2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/06922

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19

191/ШШ2025/06922

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух ЖЖ овогт Ёгийн М /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух У овогт Мын А /РД: *****/- д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,516,526 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ё.М,

Хариуцагч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Миний бие М.Агээс 20,516,526 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч байна. гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хугацаа тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ё.Мийн нэхэмжлэлийг дагуу М.Ад холбогдох иргэний хэргийн дагуу дараах нөхцөлөөр эвлэрэхийг зөвшөөрч байна. Үүнд, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 6,838,842 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,838,842 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6,838,842 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн ***** тоот дансанд шилжүүлэх. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Мээс, хариуцагч М.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,516,526.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Тодруулбал, тус хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх тухайн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах зохицуулалттай ба энэ тохиолдолд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээг үзвэл хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 6,838,842.00 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,838,842.00 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6,838,842.00 тус тус нэхэмжлэгч Ё.Мт төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна. Тодруулбал, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт энэ хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаанаас улбаатай шаардлагыг хүрээнд эвлэрч байна.

 

Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ё.Мээс, хариуцагч М.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,516,526.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 6,838,842.00 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,838,842.00 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6,838,842.00 тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,533.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 130,266.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагчаас тал хувь болох 130,266.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.ЗОЛЗАЯА