2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06694

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 08рын 04дөр

191/ШШ2025/06694

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ГЗЖФ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ргийн Б /РД: /,

 

Хариуцагч:  Нын Т /РД:  нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,166,225.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,

Хариуцагч Р.Б, Н.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-1192130115005194 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 35,166,225.36 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нарын эвлэрлийн гэрээ байгуулах тухай хүсэлтийг зөвшөөрч, 3 сарын хугацаанд эвлэрэх боломжтой. Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв

 

Хариуцагч нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. График гарган хувааж төлөх саналтай байна. гэв.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гурван зуун жар финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А миний бие хариуцагч Р.Б, Н.Т нартай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 35,166,225.36 төгрөгийг хүрээнд дараах байдлаар тохиролцов. Үүнд, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,166,225.36 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГЗЖФ ББСБ ХХК-иас хариуцагч Р.Б, Н.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,166,225.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх тухайн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах зохицуулалттай ба энэ тохиолдолд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Шүүх хуралдаанд зохигчид уг хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан ба шүүхээс тэдгээрт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийн үр дагаврын талаар тайлбарлахад талууд эвлэрэх хүсэл зориг нь хэвээр байгаагаа илэрхийлсэн тул эвлэрлийг батлав.

 

Учир нь, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар хэргийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, хариуцагч талтай эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар тус хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, гагцхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд талууд эвлэрч, шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь зохигчдод хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.

 

Нэхэмжлэгч нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор Ж.Ад итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хэмжээ тодорхойлогдох ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

Иймд, нэгэнт зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ГЗЖФ ББСБ ХХК-аас хариуцагч Р.Б, Н.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,166,225.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нар 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,166,225.00 тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,782.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 166,891.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагч нараас үлдэх 166,891.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.ЗОЛЗАЯА