| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/08492/И |
| Дугаар | 191/ШШ2025/04827 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/04827
| 2025 05 | 191/ШШ2025/04827 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон ******* байр, тоотод оршин суух хаягтай овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 05 сараас 2020 оны 08 сар хүртэлх Силвэр ХХК-д шинжилгээний инженерээр ажилладаг байсан. Тус байгууллагад ХАБ-ын инженер Б. гэх залуу хамт ажилладаг байсан. Б. нь гэр ахуйн барааг Хятадын табао гэх сайтнаас хямд үнээр захиална, мөн Төв аймагт газар авч эмийн ургамал тарина, надад 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна хамтран ажиллая гэсэн. Миний бие уг мөнгийг ойрын хүмүүсээсээ бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг түүнд бэлнээр өгсөн бөгөөд анх тохирсны дагуу үйл ажиллагаа цаашид явагдахгүй болсон тул хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгөнөөс надад 15,000,000 төгрөгийг буцаан олгохоор 2020 оны 12 сарын 15-ны өдөр нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Улмаар 15,000,000 төгрөгийг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Б. нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд болон тус хугацаа дууссанаас хойш огт биелүүлээгүй өнөөдрийг хүрч байсан. Б.өөс удаа дараа мөнгөө шаардаж байгаа бөгөөд эхэндээ удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлдээ чаддаг юм бол аваарай гэж доог тохуу хийх болсон. Б. нь манай байранд нүүж ирсэн бөгөөд тааралдах болгондоо мөнгөө нэхэхэд чадвал авалдаа гэх зэрэг байдлаар зохисгүй зан гаргаж гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй байна. Миний бие хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд Б. нь эхнэр жирэмсэн мөнгөний асуудал их байна хөрөнгө оруулсан мөнгөнөөс нь 15,000,000 төгрөгийг л буцаан өгье гэж гуйсан. Би тухайн үед өрөвдөж, хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийхгүй байна. Иймд хөрөнгө оруулсан мөнгөнөөс 15,000,000 төгрөгийг Б.өөс гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.*******гээс гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэх зүйлүүдийг дурдая. 1/. Хамгийн эхний том үнэн бол А.*******гийн хамт тухайн үед гадаадын мөрийтэй тоглоомын апплейкшнээр буюу Pokerstars апплейкшнээр нэхэмжлэлд дурдсан 25,000,000 төгрөгийг тоглож алдсан. Гэхдээ нэг дор бүгдийг нь биш. Бага багаар тоглож алдсан. Тоглохдоо А.*******гийн нэр дээрх бүртгэлтэй хаягаар болон энэ бүх мөнгө түүний Хаан банкны төгрөгийн болон Худалдаа хөгжлийн банкны долларын дансаар тухайн мөрийтэй тоглоомын апплейкшн рүү шилжиж орсон болно. Мөн А.******* нь өөрийн хүсэлтээр энд тэндээс мөнгө нэмж зээлж өмнөх өрөө дарах оролдлого хийж тоглосоор байсан. Тэр өөрийн хүсэлтээр мөрийтэй тоглож, мөн мөнгө байсан нь ямарваа нэгэн албадлагын чанар нэг ч зүйл байгаагүй болно. Дараа нь надаас цуг тоглосон учир гээд мөнгө нэхэхээр нь өгч чадахгүй байна, одоо боломжгүй гэтэл гэр бүлийн хүнд чинь хэлнэ гэхээр нь би эхнэрээсээ санаа зовж, айгаад хүчээр нотариат дээр очоод худал зүйл заалт тохиролцоо зохиож гэрээ хийж өгсөн. 2/. Нэхэмжлэлд дурдсан 15,000,000 төгрөг надад бэлнээр өгөөгүй болно. Өгсөн бол тухайн үед баримт үйлдэх байсан. Ямар ч баримт байхгүй. Бас хэрвээ надад 25,000,000 төгрөг өгсөн юм бол яагаад надаас 15,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Бүтнээр нь нэхэмжлэхгүй яагаад дутуу нэхэмжилж байгаа юм бол. Энэний хариулт мөрийтэй тоголсон мөнгөнийхөө талыг хувааж авах санаа нь энэ. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 сарын 29-ний өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд А.******* нь 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б. нь15,000,000 төгрөгийг доорх хугацаанд харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нийт 15,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.өд холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.өд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.өд холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 20******* оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Б.өд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгнөөс 116,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 116,500 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д буцаан олгож, хариуцагч Б.өөс 116,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР