| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2016/00040/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-04-06 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 25
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Усныхан овогт Даваасүрэнгийн Энхболд, Их шарынхан овогт Батсүхийн Батзаяа, Авжийхан овогт Сампилийн Баатаржав нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201621010085 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Э, С.Б , Б.Б нар нь бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр хязгаарласан эд зүйл болох мал амьтаны гаралтай махыг нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүнд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.
Д.Э, С.Б , Б.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд хамаарагдаж байна.
Мөн яллагдагч Д.Э, С.Б , Б.Б нар нь гэм буруугийнхаа талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Дулам нь гаргуулах хохиролгүй, гомдолгүй гэх хүсэлт ирүүлсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Усныхан овогт Д-ийн Э, И овогт Б-ийн Б, А овогт С-ийн Б нарт холбогдох 201621010085 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Яллагдагч С.Б , Б.Б нарт батлан даалтад өгөх, Д.Эод оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Д.Эод ногдох хөрөнгөнөөс хээр зүстэй, 6 настай, зүүн гуяандаа саран тамгатай 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар У овогт Д-гийн Э, И овогт Б-ийн Б, А овогт С-ийн Б нарт холбогдох 201621010085 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч С.Б , Б.Б нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Эод оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Д.Э, С.Б , Б.Б нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
4. Д.Эод ногдох хөрөнгөнөөс хээр зүстэй, 6 настай, зүүн гуяандаа саран тамгатай 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.