| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03853/И |
| Дугаар | 191/ШШ2025/06749 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/06749
| 2025он 08рын 07дөр | 191/ШШ2025/06749 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АТовогт Бын Ц /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГБовогт Агийн Э /РД: *****/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 20,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Ц,
Хариуцагч А.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Хариуцагч А.Эээс 20,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн эвлэрлийн гэрээ байгуулах тухай хүсэлтийг зөвшөөрч, нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 350,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,150,000 төгрөгийг хугацаа тохиролцон эвлэрэх саналыг зөвшөөрч байна. гэв
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа тохиролцон эвлэрэх саналтай байна. гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б.Цгийн нэхэмжлэлтэй, А.Эт холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлтэй эвлэрч байна. Нэхэмжлэгч нь 350,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 20,150,000 төгрөгийг 31 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цгоос хариуцагч А.Эт холбогдуулан 20,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх тухайн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах зохицуулалттай ба энэ тохиолдолд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Шүүх хуралдаанд зохигчид уг хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан ба шүүхээс тэдгээрт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийн үр дагаврын талаар тайлбарлахад талууд эвлэрэх хүсэл зориг нь хэвээр байгаагаа илэрхийлсэн тул эвлэрлийг батлав.
Учир нь, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар хэргийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, хариуцагч талтай эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар тус хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, гагцхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд талууд эвлэрч, шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь зохигчдод хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.
Иймд, нэгэнт зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Цгоос хариуцагч А.Эт холбогдуулан 20,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгөөр татгалзаж, хариуцагч А.Э нь үлдэх 20,150,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 325,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 325,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 325,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 138,975 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагч А.Эээс үлдэх 138,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА