| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/00316/И |
| Дугаар | 191/ШШ2025/03554 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/03554
2025 04 28 191/ШШ2025/03554
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин байрлах, У******* с******* овогт М*******ы У******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Ш*******овогт Э*******ын М******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Зээлийн гэрээ"-г бичгээр байгуулж гэрээгээр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлж мөнгийг хариуцагчид дансаар олгосон болно. Хариуцагч нь үндсэн зээл 12,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,800,000 төгрөг нийт 12 сарын хүүнд 21,600,000 төгрөг нийт 33,600,000 төгрөг төлөх ёстойгоос нийт 15,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 18,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн зээлийн гэрээний 37 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө хэмээн заасны дагуу 18,300,000 төгрөгийн өдрийн 0,5 хувь 91,500 төгрөг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс, 2024 оны 06 дугаар сарын 13-ны хооронд хугацаа хэтэрсэн нийт 229 хоног нийт алданги 20,953,500 төгрөг боловч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон алдангид 9,150,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагчаас Зээлийн гэрээний дагуу нийт 27,450,000 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,450,000 төгрөгөөс татгалзав. Хариуцагч нь 15,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.У*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М*******т холбогдох 27,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.У*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М*******т холбогдох 27,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сард багтаан нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,200 төгрөгийн 178,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 116,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 116,475 төгрөгийг хариуцагч Э.М*******ээс гаргуулан нэхэмжлэгч М.У*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА