Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 30

 

 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Иргэдийн төлөөлөгч Б.Гантулга

           Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

                Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Тулгаа

                Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаа 0770/

                Гэрч П.Оюунчимэг, Н.Рэнцэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 0866, Н.Оюунчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 1302/, нарыг оролцуулан Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт О гийн У д холбогдох эрүүгийн 201721000005 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1988 оны 01 сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 29 настай , ам бүл 3 /Эхнэр хүүхдийн хамт амьдрах/ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-34 тоотод оршин суух, дээд боловсролтой, Эрх-зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, аминдаа 5 ханатай гэрийн хөрөнгөтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, ПБ дугаарын регистртэй Их Монгол овогт О гийн У .

Шүүгдэгч О.У  нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах явцдаа иргэн Л.Б ын нуруун тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

шүүгдэгч О.У   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 сарын 02-ны өдөр би Цагдаагийн байрандаа байж байтал Дарви сумаас манай нэг найз ирээд бид хоёр 1 /нэг/ шил архи уусан. Орой нь би дэлгүүрээс тамхи авахаар гараад, П.Оюунчимэг гэх айлд хоол идэхээр очсон юм. П.Оюунчимэг эгчийн хүү Баасанчулуун бид хоёр найзууд болохоор би тэднийхээр орж гарч хоол цай идэж уудаг юм. Би Цэцэг суманд ирж ажиллах болсон үеэс Баасанчулуун бид хоёр найз нөхдийн холбоотой болсон. Сайн найзууд. Намайг тэдний хашаанд ортол Д арэнцэн, Б  гэх хоёр залуу байсан. Би тэр хоёр дээр очоод тамхилаач гээд тамхи аваад галаа өгөөч гэснээс болж маргаан гарсан. Б  намайг чи ер нь юу юм бэ гээд байхаар нь би больж үз гэж хэлээд гэрт орсон. Тухайн үед Б  надад тамхи өгөхгүй гээд гэдийхэд малгай нь унасан. П.Оюунчимэгийн гэрт яваад ороход нилээд халамцуу залуучууд хөзөр тоглож байсан. Тухайн үед би та нар чинь бүгд талимаарчихсан сууж байгаа юм уу? гэж асууж байсан. Би хүмүүстэй мэндлээд шинэ оны мэнд хүргээд эргээд хартал Б  ороод ирчихсэн байхаар нь чи ер нь яагаад уурлаад байгаа юм бэ гээд мөрөн дээр нь гараа тавьтал чи муу төрийн хувцас өмссөн, чиний цагдаа чинь тэндээ л байдаг юм байгаа биз пизда минь гээд мөн л маргалдсан. Намайг тэр айлын гэрт байсан сандлаар цохьсон. Би Л.Б ыг цохьсон байх гэж бодож байгаа. Гэрээс гараад бас маргалдсан. Чи муу юу юм бэ пизда минь, чиний хувцаснаас айж байна. Хувцасаа тайлчих пизда минь гэх мэтээр ажил төрөлтэй холбож доромжлоод байсан. Би чи одоо болиод хариад амарчих гэтэл намайг цохиж, дэгээдэж унагаад гэрт орсон. Тухайн үед би маш их уур хүрч байсан тул араас нь ороод хутга авч нуруунд нь хатгасан.

Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчтой урьд нь хувийн таарамжгүй харилцаатай байсан, надад танхайрсан асуудал байхгүй гэдгээ удаа дараа хэлж байсан. Тухайн үед Сувд-эрдэнэ прокурор угаасаа зүйлчлэл өөрчлөгдөнө гэж хэлж байсан. Гэтэл түүнээс хойш ямар ч ажиллагаа хийгдэлгүй байж байгаад хэрэг шүүхэд шилжсэн. Л.Б  бид хоёр огт танихгүй хүмүүс биш. Урьд нь би хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа малын хулгайн асуудлаар Л.Б ын эцгийг гүйцэтгэх ажлын шугамаар гэрээс нь авч явж байсан юм. Тэр үед Л.Б  машины хаалганаас бариад яачихсан юм бэ? Яах гээд авч явах гээд байгаа юм гэх мэтээр маргалдаж байсан. Тухайн үед би ажлаа хийж байна гээд орхиод явж байсан. Мөн хэрэгсүүр, булш ухсан хэрэг шалгаж байхад уулзаж ярилцаж байсан. Хөшөөтөөс нүүрс ачихад нь хүртэл би очер дугаарыг нь зохицуулж өгч байсан. Бид бие биенийгээ огт танихгүй хүмүүс биш юм” гэв.

 Хохирогч Л.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 01 сарын 02-ны өдөр би Цэцэг сумын Цэцэг нуур багт байх гэртээ байж байгаад ээж Цэрмааг хөдөөнөөс ирснийг сонсоод манайд ирэхгүй болохоор Цэцэг сумын төвд байх гэрт нь очсон чинь ээж гэртээ байхгүй байсан. Би ээжийг бэргэн эгч П.Оюунчимэгийн гэрт байгаа байх гэж бодоод Оюунчимэгийн гэрт 19 цаг өнгөрч байхад очиход Оюунчимэг эгч гал тогооныхоо өрөөнд охинтойгоо бууз хийж байсан. Том өрөөнд нь Оюунчимэг эгчийн залуу Баасанчулуун, Гансүх, Баярсайхан, Болдоо, Бямбаа, Д арэнцэн нар байсан. Тэр залуучууд хөзөр тоглоод сууж байсан. Газарт нэг шил 0.5 литрийн Охь нэртэй архи байсан. Намайг гэрт орох үед Д ацэрэн том өрөөнд газраар унтаж байсан. Д ацэрэн босож ирээд намайг архи тойруул гэхээр нь би архи тойруулж дуусаад Д ацэрэнд өгөхөд намайг уучих гээд шахаад байсан. Д ацэрэн нилээд согтуу байсан тул тэнд байсан залуучууд архи шахаж хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд намайг явах гээд гартал Д ацэрэн гэх залуу араас гарч ирээд явуулахгүй байсан. Бид 2-г хашаан дотор тамхи асаагаад зогсож байтал гудамжны талын хашааны жижиг хаалгаар өндөр хүн орж ирсэн нь О.У  байсан. Тэгээд миний татаж байсан тамхийг үгийн зөрүүгүй булааж аваад У  татсан. Тэгээд чи муу юу юм бэ гээд духаараа толгой руу тулаад амины гол гэнэ үү, турсага гэсэн үү тиймэрхүү утгатай юм хэлээд байсан. Тэгж байснаа миний өмсөж явсан малгайг авч шидэхэд газар унасан. Би малгайгаа газраас аваад чи яагаад миний малгай авч шидээд намайг доромжлоод байгаа юм бэ? яагаад согтуу явж байгаа юм гэхэд намайг зайл харь гээд тэндээс хөөсөн. Тэгээд О.У  байшинд орсон. Намайг араас нь ороход У  амины гол, турсага гэсэн утгатай үг хэлээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би зөрүүлээд У гийн шанаа руу цохьсон. Тэгээд би О.У г гаръя айлын гэрт зодоон хийгээд хэрэггүй гээд Д ацэрэн бид 3 үүдэнд зогсож байгаад  чи яагаад байгаа юм бэ яагаад хүн цохиж байгаа юм гэхэд чи муу яадаг юм бэ маргааш хоёулаа уулзана аа гээд байсан. Тэгээд У  надаас уучлалт гуйгаад гар барьсан. Би байшин руу ороод О.У  гадна үлдсэн. Би том өрөөний орон дээр сууж байтал О.У  буцаж том өрөө рүү орж ирээд миний ар талаас ар нуруу руу нэг удаа хутгалсан. Тэгээд хажууд байсан хүмүүс О.У г салгаж авсан...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “...Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд надад Үндсэн хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй. Энхтүвшинг байцаахад намайг байлцуулсан. Энхтүвшин нь манай хүүхэд бөгөөд тархины хатингаршилтай, сэтгэцийн өвчтэй хүүхэд юм. Эмчийн хяналтанд байдаг.

2017 оны 01 сарын 02-ны өдөр 11 цагийн үед банкны үүдэнд О.У тэй таарсан юм. О.У  нь манай хүү Баасанчулуунтай найз нөхдийн дотно холбоотой байдаг юм. Тухайн үед миний хүү Баасанчулуун Улаанбаатар хот яваад ирсэн байсан болохоор би Ууганаад Бааска хотоос ирсэн. Миний дүү орой манайхаар очиж хоол ид би хоол хийж байя гэж хэлсэн. Тэр орой 17:30 цагийн үед намайг гэртээ ирэхэд манайд 4 залуу хөзөр тоглож байсан. Би бууз жигнээд эхний жигнүүрийг нь тэр хэдэд өгөөд дахиад бууз хийж байтал Д ацэрэн халамцуу орж ирсэн. Гэтэл Л.Б  гаднаас орж ирээд О.У  намайг гадна байж байтал миний татаж байсан тамхийг авч, малгай газарт шидлээ гэж омогдож орж ирсэн. Тэгж байтал О.У  орж ирсэн гэтэл Л.Б  пизда минь чи цагдаа л юм байгаа биз гэх мэтээр маргалдаж зодолдсон. Гэтэл хөзөр тоглож байсан хүмүүсээс нэг нь Б ыг өмөөрсөн юм уу? яасан юм мэдэхгүй О.У г шар өнгийн модон сандлаар цохьсон. Тэр сандал манайд байгаа. Тухайн үед толгой руу нь хүчтэй цохьсон байдА  О.У  толгойгоо бариад суугаад байсан. Тэгээд би гэрт битгий зодолдоод бай гээд Л.Б ыг гаргаж явуулсан. О.У  тухайн үед бусдыг дээрэлхэж дарамталсан үйлдэл гаргаагүй.

Л.Б  Ууганааг малгайг нь шидлээ, тамхи авлаа пизда минь чи цагдаа байж гэх мэтээр маш олон удаа орж гарч явсан. Би О.У г сайн мэднэ. О.У  нь ажлын шаардлагаа зөв тавьдаг, хүмүүстэй зүй бус харьцаж байгаагүй. Манай хүүтэй найз нөхдийн холбоотой төдийгүй, ажлын шугамаар ирсэн хүмүүст хоол цай хийж өгөх гэх мэтээр бид нар 2 жил гаруй хамт ажиллаж байгаа юм.  

Тухайн үед Б ыг өмөөрч Болдбаатар нь Ууганааг сандлаар цохьсон гэж би бодож байна. Л.Б  их ямаан омогтой түргэн зантай хүн. Ууганаатай өш хонзонтой юм шиг л байсан. Тэр өдөр О.У  их согтуу байгаагүй. Үнэртэх төдий байсан. Манайд ирэхдээ найзтайгаа уулзаж, би өдөр нь ирж хоол ид гэсэн болохоор

хоол идэхээр ирсэн байсан. О.У  сандлаар цохиулсныхаа дараа хутганы асуудал болсон” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Рэнцэнгийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн: “...2017 оны 01 сарын 02-нд хэрэг гарсныг би орой 17 цагийн үед мэдсэн. Оройн эргүүлд гарах гэж байтал 2 залуу орж ирж хэлсэн. Шууд хэргийн газарт очиход гэрт нь эмч сувилагч хоёр ирчихсэн, тэр хоёроос гадна 4 залуу, О.У , П.Оюунчимэг эгч, түүний охин байсан. Гэрт эвдэрч хагарсан эд зүйл байсан эсэхийг би анзаараагүй. Манай хэсэгт өгсөн драйгер нь баталгаажуулаагүй тул согтолтыг тодорхойлох боломжгүй байдаг. Согтолтыг тодорхойлох шаардлагатай тохиолдолд бид цус авдаг. Намайг очиход хохирогчийн нуруунд хутга зоолттой, эмч, сувилагч хоёр цус тогтоох тариа хийсэн гэж хэлсэн. 4 залуу ор, сандал дээр сууцгаасан шокын байдА  байсан. Намайг очсоны дараа маргалдсан зүйл байхгүй. Би хохирогчийн биеийн байдлыг асуугаад О.У г хэсгийн байр руу авч явсан. Намайг тэр өдөр хэргийн газарт очиход О.У гээс бага зэрэг архи үнэртэж байсан. Зүүн талын шанаа, хөмсөг хавьд нь хавдсан байсан. Үүнийг би байранд дагуулж ирсний дараа мэдсэн.

Хэргийн талаар би тодруулж асуугаагүй. Л.Б ыг би сайн танихгүй, зүс танина. Аймгийн аврага малчин Бодьгэрэл гэдэг айлын мал Л.Б ын аавын мА  нийлж, энэ хооронд 4-5 малын зөрүү гарч тухайн маргааныг шийдвэрлүүлэхээр байцаагч О.У  бид хоёр дээр ирж байсан юм. Хэсгийн төлөөлөгчийн гүйцэтгэх ажлын шугамаар хийдэг ажлыг би мэдэхгүй. Мал нийлснээс болж гарсан маргааныг шийдвэрлэж байсан нь үнэн.

О.У  ажилдаа зарчимч, хүн чанар сайтай, тусархаг зантай, хүний болж бүтэхгүй байгаа, мэдэхгүй асуудлыг сайн ойлгодог хүн байгаа юм. Түүний хувьд суманд архи дарс уудаг асуудал бараг байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Рэнцэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2017 оны 01 сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь 19 цагийн үед Оюунчимэг гэх хүнээс дуудлага өгөөд чи манайд хүрээд ирээчээ энд нэг асуудал гарчихлаа гэж хэлсэн, би утсаар ярьж дуусаагүй байтал манайд Гансүх, Баярсайхан нар орж ирээд хэсгийн төлөөлөгч Оюунчимэг эгчийн гэрт хүн хутгалчихлаа гэхээр нь юу болсон талаар асуусан чинь У  Б ын нуруу руу хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд би гэрээс хувцасаа өмсөөд тухайн хэргийн газар очиход хэсгийн төлөөлөгч У  Оюунчимэг эгчийн байшингийн ханан пийшинг налаад газар суучихсан нилээн шоконд орсон байдА  сууж байсан бөгөөд хутгалуулсан Б  гэх залуугийн нуруунд нь хутга нь зоолттой орон дээр сууж байсан сумын их эмч Солонгоо ирчихсэн анхан шатны тусламж үзүүлж байсан би Солонгоо эмчид наад хүндээ анхан шатны тусламж үзүүлээрэй ямар нэгэн асуудал гарвал над руу яриарай гэж хэлээд хэсгийн төлөөлөгч У г аваад явсан юм. Хэсгийн төлөөлөгчийг цагдаагийн байранд авч очиж амраасан.

 

О.У  нь зан ааш харилцааны хувьд хүнд их тусархуу надад бол анх цагдаагийн ажлыг зааж зөвлөж сургасан хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

Гэрч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 01 сарын 02-ны өдөр гэртээ байж байтал 17 цаг 20 минутын орчим манай гэрт Баярсайхан орж ирээд Баасанчулууны гэрт очьё гээд бид 2 манайхаас гараад шууд Баасанчулууны гэрт очсон юм очиход Баасанчулууны гэрт Болдбаатар, Д арэнцэн, Баасанчулуун нар байсан бид нар хөзөр тоглоод сууж байхад Д арэнцэн Охь нэртэй 0.5 литрийн архи тойруулж байгаад өөрөө тасраад унтсан намайг очиход Д арэнцэн согтуу байсан, тэгээд тоглож байтал гаднаас Б  орж ирээд Оюунчимэг эгчээс ээжийгээ ирсэн үү гээд асуучихаад бид нарын хажууд ирээд сууж байтал Д арэнцэн унтаж байгаад сэрээд Б од архинаас хундагалаж өгөхөд Б  архинаас уухгүй гэсэн тэгэхээр нь бид нар ч гэсэн архи хүн рүү шахаж хэрэггүй гэж хэлсэн. Бид нар хөзөр тоглоод сууж байхад Б , Д арэнцэн нар байшингаас гарсан хэсэг хугацааны дараа буцаад Д арэнцэн, Б , хэсгийн төлөөлөгч О.У  нар орж ирсэн У тэй хаана тааралдаад орж ирсэнийг мэдэхгүй байна бид нар дотор хөзөр тоглоод сууж байсан. У  орж ирээд бид нарыг нэг нэг цохиод талийгаач нар гэж бид нарыг хэлээд Б ыг нэг удаа цохисон чинь яагаад цохиж байгаа юм вэ? гэхэд О.У  босоод Б ыг цохих гээд дайраад байхаар нь бид хэд У г салгасан чинь бүгд нам жим болсон тэгж байгаад гарч учраа олно гэхээр нь У г чи зүгээр явчих гэсэн чинь явахгүй байсан тэгээд гаръя учраа олъё гээд Д арэнцэн Б  У  нар гарч яваад удалгүй ороод ирсэн, орж ирээд Д арэнцэн, Б  нар шууд том өрөө рүү орж ирсэн У  гал тогооны өрөөнд үлдсэн байсан тэгээд бид хэд тоглоомоо үргэлжлүүлээд тоглож байсан чинь Оюунчимэг эгч гал тогооны өрөөнөөс У  хутга аваад орлоо гэж орилсон У  Б ын хүзүүгээр нь тэврэх шиг болсон тэгсэн чинь Б ыг  хутгалсан байсан Б  ёо хутгалчихлаа гэж хэлэхээр нь хутгалсаныг нь хараад гарч яваад Рэнцэн цагдаад хэлчихээд эмчид хэлэхээр очиход Оюунчимэг эгч эмчид очоод дуудлага өгч байсан бид нар буцаад мотоциклтой Оюунчимэг эгчийнд очиход Б ын нуруунд хутга нь зоолттой байсан эмч очоод анхны тусламж үзүүлсэн юм.

 Эхлээд О.У  орж ирээд бид нарын мөр лүү цохиж алгадаад мэндлэх үед Л.Б  яагаад чи зүгээр байгаа хүн цохиж байгаа юм вэ? гэж маргасан” гэх мэдүүлэг,

Гэрч О.Баасанчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр би гэртээ байж байтал орой 17 цаг болж байсан гэтэл манайд Болдбаатар, Гансүх, Баярсайхан, Бямбаа нар ирсэн тэгээд манайд ирээд бид нар 13-ын покер гэдэг хөзөр тоглож байтал Д арэнцэн жаахан халамцуухан ганцаараа 1 шил Охь гэсэн нэртэй архитай ирсэн тэгээд бид хэдийн хажууд сууж тойруулаад бид хэд тэрнээс нь нэг нэг татчихаад өөрөө татаад сууж байгаад унтаад өгсөн тэгээд байж байтал 18 цаг 30 минутын үед Б  ганцаараа эрүүл ээжийгээ хөдөө явсан эсэхийг асууж орж ирсэн тэгтэл Д арэнцэн сэрсэн тэгээд жаал сууж байгаад Л.Б  явлаа гээд гарсан тэгтэл Д арэнцэн араас нь хамт гарсан удалгүй О.У  согтуу орж ирээд бид нартай талийгаач нараар юу байна гэж мөрөн дээр цохидогыг нь цохиод алгадахыг нь алгадаад мэндэлээд У  над дээр ирээд миний толгойны ар дагз хэсэг рүү цохихоор нь яагаад байгаа юм вэ гээд түлхсэн тэр хооронд Б , Д арэнцэн 2 том өрөөнд ороод ирсэн тэгтэл У  нь Б ыг очоод гараараа зүүн шанаа тус газар нь нэг удаа цохисон тэгтэл Б  нь босоод зөрүүлээд У гийн шанаа тус газар нь цохисон тэгтэл манай ээж болох Оюунчимэг нь та нар боль гэрт битгий зодоон хийгээд бай гарцгаа гэсэн тэгээд Б , У , Д арэнцэн 3 хамт гэрээс гарсан тэгээд бид нар тоглоомоо үргэлжлүүлээд сууж байтал удалгүй 2,3 минутын дараа Б , Д арэнцэн 2 дахиад орж ирээд том өрөөнд миний хажууд Б  суусан тэгээд би наадах чинь яагаад байгаа юм гээд Б оос асуухад харин гадна таарчихаад татаж байгаа тамхи аваад малгай авч шидээд 2 удаа цохиод авлаа гэж надад хэлсэн тэгтэл удалгүй манай ээж нөгөө гал тогооны өрөөнөөс наадах чинь хутга аваад явлаа шүү гэж хэлэх шиг болсон тэгтэл У  орж ирээд Б ын ар нуруу хэсэгт нь гар хүрэх шиг болсон тэгээд арай хутгалаагүй байлгүй гээд бид нар бүгдээрээ босоод У г барьж аваад гартаа нь ноцолдоод гарыг нь харсан чинь хутганы иш нь гарт нь баригдчихсан байсан тэгээд Гансүх очоод Б ын куртик сөхөөд харсан чинь хутганы төмөр нь Б ын нуруунд нь зоогдсон байдА  байж байсан тэгэхээр нь куртик, цамцыг нь тайлж аваад цээж нүцгэлсэн чинь тэр хооронд Баярсайхан, Гансүх 2 цагдаа болон, эмнэлэг дуудахаар явсан. Тэр хооронд У  нь тамхи татаад ханан пийшин налаад сууж байсан. тэгээд удалгүй хамгийн түрүүн сумын цагдаа Рэнцэн ирсэн эмнэлэгээс Солонго эмч сувилагчтай хамт ирсэн тэгээд Солонго эмч дотуур цус алдаж байна гээд эмчилгээ шингэн хийж байсан. Би Б ын ээж, аавд нь хэл хүргэх гээд Гансүхтэй хамт гарч явсан. Л.Б  О.У  2 гадна таараад тамхи малгайг нь авч хаясанаас болж л маргасан гэж бодож байна. Би яг анх маргаж байхыг нь хараагүй. Гэрт орж ирээд хоорондоо юм ярьж хэрэлдээгүй шууд л нэг нэгнээ цохисон” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “: Би тэр өдөр гэртээ байж байтал өдөр Баярсайхан нь 17 цаг 30 минтуын үед ирээд намайг Баасанчулуунтай очиж уулзъя гээд намайг аваад бид 2 явж байтал гудамжинд Баасанчулуун Д арэнцэнтэй хамт зогсож байсан тэгээд бид хэд уулзаж байгаад Баярсайханыг Гансүхийг аваад ир гээд явуулсан Баасанчулуун бид 2 Баасанчулууны гэрлүү явсан харин Д арэнцэн гудамжинд үлдсэн юм тэгээд гэрт очоод байж байтал Гансүх, Баярсайхан 2 ирсэн тэгээд бид 4 юм ярьж байгаад хөзөр тоглохоор болоод хөзөр тоголсон тэгтэл гаднаас Д арэнцэн нэг шил “Охь” гэдэг нэртэй 0,5 гр-ын архи барьчихсан орж ирээд задлаад бид хэдэд хийж өгөөд бид нар нэг нэг татаад Д арэнцэн өөрөө 2 удаа татаад тасараад унтаад өгсөн тэр хооронд бид хэд тоглож байтал гаднаас Б  ээжийгээ асууж орж ирсэн тэгтэл Д арэнцэн сэрээд нөгөө архийг нь Б оор хийлгээд тойруулж байсан тэгээд Д арэнцэн Б ыг архи уучих гэхэд Б  архи уухгүй гэсэн. Л.Б  одоо явлаа гээд гарч явахад Д арэнцэн хамт гарсан тэгээд удалгүй байж байтал гаднаас У  согтуухан орж ирээд бид нарлуу бааварлаад муусайн үхдэлнүүд юу байцгаана гээд хамгийн эхлээд Гансүхийг дараа нь намайг дараа нь Баярсайханыг дараа нь Баасанчулууныг цохисон тэр хооронд гаднаас Б  Д арэнцэн 2 гэрт орж ирээд том өрөөнд байж байсан тэгээд У  нь Б ын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан тэгтэл Б  нь буцаагаад О.У г шанаанд нь нэг удаа цохисон тэгтэл Оюунчимэг эгч та нар гарцгаа гээд У , Б  Д арэнцэн нар хамт гарцгаасан тэгээд дараа нь бид хэд тоглоомоо үргэлжлүүлээд байж байтал түд удалгүй Б  Д арэнцэн 2 том өрөөнд ороод ирсэн тэгтэл Оюунчимэг эгч хашгираад наадах чинь хутга авчихлаа гэж хэлэхэд нь харсан чинь У  ороод ирсэн тэгэхээр нь би У г бариад авах гэтэл миний мөрөн дээгүүр гараа давуулаад Б ын нуруу тус газар нь цохих шиг болсон тэгээд би У г Б оос холдуулаад Оюунчимэг эгч бид 2 гартай нь ноцолдоод барьсан хутгыг нь авах гэсэн чинь хутга байхгүй шаргал өнгийн хутганы бариул хагарчихсан барьж байсан тэгэхээр нь тэрнийг нь гараас нь салгаж аваад хаясан тэгээд У г гуйж тайвшруулаад ханан пийшингийн хажууд суулгасан тэгтэл Б  миний нуруу сонин болоод байна гэхээр нь Баасанчулуун Гансүх 2 Б ын куртикийг тайлаад цамцыг нь сөхөөд харсан чинь хутганы урд талын ир нь зоогдчихсон байсан тэгээд эмч цагдаа дуудсан удалгүй сумын цагдаа Рэнцэн ирээд У г аваад явсан түүний араас эмч ирсэн” гэх мэдүүлэг,

 Гэрч Л.Д ацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 01 сарын 02-ны өдөр 17 цагийн орчим би П.Оюунчимэг эгчийн гэрт яваад очиход байшингийн том өрөөнд Баасанчулуун, Болдбаатар, Гансүх, Баярсайхан нар хөзөр тоглоод сууж байсан. Би  1 шил Охь нэртэй архи авч очсон юм. Авч ирсэн архинаасаа тэнд сууж байсан хүмүүст 2-3 удаа тойруулчихаад би урьд шөнө нь нойр муутай хоносон байсан болохоор том өрөөнд орон дээр унтсан. Гэтэл Л.Б  намайг сэрээсэн. Хэзээ орж ирснийг нь би мэдээгүй. Харанхуй болсон байсан. Тэгээд юм яриад сууж байгаад шилтэй архины үлдэгдэлээс Л.Б од хийж өгөхөд уугаагүй.

Тэгээд Л.Б  байшингаас гарч явахаар нь би араас нь гараад орж тоглоё гээд бид хоёр тамхи татаад зогсож байтал хэсгийн төлөөлөгч О.У  орж ирээд тамхиа өгчих гээд Л.Б ын татаж байсан тамхи руу гараа явуулахад Л.Б  яах гээд байгаа юм бэ чи ямар овоо юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би О.У г салгаад Л.Б ыг Оюунчимэг эгчийн байшин руу авч орсон. Тэгж байтал О.У  араас орж ирээд юу байцгаана талийгаачуудаа гэж хэлээд эхлээд Болдбаатарын хүзүүн дээр нудраад, дараа нь Л.Б ын мөр лүү нь цохисон чинь Б  уурлаад яаж байгаа юм бэ пизда минь гээд О.У гийн цээж рүү түлхсэн. Тэгээд тэр хоёрыг барилцаад авахаар нь больцгоо гээд салгасан. Тэгээд О.У г харьж амар гээд би дагуулж гараад одоо хэрэггүй гээд уулзаад зогсож байсан чинь Л.Б  араас гарч ирээд ямар овоо пизда вэ чи гээд байхаар нь би Л.Б ыг чи чинь яаж байгаа юм бэ гээд дагуулаад ороод байж байтал Оюунчимэг эгч гал тогооны өрөөнөөс хутга аваад орлоо гээд орилох шиг болсон. Тэгтэл О.У  орж ирээд Б ын ар нуруу руу цохиод авах шиг болсон.

                О.У гийн ааш араншинг сайн мэдэхгүй байна. Тааралдахаараа мэндтэй устай, талийгаач минь, хар минь юу хийж байна гэх мэтээр тоглоод явж байдаг юм” гэх мэдүүлэг,

Гэрч С.Ганбаатар-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Намайг Хөшөөт рүү яваад ирье гээд Хөшөөт явж байх замд Л.Б ын машин даацтай юм шиг байна лээ гээд Л.Б ын утасны дугаар авч байсан. Тэгээд нэг хүнтэй утсаар ярьж байсан. Яг хэнтэй ярьсныг нь би сайн мэдээгүй. Юу ярьсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан чи ямар арчаагүй юм бэ гээд маргалдаж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг,

                Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 03 тоот...

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн төмөр нь улаан шар өнгийн хуванцар зүйлийн толгойн хэсэгт байх хар өнгийн төмөртэй зах ирмэг хэсгээрээ 135 градусаар нийлж 1 бүхэл болно.

3. Уг зүйл нь зэвсгийн чанартай зүйл мөн байна гэх шижнээчийн дүгнэлт,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 16 тоот...

1. Л.Б ын биед гэмтэл учирсан байна.

2. Л.Б ын биед баруун талын VI дугаар хавирганы ташуу цууралт, нурууны дунд дээд хэсэгт 1.2х0.4 см шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Л.Б ын биед учирсан гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Л.Б ын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам,-ын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан түр гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 04 тоот...

1. О.У гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

2. О.У гийн биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар А /II/ бүлгийн цустай байна гэх шижнээчийн дүгнэлт,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 36-р хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 39-40, 80-81, 90-96-р хуудас/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-н 111-112-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт харилцан хамаарА , Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.У г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах явцдаа иргэн Л.Б ын нуруун тус газарт нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр гэм буруугийн сэдэлт хангалттай нотлогдохгүй, хөдөлбөргүй тогтоосон нотлох баримтуудад тулгуурлаагүй байх тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч О.У  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч П.Оюунцэцэгийн “...Л.Б  гаднаас орж ирээд О.У  намайг гадна байж байтал миний татаж байсан тамхийг авч, малгай газарт шидлээ гэж омогдож орж ирсэн. Тэгж байтал О.У  орж ирсэн гэтэл Л.Б  пизда минь чи цагдаа л юм байгаа биз, төрийн хувцасаа тайлчих гэх мэтээр маргалдаж зодолдсон. Гэтэл хөзөр тоглож байсан хүмүүсээс нэг нь Б ыг өмөөрсөн юм уу? яасан юм мэдэхгүй О.У г шар өнгийн модон сандлаар цохьсон. Л.Б  түргэн зантай, ямаан омогтой хүн. О.У тэй өш хонзонтой юм шиг л байсан...” гэх мэдүүлэг, хохирогч  Л.Б ын “...Бид хоёр маргалдаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би зөрүүлээд У гийн шанаа руу цохьсон... “ гэх мэдүүлэг, гэрч О.Баасанчулууны “...У  нь Б ын зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохисон тэгтэл Л.Б  нь босоод зөрүүлээд О.У гийн шанаа тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Д ацэрэнгийн “...Болдбаатарын хүзүүн дээр нудраад, дараа нь Л.Б ын мөр лүү нь цохисон чинь Б  уурлаад яаж байгаа юм бэ пизда минь гээд О.У гийн цээж рүү түлхсэн.

Тэгээд тэр хоёрыг барилцаад авахаар нь больцгоо гээд салгасан. Тэгээд О.У г харьж амар гээд би дагуулж гараад одоо хэрэггүй гээд уулзаад зогсож байсан чинь Л.Б  араас гарч ирээд ямар овоо пизда вэ чи гээд байхаар нь би Л.Б ыг чи чинь яаж байгаа юм бэ гээд дагуулаад ороод байж байтал Оюунчимэг эгч гал тогооны өрөөнөөс хутга аваад орлоо гээд орилох шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Ганбаатарын “...Л.Б ын машин даацтай юм шиг байна лээ гээд Л.Б ын утасны дугаар авч байсан. Тэгээд нэг хүнтэй утсаар ярьж байсан. Яг хэнтэй ярьсныг нь би сайн мэдээгүй. Ямар ч байсан чи ямар арчаагүй юм бэ гээд маргалдаж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.У  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Б  нь шүүгдэгч О.У гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогчид 3000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар шүүгдэгч О.У г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмст хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутганы ажлын хэсэг /ир/, улбар шар өнгийн иш, марло зэргийг устгаж, шүүгдэгч О.У  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.У д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч  Их Монгол  овогт О гийн У г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                3. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240.000х6=1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.          

                5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутганы ажлын хэсэг /ир/, улбар шар өнгийн иш, марло зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         6. Шүүгдэгч О.У  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

                 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.У гийн эзэмшлийн SAMSUNG маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

             8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.