Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

                                                                                   2024/ДШМ/31

 

 

        

Б.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Прокурор: Ж.У

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

             Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Цт холбогдох 2312000000107 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Ж сум, 0 баг, Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Б Ц /РД:0000000000/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сард А аймгийн Ж сумын З багийн Бт гэх газраас хууль бусаар 4.60 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 0-0 00 улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 3.617.252 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Б.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолд: А аймгийн Прокурорын газраас Ш овогт Бы Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжилсэн 3.617.252 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10.797.281 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 загварын 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол 10,851,756 /арван сая найман зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин зургаан/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 3.617.252 төгрөгийн үнэлгээ бүхий 4.60 метрийн урттай 149 ширхэг шургааг мод, эд мөрийн баримтаар хураан авсан 64.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах гомдолдоо... А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх, Б.Цын хууль бусаар бэлтгэсэн модоо 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Ж сумын З 4 дүгээр баг Бт гэх газраас А аймгийн Ж сумын З 4 дүгээр баг “Х” гэх газар тээвэрлэсэн үйлдэл нь ... гэмт хэргийн шинжгүй байна. ... Б.Цыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ... хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Харин “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж, түүний эзэмшлийн Бонго маркийн тээврийн хэрэгслэлийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж дүгнэн улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд Б.Цт холбогдох хэргийг хянаж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд 2022 онд Б.Ц нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа 2023 онд хийгдээд 2024 онд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж , яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд нь хүргүүлсэн үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүхээс Б.Цыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн тайлбарт дурдаад байгаа Бонго маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгоод байгаа үндэслэл нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд шүүхэд үүрэг болгосон заалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс хөрөнгө орлого гэдгийг буруу ойлгож тайлбарласан гэж хэлж байна. Гэтэл мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг “ Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тусгайлан заасан учраас техник хэрэгсэл гэдэгт Бонго-3 автомашин хамаарч байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.П гаргасан саналдаа ... Б.Цт холбогдох хэргийг яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Б.Цын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хэрэгт авагдсан баримтыг үндэслэж буцаагдсан байдаг. Ингэж байгаад 8 дугаар сард бэлтгэж  хураасан модоо Бонго маркийн тээврийн хэрэгслээр зөөгөөд хашаа барьсан. Энэ цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдээд төгссөнөөс хойшхи цаг хугацаанд хашаа барих зориулалттай хэрэглэсэн мод тээврийн хэрэгсэл ашигласан Бонго маркийн тээврийн хэрэгсэл хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисон. Яллагдагчаар татах тогтоолын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа учраас иргэний нэхэмжлэлийн асуудал шийдвэрлэгдэхгүй. Гэтэл гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна гэж шийдээд байгааг өмгөөлөгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн учраас энэ гомдлыг гаргасан юм ... гэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг 2022 оны 06 дугаар сард А аймгийн Ж сумын З багийн Бт гэх газраас хууль бусаар 4.60 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 0-0 00 улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 3.617.252 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  Анхан шатны шүүх Прокурорын газраас Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжилсэн 3.617.252 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10.797.281 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 загварын 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол 10,851,756 /арван сая найман зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин зургаан/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 3.617.252 төгрөгийн үнэлгээ бүхий 4.60 метрийн урттай 149 ширхэг шургааг мод, эд мөрийн баримтаар хураан авсан 64.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын З багийн Бт гэх газраас хууль бусаар 4.60 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 0-0 00 улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 3.617.252 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ энэ талаар  бичээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд шийтгэх тогтоол гаргах ба шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах эсэх, хохирол хор уршгийг хэрхэн яаж хувиарлах эсэхийг шийдэх нь хуульд нийцэхээр байна.

 

  Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг  тогтоож шийдвэрлэсний эцэст хэргийг нь хэрэгсэхгүй болгох, бусад асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

             Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг дахин хэлэлцэх нь үндэслэлтэй.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Т.Г