Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 226/МА2022/00007

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 01-ний өдөр            226/МА2022/00007                                   Хэрлэн сум

 

 

 

 

Н.М-ын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

226/2022/00007/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00030 дугаар шийдвэртэй Н.М-ын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” тухай иргэний 1 хавтас 59 хуудас бүхий хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.М- нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдлийн “Б” 3 дугаар бригадад үхэрчнээр томилогдон 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаад Барилгын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хааж байгаад Барилгын цэргийн Тусгай шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдлийн “Б” 3 дугаар бригадад үхэрчнээр ажиллаж байгаад 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “Б” бригадын Манхаадайн доод тасгийн ээдэмцэр хийдэг ажилд түр томилогдон ажиллаж байгаад 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хадлангийн грушикээр томилогдон 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл түр ажиллаад 1987 оны 09 дүгээр сараас 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдөн хувийн мал аж ахуйтан болсон.

Иймд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдэлд малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн нэгдлийн “Б” бригадад М-н доод тасагт ээдэмцэрчин, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Б” нэгдлийн хадлангийн грушикээр, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00030 дугаар шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Н.М-г Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдлийн “Б” бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сүү тосны заводод машиндагч ажилчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн нэгдлийн хадлангийн бригадад грушик, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992  оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримт болох хамт ажиллаж байсан А.Ж, Г.Х нарын мэдүүлгүүдийг өөрчлөн бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн мэт болгон иш татсан.

2. Нэхэмжлэлийн шаардлагад 1982 оны 01 дүгээр сараас 06 дугаар сард хүртэл малчин, үхэрчин байсан гэснийг өөрчлөн сүү тосны заводын сүү машиндагчаар ажиллаж байсан болгож дүгнэсэн. Хэрэгт байгаа нотлох баримт болох 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Нэгдлийн зөвлөлийн даргын 31 тоот тушаалаар Бын тасагт О-г эрхлэгчээр, Г.Д, Н.М- нарыг сүү машиндагчаар томилсон байтал 1982 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сүү машиндагчаар сүү тосны заводод ажилчин байсан гэж дүгнэсэн.

3. 1982 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар, 1983 оны 10 дугаар сард цалин авч ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд явсан тухай баримт хавтаст хэрэгт байхад 1983 онд огт ажил хийж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Авч байсан цалин, ажилд томилсон тушаал, цэргийн албанд 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр татагдаж явсан баримт нь байхад 1983 онд “Б” нэгдлийн “Б” бригадад огт ажиллаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

4. 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан тухай Батлан хамгаалах яамны Архивын лавлагаа хэрэгт байсаар атал 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй байна.

5. 1983 оны 10 дүгээр сард 4 төгрөгийн цалин авсан нь ажиллаж байсныг нотлох баримт биш гэж дүгнэсэн нь нэгдлээс халагдсан 1983 онд нэгдэлд огт байгаагүй гэж дүгнэх баримт биш юм.

6. 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн даргын 102 тоот тушаалаар М-н доод тасагт ээдэмцэрийн ажилчин Н.М-ыг хадланд гаргах болсон тул грушикээр томилсон байхад 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хадлангийн бригадад грушик, малчнаар ажиллаж байсан гэж дүгнэсэн нь ташаа байна. 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс “Б” бригаддаа Бын сүү саалийн доод тасагтаа ээдэмцэр хийж байсан ажлыг нь үгүйсгэсэн байна. Ер нь тухайн үед хөдөө аж ахуйн нэгдлүүдийн хангайн сумдын сааль сүүний тасгууд нь жил бүр 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор тасагт бууцгааж сүү саалиа нэгдсэн журмаар саацгааж тасгийн эрхлэгч сүү машиндагч нар нь жил бүр 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн намар 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилладаг. Машиндсан шингэн сүүгээр нь ээдэмцэрчид нь ээдэмцэр хийж бэлтгэдэг байсан. Хөдөө аж ахуйн нэгдлүүд Хэнтий аймагт ялангуяа наадмын дараах өдрүүдээс намар гэж хадландаа гарч 1 сар хагас удвал 2 сар шахам ажилладаг байсан. Энэ бодит байдлыг мэдэж шүүгч шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Өвөл үнээ саадаггүй учир сүү машиндагч, ээдэмцэрийн ажилчин, хадланчид бол зуны 3 сард л бий болдог ажил мэргэжил юм. Тухайн үед фермерийн аж ахуй хөдөө сумдын нэгдлүүдэд бий болоогүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

7. Мөн хэрэгт байгаа Хэнтий аймгийн Архивын тасгаас авсан цалингийн баримт нь Биндэр сумын “Б” нэгдлийн “Б” бригадын малчин, тэр дундаа үхэрчдийн цалингаас түүвэрлэгдэн гарсан байдаг. Сүүлд 3 дугаар бригад, “Б” бригад нь 4 дүгээр хэсэг, 7 дугаар хэсэг гэсэн мал аж ахуйн хэсгүүдэд хуваагдаж зохион байгуулалтын бүтцээ өөрчилсөн. Малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж нотлох баримтаа гаргаж өгөөд байхад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сүү тосны заводод сүү машиндагч ажилчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд ажилчнаар гэж байхгүй баримт гаргаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцлээ.

           Хүсэлт гаргагч Н.М- нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал мөн нэгдлийн Б бригадын М-н доод тасагт ээдэмцэрчнээр, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хадлангийн грушикээр, мөн өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мөн нэгдэлд үхэрчнээр ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх  хүсэлт гаргагч Н.М-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сүү тосны заводод сүү машиндагч ажилчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1982, 1984 онуудад авч байсан саруудын цалингийн түүврийг /хх 8/, Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай тушаал зэргийг үндэслэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Харин хүсэлт гаргагчийн 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хадлангийн бригадад грушик, малчнаар ажиллаж байсныг хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар тушаалд хадлангийн грушикээр ажилд томилогдсон, Хэнтий аймгийн Биндэр сумын “Б“ нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалд “Н.М-ыг 1989 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 7-р хэсэгт малчнаар томилсон зэргээс үзэхэд  Н.М- нь 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хадлангийн бригадад грушик, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7-р хэсэгт малчнаар ажиллаж байсныг ажилд томилсон тушаалд дурдсан ажил мэргэжлээр нь ялгамжтай тогтоох, мөн хүсэлт гаргагч Н.М- нь 1983 оны 10 дугаар сард 4 төгрөгийн цалин авч байсан талаарх цалингийн түүврийг үндэслэн 1983 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдэлд ажилчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9037 дугаартай архивын лавлагаагаар Н.М- нь хугацаат цэргийн албанд 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр татагдаж 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цэргээс халагдсан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цэргийн албанд татагдсан гэж ташаарч бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 Гэрч А., Г.Х нар нь хүсэлт гаргагч Н.М-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын “Б” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчлэх боловч түүнийг ажилд томилсон тушаалд малчнаар томилоогүй тул гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байж үнэлэгдэх тул хүсэлт гаргагч Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Н.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00030 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Н.М-ыг 1983 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын Б нэгдэлд ажилчнаар ажиллаж байсныг нэмж тогтоож, “1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн нэгдлийн хадлангийн бригадад грушик, малчнаар” гэснийг “1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хадлангийн бригадад грушик, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 7-р хэсэгт малчнаар ажиллаж байсныг тогтоож” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.М-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

                                   ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

                                                                                                         

                                                                                                      Я.АЛТАННАВЧ