2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/06921

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19

191/ШШ2025/06921

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т овогт Чын У /РД: ******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Мын Т/РД: *****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.У

Хариуцагч М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.У нь Д.Ч олгосон 1054 дугаар итгэмжлэл болон Д.Чын авсан өмгөөлөгчөөс татгалзаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 102,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна.

Энэхүү хэргээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийн дагууг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч М.Тд холбогдуулан 102,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1054 тоот төлөөлөгч Д.Чт олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчтай үүссэн өр авлага байхгүй, төлөөлөгч Д.Чт олгосон итгэмжлэл нь уг шаардлагад хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт өгч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, эвлэрэх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй ба тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульд заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт энэхүү хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчтай үүссэн өр авлага байхгүй, төлөөлөгч Д.Чт олгосон итгэмжлэл нь уг шаардлагад хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан нь дээр дурдсан хуулийг зөрчөөгүй байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Уянгын нь хариуцагч М.Тд холбогдуулан 102,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА