Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

2024/ДШМ/32

 

 

        

Ж.Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Прокурор: Ж.У

             Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У

             Шүүгдэгч: Ж.Д

             Нарийн бичгийн дарга:  Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Дгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Дд холбогдох 2412000180059 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 100 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Т харуул хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт У хот С дүүргийн 0 дугаар хороо Ны 0-0 тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Ө аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, уг ялыг эДж дууссан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт  Жийн Д/РД:00000000000000/

 

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 06 дугаар сард А аймгийн Б сумын Д багийн Х гэх газраас хохирогч Б.Бы 16 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Бд 9.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Ж.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Ө овогт  Жийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Дг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацааг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000/есөн зуун мянга/ төгрөгийг хураан улсын орлого болгож, Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Ж.Д миний бие бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөргүй, хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо бүрэн барагдуулсан. Би 2020 оноос хойш гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй охиныхоо хүүхдүүдийг харж улмаар “Т” ХХК-д харуул хамгаалалтын ажлыг тогтвор суурьшилттай хийж нийгэмшиж байгаа. Би дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна. Би амьдралд одоо л хөлөө олж өөрөө төлөвшиж байгаа. Надад нэг удаа боломж олгож, миний ялыг багасгаж өгөөч гэж гуйж байна. Би итгэлийг зүтгэлээр хариулж бүрэн чадна. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч В.Уын хамт орно ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Шүүгдэгч Ж.Д нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх санал гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлж заасан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг авч үзээд 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулсан учраас хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх үндэслэлтэй байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан саналдаа ... Ж.Дгийн холбогдсон хэрэг нь тодорхой. Бусдын 16 тооны адууг хулгайлсан. Шүүх хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн байгаа. Гагцхүү Ж.Дгийн тухайд хууль зүйн мэдээ, мэдээлэл дутмагаас болоод эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ эрх боломжийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа тайлбарлаж өгдөг. Энэ эрхээ эдлэхгүй хууль зүйн мэдлэг муутайгаасаа болоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж орж ирэх боломжоо тухайн үед алдсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Түүний хувийн байдлын тухайд ганц, хоёр гэрчийн мэдүүлэг байгаа. Ж.Д нь тухайн гэмт хэргийг 2020 онд үйлдсэн. Хувийн байдал нь нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдал харагдаж байгаа ч гэсэн үүнээс хойш гэмт хэрэг хийхгүй байж чадаж байгаа. Тодорхой хэмжээний ажил төрөл эрхлээд ахлах нь хүртэл болж тушаал дэвшиж бусдын итгэлийг алдахгүй ингэж ажиллаж чадаж байгаа. Ж.Д нь 2 хүүхэдтэй, өмнөх эхнэр том охиноо аваад өөр хүнтэй суугаад салаад явсан. Ингээд аав, ээжтэйгээ А аймгийн төвд амьдарч байж байгаад 2020 оноос хойш том охин нь холбогдоод том охиныхоо 2 хүүхдийг хараад У хотод хамтдаа амьдраад явж байгаа. Мөн Ж.Д нь шинэ хүнтэй танилцаад хамт амьдарч байгаа юм билээ. Тухайн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийн тухайд нэг морь унаж ашиглаад хулгай хийсэн. Тухайн 16 тооны адууг хэн нэгэнд зарж үрээгүй, алж нядалж, орлого олж мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Мэдээж гэмт хэрэг үйлдэгдээд төгсчихсөнтэй бид маргахгүй. Энэ үйлдлийн улмаас ашиг орлого олоогүй. Хохирогчид бодит хохирол бүрэн төлөгдсөн. Эрж хайсан зардлыг мөн төлсөн. Гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал, хохирогчоос уучлалт гуйгаад хохирол төлбөрөө төлөөд түүнээс хойш ямар нэгэн хэрэг төвөгт холбогдохгүй байгаа нөхцөл нь тухайн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зүйл харагдаж байна. Өмнө нь хэрэгт ял шийтгэгдсэн хүн төдийлөн нийгэмшиж чаддаггүй нөхцөл байдал байдаг. Харин одоо төлөвшиж байгаа, амьдралдаа хөлөө олж байна. Үр хүүхдэдээ дэмтэй тустай амьдарч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж боломж нөхцөлийг хэрэглэж өгнө үү. Хууль эрх зүйн мэдлэг дутуугаас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг алдсан байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1 удаа итгэл хүлээлгэж өгөхийг хүсэж байна... гэв.

 

            Шүүгдэгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

           Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 06 дугаар сард А аймгийн Б сумын Д багийн Х гэх газраас иргэн Б.Бы 16 тооны адуу хулгайлж, Б.Бд 9.650.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Бы ... Би А аймгийн Б сумын Д багийн Х гэх газраас 2020 оны 06 сарын эхээр өөрийн Хонгор азарган үрээтэй 16 тооны адуугаа алдсан. Ц багийн Ө давааны ар Ш гэх газраар хайж явтал О, А.С 2 дуудаад энэ айлын урд талын модон дотор 2 гүүг чинь аргамжчихсан байна гэхээр нь очоод хартал манай халиун гүү, шарга гүү хоёрыг урд модонд аргамжчихсан байсан. 2 унага нь хажууд нь зогсож байсан. Хүнд мэдэгдэхээргүй бургас, намаг ихтэй бартаатай газар аргамжчихсан байсан. Модны ард 60-80 метр орчим зайтай ганц гэрт очоод … энэ манай адуу яагаад энд хүрээд ирэв … гэхэд нударга Д буюу Ж.Д гэдэг залуу … би аваад ирсэн … гээд хулгай хийснээ улайж хэлсэн. Одоо цагдаад өгнө гэхэд хоорондоо хүний юм хулгай хийлээ гээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед Ж.Д, Г.Т нар болон гэрийн эзэн байсан. Бид нарыг явлаа гэхэд … цагдаад битгий хэлээч эндээ тохиръё … гэж хэлсэн. Гуйгаад байхаар нь … явсан зардал 2 сая төгрөг болсон өгөх юм уу … гэхэд өгнө гэж хэлсэн. 7 хоногийн дотор бөөгнүүлж аваачиж өгье гэсэн. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа Ж.Д, Г.Т хоёр Ц сумын Б багийн Н гэх газар миний алдсан 16 тооны адууг мотоциклтой тууж авчирч өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дгийн ... Б.Б нь 2020 оны 06 дугаар сард А аймгийн Б сумын Д баг Х гэх газраас Хонгор зүсмийн азарган үрээтэй 16 тооны адуу алдсан. Тэгээд , Б 2 манай дүүгийн адууны Шарга халиун зүсмийн 2 гүүг унагатай нь хамт А аймгийн Ц сум Ц багийн Ш гэх газар айлын урд талын модонд аргамжсан байсан. Тэр айл руу яваад очиход Гантөмөр гэх айлд тэр айлын хүү Г.Т болон нударга Д гэх хүн байсан. Тэгээд энэ адуу энд яаж ирсэн, хэн авч ирсэн гэж хэлэхэд тэр нударга Д гэх хүн … би энд авч ирсэн … гэж хэлэхэд Б.Гантөмөр гэх хүн нь нударга Д гэх хүнийг … балай муу хүүр хүний адуу авч ирлээ … гээд загнаад байсан. Тэгээд … үлдсэн адуу нь хаана байна … гэж асуухад … уулын хярд байгаа 7 хоногийн дараа араас чинь аваачиж өгье … гэсэн. Тэгээд гаднаас нь хөдлөх гэтэл … намайг цагдаад битгий хэлээч … гээд гуйгаад байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Огийн ... Би А аймгийн Ц сумын Ц багийн Ш гэх газрын ам өгсөөд Балриа буюу А.Сын хамт явж байтал бургасан дотор шарга халиун зүсмийн 2 гүү нь унагатай нь хамт аргамжсан байсан. Тэгээд Б.Б, Г.Д ах хоёрыг ирэхэд нударга Д гэх хүн ирээд би ганцаараа очиж авсан. Ойр байсан айлын ах нь тэр хүнийг … айлын адуу авч ирлээ … гээд загнаад байсан. Би ч нэг их оролцоогүй хол байсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа тэр хүн адууг нь тууж авч ирж өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Сын ... Б.Б 2020 оны 06 сард адуугаа алдсан гээд нэг өдөр манайд ирж мод тарж мод самная гээд намайг аваад явсан. Тэгээд бид дөрөв 2 дахь өдрөө А аймгийн Ц сумын Ц баг  Ш гэх газар эндээс ойролцоогоор 90-ээд км явж байж очсон болов уу бургасан дотор 2 гүү аргамжсан ганц гэр айл байсан. Тэр гэрээс 100 метр зайтай л бургасан дотор аргамжсан байсан. Тэр айлд настай ах, эгч хоёр байсан. Бас нударга Д гэх залуу байж байсан. Тэр нударга Д гээд байсан хүн … би танай адууг өөрөө хулгай хийж ирсэн би 4 хүүхэдтэй хүн, битгий цагдаад хэлээч, адууг чинь аваачиж өгье … гээд байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Нийн ... Би аль 3 жилийн өмнөх гүйлгээг санахгүй байна. Миний мэдэхийн ойр дотны хүмүүс дунд манай хамаатны Ж.Д гэж хүн бий тэр хүнд л мөнгө зээлсэн байж магадгүй, тодорхой санахгүй байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гантөмөрийн ... Би тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэр үед Ж.Д гэх хүн нь манай гэрийн гадаа бор морь унаад азаргагүй 10-аад тооны адуу туугаад аваад ирсэн. Танай азарганд гэхээр нь би өөрийн азаргандаа тухайн адууг нь хураалгаагүй. Надад Ж.Д хэлэхдээ … би өрөндөө авсан адуу тухайн адууг хураалгах гэсэн юм … гэж хэлсэн. Тэгэхээр нь би … чи янз бүрийн юм аваад ирэв үү … гэсэн чинь … үгүй ээ ахаа би Хоршооллоос өрөндөө авч ирсэн … гэж хэлсэн. Тэгэхээр нь би … манай энд чоно, нохой элбэгтэй, чи ядаж наад унагатай 2 гүүг нь аргамж гэж … хэлээд бургасанд аргамжсан. Тухайн үйл явдлаас хойш 10 гаран хоногийн дараа 2 мотоциклтой 4 хүн ирээд … Нударга Д гэх хүн энд адуу тууж авч ирсэн байна, энэ аргамжаатай байгаа унагатай 2 гүү нь манай гүү байна … гэхээр нь би … энэ унагатай 2 гүүг Ж.Д тууж ирсэн гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Тын ... Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр У хотод байж байгаад хөдөө гэртээ харьсан. Манай хөдөө гэр А аймгийн Ц сумын Ц баг Ш гэх газар хаваржиж байсан. Тэгэхэд манай гэрийн баруун талд Халиун гүү, шарга гүү тус тус унагатай нь аргамжсан байсан. Тэгэхээр нь би ааваас … юун гүү билээ … гэхэд аав … Д ах чинь хүнээс авсан гэсэн … гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь 2 мотоциклтой 4 хүн ирсэн. Тухайн үед би үнээний зэлэн дээр үнээ эвлэгээд байж байсан. Тэгтэл тухайн 4 хүн Д ахтай уулзаад байсан. Би тухайн үед очоогүй. Тэгтэл тухайн 2 гүү нь хулгайн адуу болж таарсан ... гэсэн мэдүүлэг, эдгээр нотлох баримтыг баталсан яллагдагч Ж.Дгийн мэдүүлэг, хохирлын үнэлгээ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

               

            Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч…ялын хэмжээг багасгаж өгнө үү…гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гомдолд дурдсан шалтгаан нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     

              Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ж.Д нь 36 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дгийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Т