| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10488/И |
| Дугаар | 191/ШШ2025/01553 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01553
| 2025 02 19 | 191/ШШ2025/01553 |
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах М******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 3*******, , хаягт оршин суух, Боржгон овогт Агийн Э /РД:/,
Хариуцагч: ,, , , , хаягт оршин суух Б овогт Лы Э /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 20 069 661.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Адьяа овогтой Э болон Л овогтой Э нар 2023.02.12-ны өдөр манай байгууллагатай 2302-2279 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан 19 800 000 төгрөгийг сарын 3,40 хувийн хүүтэйгээр, нийт 2 жилийн хугацаатай зээлэн, ФГ/2302-2279/ дугаартай фидуцийн гэрээ байгуулж улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нар нь гэрээ байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 6 189 021.81 төгрөг, үндсэн хүүнд 6 217 164.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 53 813.68 төгрөгийг төлсөн бөгөөд 2023.12.26-ны өдрөөс хойш огт төлбөр төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул тэдэнд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж Зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн.
2024.12.13-ны өдрийн байдлаар А.Э, Л.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлэнд 13 610 978.19 төгрөг, үндсэн хүүнд 6 077 457.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 366 225.67 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 23 069 661.03 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар хамтарч зээл авсан учир уг мөнгийг 50:50 хувиар хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 20 069 661.03 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Микрокредит ББСБ ХХК нь А.Э, Л.Э нарт холбогдуулж гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас сайн дураар татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч А.Этай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хурлын бусаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч А.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: А.Э би 20 069 661.03 төгрөг гаргуулах тухай хэргийг М******* ББСБ ХХК-тай тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:
М******* ББСБ ХХК болон хариуцагч А.Э нар дараах нөхцөлөөр эвлэрч энэхүү гэрээг байгуулав.
1.Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Э-оос болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас сайн дурын үндсэн дээр татгалзав.
2.Нэхэмжлэлийн шаардлага болох 20 069 661.03 төгрөгийг А.Э нь 6 сарын хугацаанд хуваан төлнө. Үүнд: 2025.02.25-нд 3 345 000 төгрөг, 2025.03.25-нд 3 345 000 төгрөг, 2025.04.25-нд 3 345 000 төгрөг, 2025.05.25-нд 3 345 000 төгрөг, 2025.06.25-нд 3 345 000 төгрөг, 2025.07.25-нд 3 345 000 төгрөгөөр төлнө... гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.20-ны өдрийн 101/ШЗ2024/29466 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2023.02.12-ны өдөр байгуулагдсан 2302-2279 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ/2302/2279 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Л.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж,
хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага 20 069 661.03 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025.02.25-нд 3 345 000 төгрөг, 2025.03.25-нд 3 345 000 төгрөг, 2025.04.25-нд 3 345 000 төгрөг, 2025.05.25-нд 3 345 000 төгрөг, 2025.06.25-нд 3 345 000 төгрөг, 2025.07.25-нд 3 345 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 666 /272 466+70 200/ төгрөгийн 206 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 171 333 төгрөгийг, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 136 233 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э, Л.Э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 20 069 661.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Л.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж,
хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага 20 069 661.03 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025.02.25-нд 3 345 000 төгрөг, 2025.03.25-нд 3 345 000 төгрөг, 2025.04.25-нд 3 345 000 төгрөг, 2025.05.25-нд 3 345 000 төгрөг, 2025.06.25-нд 3 345 000 төгрөг, 2025.07.25-нд 3 345 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 666 /272 466+70 200/ төгрөгийн 206 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 171 333 төгрөгийг, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 136 233 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА