| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07438/И |
| Дугаар | 191/ШШ2025/05006 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05006
| 2025 06 03 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Жовогт Нгийн Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /РД: /,
Хариуцагч: И овогт Оын Э/РД: / нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт 343,404,350 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-д үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024.02.24-ний өдөр 50,000,000 төгрөг, 2022.03.14-ний өдөр 200,000,000 төгрөг, 2022.03.18-ны өдөр 99,000,000 төгрөг, нийт 349,000,000 төгрөгийг А компанид шилжүүлсэн. Зээлийн гэрээ ёсоор А компани нь миний зээлдүүлсэн төлбөрийг жилийн 20.4 хувийн хүү болох 71,196,000 төгрөгийн хамт надад буцаан төлөх үүрэг хүлээсэн. Үүгээр зээлийн гэрээний дагуу надад буцаан төлөгдөх нийт төлбөр 420,196,000 төгрөг байна.
Тус компани нь надаас зээлийн төлбөр хүлээж авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 71,196,000 төгрөг, үндсэн төлбөрт 5,595,650 төгрөг төлсөн. Дээр дурдсанаас бусад байдлаар зээлийн төлбөр төлөөгүй. Иймд төлөгдвөл зохих 420,196,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр болох 76,791,650 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл төлбөрийн дүн 343,404,350 төгрөг байна. Иймд би зээлийн гэрээний дагуу төлөгдвөл зохих үндсэн төлбөр, зээлийн хүүг зээлдэгчээс буцаан нэхэмжилж байна... гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч, Монгол улсын иргэн Нгийн Т /РД: ХГ67080273, утасны дугаар: 9911-9805/,
Нөгөө талаас хариуцагч А ХХК /РД: 6837782, хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, _____ тоот/ түүнийг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал О.Эболон хамтран хариуцагч болох Монгол улсын иргэн Оын Э/РД: */***, хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, ______ тоот/ нар
Эвлэрч буй иргэний хэрэг, маргааны тухай: Иргэн Н.Тын зээлийн төлбөрт 343,404,350 төгрөгийг А ХХК болон иргэн О.Энараас гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, А компани болон иргэн О.Энарын иргэн Н.Тад холбогдуулан гаргасан компанид үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд доорх нөхцөлөөр эвлэрч, тус иргэний хэргийг дуусгавар болгох хүрээнд энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү эвлэрлийн гэрээгээр дээр дурдсан үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчид эвлэрэх замаар тус маргаан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулав.
1.2 Талууд энэхүү гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар тухайн эвлэрсэн асуудлын хүрээнд дахин маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй болохоо ойлгосон болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1 Иргэн Н.Т нь А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 349,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд тус компани нь өнгөрсөн хугацаанд нийт 76,791,650 төгрөг буцаан төлж, төлөгдвөл зохих зээлийн үлдэгдэл дүн 343,404,350 төгрөг байгааг талууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлэв.
2.2 Иргэн Н.Т нь А ХХК-д хувьцааны хөрөнгө оруулалт болгон 250,000,000 төгрөгийг бэлнээр, 80,000,000 төгрөгийг биеь хөрөнгө байдлаар, нийт 330,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа болно.
2.3 Хэдийгээр А ХХК, иргэн О.Энар нь иргэн Н.Тад 343,404,350 төгрөгийн буцаан төлөх үүрэгтэй боловч иргэн, нэхэмжлэгч Н.Т нь А ХХК болон иргэн О.Энарт холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт 343,404,350 төгрөгийг А ХХК болон иргэн О.Энараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, тэдгээрийг тус төлбөрийн үүргээс чөлөөлөв.
2.4 Нэхэмжлэгч, иргэн Н.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар А ХХК нь иргэн Н.Ттай байгуулсан 2022.03.11-ний өдрийн Хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн гэрээний үүргээс, иргэн О.Энь иргэн Н.Ттай байгуулсан 2022.03.11-ний өдрийн Баталгааны гэрээний үүргээс бүрэн чөлөөлөгдөж байгаа болно. Гэхдээ зээлийн гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд төлсөн 76,791,650 төгрөгийг иргэн Н.Таас буцаан гаргуулахгүй, нэхэмжлэхгүй.
2.5 А ХХК, иргэн О.Энар нь иргэн Н.Тад холбогдуулан гаргасан компанид үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзав.
2.6 А ХХК, иргэн О.Энар нь иргэн Н.Тад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар Н.Т нь тус компанийн алдагдлыг хариуцах үүрэггүй болж байгаа бөгөөд тус компанид үүссэн аливаа алдагдал, төлбөрийн үүргийг А ХХК, үүний хувьцаа эзэмшигч О.Эбүрэн хариуцахаар талууд тохиролцов.
2.7 Иргэн Н.Т нь 330,000,000 төгрөгийн анхны хөрөнгө оруулалт бүхий хувьцааг иргэн О.Эрдэнэжаргалд Бэлэглэх журмаар шилжүүлж өгөхийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрөв. Үүнтэй холбоотой А компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,907,400 ширхэг энгийн хувьцааг энэхүү гэрээ шүүхээр баталгаажсанаар иргэн О.Эрдэнэжаргалын нэр дээр Бэлэглэлийн журмаар шилжүүлж улсын бүртгэл хийлгэх болно.
2.8 Энэхүү гэрээний 2.7-д заасан ёсоор компанийн хувьцааг шилжүүлэх, улсын бүртгэл хийлгэхтэй холбоотой гарах бүхий л татвар, зардлыг иргэн О.Эхариуцан төлөхөөр тохиролцов.
2.9 Үүгээр А ХХК, иргэн О.Энар нь иргэн Н.Ттай байгуулсан Хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн гэрээ болон Баталгааны гэрээний дагуу аливаа төлбөр төлөхгүй, харин иргэн Н.Т нь А ХХК-д өнгөрсөн хугацаанд үүссэн аливаа алдагдал, төлбөрийг хариуцахгүй, тэдгээр алдагдал, төлбөрийг А ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн О.Энар бүрэн хариуцахаар болон иргэн Н.Т нь өөрийн эзэмшиж буй А компани дахь хувьцаагаа иргэн О.Эрдэнэжаргалд Бэлэглэлийн журмаар шилжүүлэх байдлаар талууд эвлэрч, энэхүү иргэний хэргийг дуусгавар болгов.
Гурав. Бусад
3.1 Энэхүү гэрээний дагуу эвлэрсэн асуудал, маргааны талаар талууд дахин маргах, аливаа шаардлага, нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй болно.
3.2 Эвлэрлийн гэрээг 4 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд гаргаж өгөхөөр тохиров.
3.3 Эвлэрлийн гэрээг талууд албажуулж, шүүх баталгаажуулснаар гэрээ хүчинтэй болж, иргэний хэрэг хэрэгсэхгүй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.Т нь нь хариуцагч А ХХК, О.Энарт холбогдуулан зээлийн төлбөрт 343,404,350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А ХХК, О.Энар нь нэхэмжлэгч Н.Тад холбогдуулан А ХХК-д үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Н.Т нь зээлийн төлбөрт 343,404,350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А ХХК, О.Энар нь А ХХК-д үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч А ХХК-д үүссэн аливаа алдагдал, өр төлбөрийг нэхэмжлэгч Н.Т хариуцахгүй болохыг зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч Н.Т нь А ХХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,907,400 ширхэг энгийн хувьцааг иргэн О.Эрдэнэжаргалын нэр дээр бэлэглэлийн журмаар шилжүүлж улсын бүртгэл хийлгэхээр харилцан тохиролцсоныг дурдав.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,874,975 төгрөгийн 50 хувь болох 937,487.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 937,487.5 төгрөг, хариуцагч А ХХК, О.Энараас 937,487.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,310,806 төгрөгийн 50 хувь болох 2,655,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 2,655,403 төгрөг, нэхэмжлэгч Н.Таас 2,655,403 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК, О.Энарт холбогдох зээлийн төлбөрт 343,404,350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч А ХХК, О.Энар нь нэхэмжлэгч Н.Тад холбогдуулан А ХХК-д үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Т нь зээлийн төлбөрт 343,404,350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А ХХК, О.Энар нь А ХХК-д үүссэн алдагдал 1,030,571,128.39 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, А ХХК-д үүссэн аливаа алдагдал, төлбөрийн үүргийг А ХХК, түүний хувьцаа эзэмшигч О.Энар бүрэн хариуцахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,874,975 төгрөгийн 50 хувь болох 937,487.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 937,487.5 төгрөг, хариуцагч А ХХК, О.Энараас 937,487.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,310,806 төгрөгийн 50 хувь болох 2,655,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 2,655,403 төгрөг, нэхэмжлэгч Н.Таас 2,655,403 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА