотекийн зээл/-ний үүрэгт 2024.11.28-ны өдрийн байдлаарх үлдэгдэл 147 243 301 /нэхэмжлэгчийн тайлбарласнаар 145 692 950 төгрөг/ төгрөгийг цаашид нэхэмжлэгч Ш.А хариуцан төлөхөөр тохиролцсон,
180 000 000 төгрөгөөр үнэлсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн *******, , , *******ны *******, 50 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Г болон хүү Г.И нарын өмчлөлд, 23 000 000 төгрөгөөр үнэлсэн, Ц.Г-ийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Ландкруйзер-80 маркийн, улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.Г-ийн өмчлөлд тус тус үлдээж,
Нэхэмжлэгч нар нь 1 өрөө орон сууцнаас оногдох хэсгийг, автомашины үнээс оногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагуудаас тус тус татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 828 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 1 243 150 /1 172 950+70200/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-аад олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 036 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА