2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01889

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10

191/ШШ2025/01889

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух Л******* овогт Н-н Д******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , , байрлах, М ХХК /РД:/-т холбогдох,

 

орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 54 512 740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Д*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ноос гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Д******* нь 2020.12.02-ны өдөр М ХХК-тай ПЗ-Б-01/9-66 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, , 38,45 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 69 210 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Ингээд гэрээг байгуулсан өдрөө урьдчилгаа төлбөрт 17 000 000 төгрөгийг М ХХК-д төлсөн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 37 512 740 төгрөгийг гэрээний явцад графикийн дагуу М ХХК-д төлсөн. Нийт 54 512 740 төгрөгийг М ХХК-ийн Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлсэн болон зарим хэсгийг бэлнээр төлсөн байдаг.

Хариуцагч Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 1.1, 1.4-д заасан үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн захиалсан тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаараа амаар хэлсэн байдаг.

Мөн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч нь барилгыг ашиглалтад оруулаагүй буюу 2023 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтад оруулах хугацаандаа нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлж өгөөгүй.

Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлахаас аргагүй байдалд хүрч талууд харилцан тохирч 2024.06.03-ны өдөр Гэрээ цуцалсан акт үйлдсэн байдаг. Уг актаар нэхэмжлэгчийн гэрээний хугацаанд төлсөн төлбөр болох 54 512 740 төгрөгийг хариуцагч нь 30 хоногийн дотор буюу 2024.07.03-ны өдөр олгохоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ийнхүү М ХХК нь тухайн актад дурдсан хугацаандаа 54 512 740 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоогүй учраас нэхэмжлэгч нь удаа дараа М ХХК-тай утсаар холбогдож, очиж уулзаж, албан бичгээр шаардлага гаргахад одоог хүртэл 54 512 740 төгрөгийг өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу гэрээний дагуу төлсөн төлбөрөө шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 38.1, 107.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлэх эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй буюу шүүхээс хариуцагчийн уг эрхээ хэрэгжүүлэх эрхэд нь саад учруулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу төлсөн 54 512 740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2024.06.03-ны өдрийн талуудын хооронд үйлдсэн Гэрээ цуцалсан акт, бүртгэлийн 1283 дугаартай нотариатчийн гэрээ гэрчилсэн тухай 2024.06.05-ны өдрийн тэмдэглэл, бүртгэлийн хуудас, М ХХК-иас нотариатчид хүргүүлсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2020.12.02-ны өдрийн ПЗ-Б-01/9-66 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, түүний хавсралт, Н.Д*******гаас М ХХК-д хүргүүлсэн гэх 2024.08.29-ний өдрийн Шаардлага хүргүүлэх тухай баримт /хх-ийн 4-14/ зэргийг гаргасан.

 

3. Хариуцагчаас талаас нотлох баримтаар, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 18-20/ зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д******* нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж, орон сууц захиалсны үнэд төлсөн 54 512 740 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч М ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.1.-д заасны заасны дагуу 2024.10.21-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2020.12.02-ны өдөр М ХХК-тай ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, , 38,45 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 69 210 000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан, нийт 54 512 740 төгрөгийг төлсөн, хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, гэрээний хугацаандаа орон сууцыг шилжүүлж өгөөгүй тул бид харилцан тохиролцож гэрээнээс татгалзаж, 2024.06.03-ны өдөр Гэрээ цуцалсан акт үйлдэж, 54 512 740 төгрөгийг хариуцагч нь 30 хоногийн дотор буцааж өгөх байсан боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу төлсөн 54 512 740 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж тайлбарласан.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1.Нэхэмжлэгч Н.Д*******, хариуцагч М ХХК нар харилцан тохиролцон, нэхэмжлэгч нь тус компанийн ны нутаг дэвсгэрт барьж байгаа Поларис апартмент-3 хотхоны орон сууцны барилгаас орон сууц захиалан 2020.12.02-ны өдөр ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан байна.

Уг гэрээний 2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч М ХХК нь Поларис апартмент-3 хотхоны орон сууцны Б блокийн 1 дүгээр орцны 11 дүгээр давхарт 1105 тоот хаягт байрлах 38,45 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хөлс төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

2.2.Талуудын 2020.12.02-ны өдөр байгуулсан ПЗ-Б-01/9-66 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний Гол нөхцөл-ийн 2.1-д зааснаар орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөгөөр тооцож, нийт 69 210 000 төгрөгөөр тогтоон, үүнээс 17 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 52 210 000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр, 3.2-т заасны дагуу орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар, гэрээний Стандарт нөхцөл-ийн 2.1.3-т зааснаар захиалагч тал нь гэрээний үнийг харилцан тохиролцсон нөхцөлөөр бүрэн төлж барагдуулснаар гүйцэтгэгч тал нь гэрээний зүйл болох орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

Эдгээр үйл баримтууд нь 2020.12.02-ны өдрийн ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, түүний хавсралт, нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдсон.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2.3.Хэрэгт, зохигчдын хооронд байгуулсан ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчээс 54 512 740 төгрөгийг хариуцагч компанид шилжүүлсэн талаарх баримт авагдаагүй байх боловч талуудын 2024.06.03-нд үйлдсэн Гэрээ цуцалсан акт-д Захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэнгэрээний 6.2.6-д Хэрэв гэрээ цуцлагдсанаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг 180 хоногийн дотор гэж заасныг 30 хоногийн дотор буюу 2024.07.03-ны өдрийн дотор 54 512 740 төгрөг төгрөгийг ХААН банкны 5018513905 тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв. М ХХК-ийн зүгээс дээрх орон сууцыг дараагийн захиалагчид худалдан борлуулах талаар удирдлагын шийдвэр гарсан болно... гэснээс үзэхэд захиалагч буюу нэхэмжлэгч Н.Даариймаагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалсан орон сууцны хөлс төлбөрт 54 512 740 төгрөг төлсөн нь нотлогдсон байна.

 

3. 2020.12.02-ны өдрийн ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний Стандарт нөхцөл-ийн 2.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал нь гэрээний үнийг харилцан тохиролцсон нөхцөлөөр бүрэн төлж барагдуулснаар хариуцагч тал нь гэрээний зүйл болох орон сууцыг захиалагчийн буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байдал, гэрээний хавсралт 1-д заасан төлбөр төлөх хуваариар нэхэмжлэгчээс үлдэгдэл 52 210 000 төгрөгийг 2021.01.25-наас 2024.12.25-ныг хүртэл хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон байдал зэрэг үйл баримтаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа 2024.12.25-нд дууссан байна.

 

4.Талууд тохиролцож үйлдсэн 2024.06.03-ны өдрийн Гэрээ цуцалсан акт-д М ХХК-ийн зүгээс дээрх орон сууцыг дараагийн захиалагчид худалдан борлуулах талаар удирдлагын шийдвэр гарсан болно... гэж тусгагдсанаас үзэхэд гүйцэтгэгч нь ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний Стандарт нөхцөл-ийн 1.4-т Гэрээнд заасан орон сууцыг давхардуулан худалдахгүй болно гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

5.Түүнчлэн гүйцэтгэгч буюу хариуцагч тал, ажил гүйцэтгэх гэрээний Гол нөхцөл-ийн 3.2-т заасан хугацаанд нэхэмжлэгчийн захиалсан 2 өрөө орон сууц бүхий орон сууцны барилгыг одоог хүртэл ашиглалтад оруулаагүй нөхцөл байдал нь гэрээний Стандарт нөхцөл-ийн 6.1.1-д Гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан гэрээнээс татгалзах үндэслэлийг бий болгосон гэж үзнэ.

 

6.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, 221 дүгээр зүйлийн 221.3.-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

Талуудын хооронд үйлдсэн Гэрээ цуцлах акт-р нэхэмжлэгч буюу захиалагч тал нь гэрээний хугацаа 2024.12.25-нд дуусахаас өмнө дээрх ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаар гүйцэтгэгчид мэдэгдэж байсан болох нь нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч буюу захиалагч тал нь 2020.12.02-ны өдөр байгуулсан ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзах эрхтэй.

 

7.ПЗ-Б-01/9-66 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 6.3.3-д заасан талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан бол гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд 2024.06.03-нд зохигчдын хооронд Гэрээ цуцлах акт үйлдэгдсэнээр гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч компани нь захиалагчаас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 54 512 740 төгрөгийг Н.Д*******д буцаан төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болно.

 

8.Шүүхээс хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024.10.21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх, үүргийг нь танилцуулан, 2024.11.04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч талаас өөрийн тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, хариуцагч талын хүсэлтээр мэтгэлцэх эрхийг ханган 2025.02.03, 2025.02.17-ны өдрүүдэд зарласан шүүх хуралдаануудыг хойшлуулсан боловч энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэйг дурдав.

 

9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч М ХХК-иас нийт 54 512 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д*******д олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

 

10.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд болон хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу түүний шүүхэд мэдүүлсэн оршин суугаа газрын хаягаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025.03.10-ны өдрийн 191/ШЗ2025/11081 дугаартай захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

11.Нэхэмжлэгч Н.Д*******гаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 430 515 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 430 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 54 512 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д*******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 430 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.31-ний өдрийн 181/ШЗ2024/20028 дугаартай захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА