2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01973

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12

191/ШШ2025/01973

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч О.Одгэрэл, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрлах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******, *******, *******, *******, хаягт оршин суух, Б овогт Оийн Н //-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 6 620 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч О.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О.Н нь 2022.03.15-ны Баянзүрх дүүргийн *******, *******ы *******ны од буюу гэртээ байх үедээ иргэн Г.Чтэй автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашигладаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч Г.Ч-ийн цээжний зүүн талд нэг удаа хутгалсны улмаас биед нь цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдсан зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргий гүйлдсэн гэж үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.17-ны өдөр 2022/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

О.Н-ийн гэмт үйлдлийн улмаас иргэн Г.Ч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаас эмнэлгийн үйлчилгээ авч, өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх, змнэлгийн тусламж үйлчилгээг авчээ.

Хохирогч Г.Ч нь даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчилгээний зардал 6 629 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1.-д заасны дагуу Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэхийг шаардах эрхтэй талаар хууль зүйн зохицуулалттай байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн Г.Чийн эмчилгээний зардалд зарцуулсан 6 629 000 төгрөгийн гэм хорыг шүүхээс гэм буруутайд тооцогдсон О.Нэс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч О.Нэс гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Г.Чийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 6 620 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөхөө илэрхийлж, зөвшөөрч, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын санд 2025.06.12-ны дотор нөхөн төлж хохиролгүй болгохоо хариуцагч тал зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулсан болно. гэв.

 

3.Хариуцагч О.Нэс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие О.Н нь Эрүүл мэндийн даатгалын газраас нэхэмжилсэн 6 620 000 төгрөгийг 2025.04.12-ноос 2025.09.12-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулна. Хуульд заасан эрх үүргийг ойлгож, сайн дураараа нэхэмжлэгч талтай тохиролцов. гэв.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

1.Хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага 6 620 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, 2025.09.12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцов.

2.Хуульд заасан эрх үүргийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.17-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаар шийдвэр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023.11.06-ны өдрийн 04/3981 дугаар албан бичиг, Гэт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл зэргийг гаргаж,

Тус шүүхийн шүүгчийн 2024.08.23-ны өдрийн 101/ШЗ2024/21410 дугаар захирамжийн дагуу Цэргийн төв эмнэлгийн 2024.09.09-ний өдрийн 542 дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Чийн өвчний түүх, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024.09.16-ны өдрийн 587 дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Чийн өвчний түүх зэрэг баримт хэрэгт авагдаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч О.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 6 620 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага 6 620 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.09.12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, Эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, зохигчдын болон гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч О.Н нар нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хүлээн авч, иргэдийн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар хариуцагч О.Нэс 120 870 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Нд холбогдох гэм хорын хохиролд нийт 6 620 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага 6 620 000 төгрөгийг 2025.09.12-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгуууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасныг баримтлан хариуцагч О.Нэс 120 870 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

О.ЦЭНД-АЮУШ