2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03343

 

 

 

 

  2025        04         22                                         191/ШШ2025/02930

 

 

 

    Зохигчдын эвлэрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..хаягт  байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт гийн /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 28,528,861.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******, В. нарт холбогдуулан Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 28,528,861.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой *******, овогтой нар нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ1815008516 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Талууд ЗГ1815008516 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Ипотекийн гэрээг байгуулсан. Үүнд: 351815008516 дугаар Ипотекийн гэрээгээр ******* овогтой *******ын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь ЗГ1815008516 дугаар бүхий Орон сууцны зээлийн гэрээний Хавсралт 1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч төлөөгүй 220 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 27,197,991.66 төгрөг, зээлийн хүү 1,318,891.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,978.74 төгрөг, нийт 28,528,861.82 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1. 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ1815008516 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 351815008516 дугаар Ипотекийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч ******* овогтой *******, овогтой нараас 28,528,861.82 төгрөгийг гаргуулж, ЗГ1815008516 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 351815008516 дугаар бүхий Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.*******, В. нар нэхэмжлэлийн шаардлага 28,528,861.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,778,861.80 төгрөгөөр төлж барагдуулна. Тохиролцсон нөхцөлөөр төлж барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******, В. нарт холбогдуулан Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 28,528,861.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.       

 

4.Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1815008516  дугаартай 50,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүтгэлтэй, 24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүцэтгэлийг хангахаар Ипотекийн гэрээ байгуулагдаж, зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******, В. нар нэхэмжлэлийн шаардлага 28,528,861.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,778,861.80 төгрөгөөр төлж барагдуулна. Тохиролцсон нөхцөлөөр төлж барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, ..дугаар хороо, ... тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.тэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, В. нарт холбогдох Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 28,528,861.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 28,528,861.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 4,778,861.80 төгрөг  нийт 28,528,861.82 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,795 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 185,397.5 төгрөг, хариуцагч Д.*******, В. нараас улсын тэмдэгтийн хураамжид 185,397.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ