| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/05161/И |
| Дугаар | 191/ШШ2025/05882 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05882
| 2025 07 03 | 191/ШШ2025/05882 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* /РД:*******/,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг т даалгах,
ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 000525342, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, Ч тоот хаягт байршилтай 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг д даалгах,
2018.08.13-ны өдөр болон нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагч ,
Хариуцагч н итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч , , нарт холбогдуулан 1. болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг т даалгах,
2. ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 000525342, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, Ч тоот хаягт байршилтай 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг д даалгах,
3. 2018.08.13-ны өдөр болон нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч нь нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2018 онд нэг хүүхэд нь гарсан нэг хүүхэд нь гэдсэнд нь байсан. Маргааны зүйл болох 05 давхар үл хөдлөх объектын 04 давхарт нь өөрсдөө ажилладаг, бусад давхарууд түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Мөн Үлэмж Ноёд компанийн 100 хувийн хувьцааг өмнө нь эзэмшиж байгаад эхнэр т хуулийн дагуу шилжүүлэн өгсөн байдаг.
2018 онд нөхөр нь хүндээр өвдөж Улсын төв эмнэлгийн нэгдүгээр эмнэлэгт бөөрний дутагдал, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр гэх хавсарсан оноштойгоор сар гаруй хугацаанд сэхээнд байсан. Энэ цаг хугацаанд компанийн үйл ажиллагаа доголдож, хөрөнгө мөнгө шаардагдаж нөхрийгөө босгож авах эрүүл болгох нөхцөл байдал үүсээд тухайн цаг хугацаанд хоорондоо ярилцаж ийн 100 хувийн эзэмшилд байдаг Үлэмж Ноёд компанийн нэр дээр байдаг 5 давхар объектыг худалдан зарж борлуулъя гэх шийдэлд хүрч тухайн цаг хугацаанд үнэгүй.мн, ремакс буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулалтын компанитай гэрээ байгуулж тухайн байрыг зарж борлуулах зарыг тавьсан.
тэй ажлын хамааралтай байсан геологич н. гэх хүн уг байрыг 2 тэрбум 500 сая төгрөгөөр зарж борлуулах гэж байгааг мэдэж ******* гэх хүн танилцуулсан байдаг. гэдэг хүн нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж туслаад өгье гэх аман тохиролцоог хийсэн байдаг.
2018 оны 08 сард т тухайн байрыг зарж борлуулаад өгнө үү гэж гуйсан. Гуйсны дагуу байрыг миний нэр дээр шилжүүлээд өгчих, компанийнхаа хувьцааг шилжүүлээд өгчих. Тэгвэл би тухайн байрыг өөрийнхөө таньдаг хүнд миний байр, объект гээд зарчих боломж байна. Боломжийг ашиглаад яаралтай зараад өгье, мөнгийг чинь гаргаад өгье гэх зүйлийг , нарт хэлж итгүүлж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тэй хамт нотариат орж Үлэмж Ноёд компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авсан.
Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр компани үндсэн хөрөнгө 20,000 төгрөгөөр бүртгэсэн байсан. Үндсэн хөрөнгөдөө тухайн 05 давхар объектыг оруулаагүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тухайн компанийн хувьцааг шилжүүлж өгөхөөсөө өмнө нь өөрөө хувьцаа эзэмшигчийнхээ шийдвэрийг мөн гаргасан байдаг.
Үүнд тухайн компанийн хувьцааг компанийн нэр дээрх объектыг худалдан борлуулах зорилгоор тухайн Үлэмж Ноёд компанийн хувьцааг т шилжүүлж байна. Худалдан борлуулж худалдан авч байгаа хүн нь тухайн объектыг компанитай нь хамт авах юм бол компанитай нь цуг шилжүүлж өгье, компанийг нь үлдээж хувь хүнийхээ нэрээр авъя гэж байгаа нөхцөлд мөн шилжүүлж өгч аас компанийнхаа хувьцааг эргүүлэн авах шийдвэр гаргасан.
2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр компанийг шилжүүлж авснаас хойш 01-02 сарын хугацаанд хүмүүст үзүүлж явсан. Тухайн үед тухайн оффистоо ажиллаж байсан хэвээрээ. Түрээслэгч нар нь мөн түрээсэлсэн хэвээрээ байсан. нь сар гаруйн хугацаанд идэвхтэй үзүүлж харуулж сүүлдээ тэй холбоо барихаа болж, зугтааж эхэлсэн. зарж борлуулж өгөхгүй бол компанийнхаа хувьцааг авъя гэх байдлаар шаардаж эхэлсэн. Аргагүйн эрхэнд байрыг зарж борлуулж өгөхгүй залилж авах ийм санаа зорилго агуулж байна гэж үзэж 2018 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст т холбогдуулан эд хөрөнгөө залилуулж алдлаа гэдэг гомдлыг 60 хоногийн дараа гаргасан.
Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж 2018 оны 10 сараас хойш ажиллагаа явагдаж, тус хэрэгт хохирогчоор тогтоогдож байцаалт өгсөн. Эрдэнэбилэг гэрчээр байцаалт өгсөн. Энэ хэрэгт гэрчээр асуугдаж байсан хүмүүс мөн гэрчээр асуугдсан байдаг. болон геологич н. нар гэх мэт хүмүүс мэдүүлгээ өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагаар явсан тул хүлээлтийн байдалтай байсан.
2018 онд үүссэн хэрэг шалгагдаад 2020 оны 03 сар нийт хоёр жил орчим хугацаанд хэргийг шалгасан. Эхэндээ сэжигтнээр татаж шалгасан, заримыг нь цагдан хорьж шалгасан. Прокуророос хэргийг иргэний шинжтэй гэж хаасан. Бид гомдол нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэх шаардлагатай байна гэж нэмэлт ажиллагаа хийгдэж сэргээгдэж байгаад 2020 оны 03 дугаар сард хэргийг иргэд хоорондын шинжтэй асуудал байна, таван давхар объектыг зарж борлуулж өгье гэж компанийн хувьцааг авсан асуудал нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх, иргэд хоорондын маргаан байна гэж прокурорын тогтоол дээр дурдахдаа энэ цаг хугацаанд тухайн байрыг 100 хувь өөрийнхөө өмчлөлд авсан гэж үзэх үндэслэл алга байна гэж тогтоолдоо дурдаж хэрэг бүртгэлтийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Уг прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй байсан учраас Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор, Нийслэлийн ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурорт, Хүний эрхийн үндэсний комисст, мөн Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга н.Энхбаяр гэдэг хүмүүст гомдлуудыг өгч явсан.
Гомдол гаргасаар байгаад 2021 он хүрсэн. Хамгийн сүүлд Улсын ерөнхий прокуророос хариу мэдэгдэх хуудсаар 2021 оны 01 сард хэргийг бүхэлд нь хянаж үзлээ энэ цаг хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгө нь ын эзэмшилд байгаа хэдий ч захиран зарцуулах эрх нь одоогоор алга байна гэсэн байдаг. Мөн нь мэдүүлэхдээ гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэрвээ миний т өгсөн 830,000,000 төгрөгийг гаргуулаад өгчих юм бол би энэ байрыг өгөхөд татгалзах зүйл алга гэсэн мэдүүлгээр үндэслэхээр иргэд хоорондын шинжтэй иргэний шүүхээр шийдвэрлэх асуудал байна гэж эцэслэн нэг мөр шийдвэрлэсэн.
2021 оны 01 сараас хойш ыг эрүүгийн журмаар шалгуулах ямар ч боломж нөхцөлгүй болж Иргэний шүүхэд хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэлүүдийг удаа дараа гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нар гаргасан нэхэмжлэлүүдийг хүлээн авч хянаж хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн хаягт байхгүй, шүүхийн дуудах хуудсыг хүлээн авахгүй байгаа учраас хэргийг цааш нь шалгах боломжгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гарч сурвалжлах ажиллагаа явагдсан.
Тухайн цаг үед байрыг хуулийн дагуу ашиглаж, эзэмшиж, тог цахилгааны төлбөрийг төлдөг байсан. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ыг эрэн сурвалжлах ажиллагааг 3-4 сарын хугацаанд явуулж машинтай явж байхад нь олж авч оршин суугаа хаягаа тодорхой өгч Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тухайн хөрөнгө ын нэр дээр байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар холбогдох байгууллагаас мэдэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийг С.Хишигбат шүүгч хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт ирсэн.
Тухайн материалаас үзэхэд нь компанийн хувьцааг гэх хүн рүү шилжүүлсэн байна. нь тухайн объектыг гэдэг хүн рүү 100,000,000 төгрөгөөр Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлснийг мэдсэн.
Дахин болон нарыг хариуцагчаар татсан боловч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэт үйл явдал болж хариуцагч нарын хаяг тодорхой болж өнөөдөр хэрэг хянан хэлэлцэгдэж байна.
болон нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үлэмж Ноёд компанийн хувьцааг шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Жинхэнэ эзэмшигч т компанийг болон хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг өгөхгүй гэсэн арга саам ашиглаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлж, хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг т холбогдуулж гаргасан.
шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би өрөндөө тухайн компанийн хувьцааг өөрийн нэр дээр авсан мөнгөө авч тухайн хувьцааг шилжүүл гэсэн хүн рүү буюу ын зааснаар гэх хүн рүү шилжүүлэн өгсөн. Энэ компанитай холбоо хамаарал байхгүй гэх зүйлийг ярьдаг. Шүүхэд ирсэн материалуудаас үзэхэд нь холбогдох материалыг гаргаж өгдөггүй би худалдаад авсан л гэсэн зүйл ярьдаг.
Шүүхэд ирүүлсэн материалаас харахад тухайн цаг хугацаанд Алтан Бумба санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал н.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж 2021 оны 03 сард 800,000,000 төгрөг зээлж авч, батлан даагчаар нь Үлэмж Ноёд ХХК-ийн баталгааны гэрээг Алтан Бумба санхүүгийн нэгдэлтэй хийсэн. Баталгааны гэрээ байгуулж тухайн үл хөдлөх объектыг Алтан Бумба санхүүгийн нэгдэлд биш Алтан Бумба санхүүгийн нэгдлийн хувьцааг эзэмшиж байсан руу Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. Анхны гэрээ хэлцэл нь итгэл эвдэж хуурч мэхэлж хийсэн хэлцэл. Түүнээс үүдэн хийгдсэн хэлцлүүд хууль бус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд орно.
2023 он дуустал тухайн объектод байсан. Энэ цаг хугацаанд гэдэг хүн 100,000,000 төгрөгөөр тэр тухайн объектыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч ыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө. би энэ байрыг эзэмшиж байгаа байрыг би д худалдаж шилжүүлчихсэн нь үнэн. н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгаар тайлбар өгч үүнийг шүүгч шийдсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүгчийн захирамж гарч тухайн байрнаас ыг гаргах шүүхийн шийдвэр гарсан. болон эд хөрөнгө эзэмшигч бид мэдэхгүй байсан. Шүүгч бусдын эрх ашгийг огт зөрчөөгүй гэж дурдсан байгаа. Бодит байдал дээр тухайн байрыг эзэмшээд ын араас явж байсан нөхцөл байдал байгаа. Үүнийг болон нар мэдэж байсан мөртөө энэ талаар шүүхэд хэлэхгүйгээр эвлэрлийг батлуулж захирамж гаргасан. шүүхийн захирамжийг албадан гүйцэтгүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Объект болон бодит байдлаар эзэмших ашиглах эрхэд халдсан нөхцөл байдалтай байдаг.
1.2. болон хариуцагч нар гэрээ байгуулахдаа гол нөхцөлийг харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсон гол хүсэл зоригийн илэрхийлэл биелэгдсэн эсэх. Ялангуяа хариуцагч Үлэмж Ноёд компанийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгөх хүсэл эрмэлзэл байсан эсэх асуудалд шүүх шийдвэр гаргахдаа онцгой анхаарах ёстой гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд өгсөн тайлбаруудаар ямар үйл баримт нотлогдож байна гэхээр гэрээ хэлцэл бодит байдал дээр биелэгдээгүй хэрэгжээгүйтэй холбогдуулаад энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгасан үйл баримт, шалгах явцад тогтоогдсон үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдог.
Тухайн цаг хугацаанд гэдэг хүн жирэмсэн байсан. Өөрийнхөө нэр дээрх компанийнхаа эд хөрөнгийг бусдад худалдан борлуулахаар бусад үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компанитай гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал нотлогддог.
Гэтэл гэдэг анх тохиролцсон тохиролцоогоо зөрчиж Үлэмж Ноёд компанийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбогдуулаад маргаан гарсан байна.
Энэ нь 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар бол хууран мэхлэх замаар хууль зөрчиж хийсэн хэлцэл.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэж тодорхойлж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хоёр дахь шаардлагын тухайд болон нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үлэмж Ноёд компанийн хувьцаа Худалдах худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт зааснаар үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг гэдэг хүнд холбогдуулж гаргаж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үзэхэд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үлэмж Ноёд компанийн хувьцаа Худалдах худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон нарын хооронд байгуулагдаж Үлэмж Ноёд компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнээс 14 хоногийн дараа болон н.Бат-Эрдэнэ нарын хооронд 800,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Зээлийн гэрээ байгуулагдсан байна. н.Бат-Эрдэнэ гэдэг хүн Алтан Бумба банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал байсан.
Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр н.Бат-Эрдэнэ Үлэмж Ноёд компанийн гүйцэтгэх захирал нарын хооронд баталгааны гэрээ байгуулагдсан байна. Баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 800,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу авсан. Зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд баталгааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн агуулгатай тохиролцоо хийж гэрээнүүд байгуулагдсан байна. Энд н.Бат-Эрдэнэ гэдэг хүн Алтан Бумба банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрөө шүүх дээр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ агуулгаар нь хууран мэхлэх, дүр үзүүлэх, өөр хэлцлийг халхавчлах замаар хийсэн хэлцлүүдийг дэмжиж, хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны зорилгыг зөрчиж, зээлийн гэрээ болон баталгааны гэрээг иргэний нэр дээр байгуулсан байна.
Улмаар 800,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Үлэмж Ноёд компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл юм.
Иймээс дээрх нөхцөл байдалд үндэслэн, тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үр дагаврыг нь шаардан нэхэмжлэл гаргасан.
Гуравдугаарт Үлэмж Ноёд компани болон нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Ялангуяа хоёр үндэслэлд ач холбогдол өгч байгаа. 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Тухайлбал, өмнө дурдсан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон баталгааны гэрээний хүрээнд зээлийн үнийн дүн нь 800,000,000 төгрөг байсан бөгөөд уг зээлийг 6 сарын хугацаатай авсан байсан. Баталгааны гэрээний зүйл нь Үлэмж Ноёд компанийн нэр дээр байгаа эд хөрөнгө байна.
Зээлийн гэрээ болон баталгааны гэрээ хэрэгжих явцад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нь Алтан Бумба банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болохыг н.Бат-Эрдэнэ гэрчээр асуугдаж байхдаа мэдүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээнээс үзвэл, Үлэмж Ноёд компанийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлж, өмчлөлдөө шилжүүлсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна гэж үзэж, д холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн Иргэний хуулийн 56.1.8, 56.1.9 дахь хэсэгт зааснаар Алтан Бумба ББСБ-ын гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нь иргэнээр зээлийн болон баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулсан нь хуулийн хэлбэрийн шаардлагыг зөрчиж, хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны зорилгыг зөрчиж гэрээ хэлцэл байгуулсан байна гэж эдгээр үндэслэлээр тай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн Үлэмж Ноёд компанийн нэр дээр байсан эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тай хувьцаа худалдах гэрээ байгуулахаас өмнө, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Виндзор компани жижиг, дунд үйлдвэрийн сангаас 1,000,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах гэж Үлэмж Ноёд компанийг барьцаа хөрөнгө болгож тухайн эд хөрөнгийг барьцаалсан байсан. Үүнтэй холбоотой зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хавтаст хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдсан.
Нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэхүү үйл явдал тодорхой болно. Энэ агуулгаас харахад 2021 онд бусдын барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль зөрчиж, зээлийн болон баталгааны гэрээ байгуулах, худалдан авах хэлцлүүд хийх замаар борлуулж, нэхэмжлэгч талд хохирол учруулсан нь баримтаар нотлогдож байна.
Мөн эрүүгийн хэрэг шалгах явцад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах гэрээний зүйл болсон эд хөрөнгийг мэргэжлийн байгууллага үнэлж, 3,600,000,000 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй холбоотой баримт нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үнэлгээний дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Ийм үндэслэлүүдээр өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор бусдын хууль зөрчиж, хууран мэхлэх замаар хийгдсэн гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр гэрээний үр дагавар болох компанийн хувьцаа болон эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах агуулгатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. тэй холбоотой харилцаа 2018 оны 06 сарын сүүл үеэс эхэлсэн. Гэхдээ тухайн үед тэй шууд ярилцлага хийгдээгүй. Харин нөхөр болох Эрдэнэбилэг, компанийнх нь нэг эзэмшигч, ерөнхий геологич н. мөн хоёр компанийн гүйцэтгэх захирал н.Давааням н.Энхээ нар надтай удаа дараа уулзъя гэж гуйсан. Тухайн үед би ноолуурын ажилтай байсан тул татгалзаж Алтай руу явсан. 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ирсний дараа дахин уулзаж надаас авсан. н.Эрдэнэбилигтэй холбоотойг нотлох баримт байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Тулга гэх хүн прокуророор ажиллаж байсан. н.Эрдэнэбилигээс 2016 оны 08 сард итгэмжлэл авч, хамтран амьдарч байгаа Бэлэглэлийн гэрээгээр Үлэмж Ноёд компанийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэ гэрээг би нотариатаар батлуулаад баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Иймд уг хэлцлийн цаад эзэн нь мөн болох нь тогтоогдож байна.
Эдгээр хүмүүс надтай 9 сар хүртэл уулзаж, "мөнгийг түр хэрэглээд буцааж өгнө" гэх яриа хэлцлийг хийж байсан. Энэ явцад надад тухайн объектоо зарж борлуулаад өгнө гэж хэлсэн. Би тухайн үед мэргэжлийн хуулийн багтай хамт очсон байсан. Дашрамд хэлэхэд н.Мягмарсүрэн өмгөөлөгчийн цаана байгаа Монгол Элч компани надтай хамтарч байсан. Энэ миний эсрэг талд орж байгаа нь зөв үү, буруу эсэхийг дурдаж байна. Эдгээр хүмүүсийн тусламжтай энэ компанийг судалж ямар боломж байгааг судалсан. Надаас чамлахааргүй мөнгө төгрөг авч байсан. Энэ талаар тухайн үед шалгагдаж байсан нотлох баримт нь байгаа.
2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуудаж компанийг шилжүүлж өгье гээд гүйцэтгэх захирал удирдлага дор , н. нар ярьж байгаад ийг дуудаж уулзсан. Үүнээс өмнө Дүнжингарав захын талбай дээр машинд сууж байхад нь нэг удаа харж байсан. Дараа нь 08 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар орж Худалдах худалдан авах гэрээ хийж компанийг шилжүүлж байсан.
Нэхэмжлэгч талын өгсөн компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр хуурамч, надад эх хувь байгаа, иргэний бүртгэлд мөн эх хувь нь байгаа. гэдэг хүнд би компанийн гэрээтэй холбоотой мөнгийг шилжүүлсэн. Баримтыг штрихээр ногооноор тэмдэглэсэн 2 дансны хуулга хэлбэрээр өгсөн. ийн нэр дээрх данс руу 2 удаа гүйлгээ хийсэн. Үүнээс өмнө 07 сард мөнгө өгч байсан бөгөөд Эрдэнэбилэгийн өмнөх 2 эхнэрт мөнгө өгсөн баримтууд ч бий. Би тухайн үед компанийг худалдах, худалдан авах гэрээгээр хувьцааг шилжүүлж авсан.
Үүний дараа өр төлбөртэй холбоотой асуудлууд үүссэн. Өмгөөлөгчийн хэлснээр, 2017 оны 01 сард Жижиг, дунд үйлдвэрийн сантай итгэмжлэл хийж, Виндзор компанид тавьсан. 2017 оноос хойш төлбөр төлөөгүй орхиж шүүхэд очсон. Мөн хуучин эхнэр нь холбоотойгоор Баянзүрх дүүргийн шүүх дээр маргаантай битүүмжлэгдсэн байсан. Мөн газрын эрхийн хугацаа дуусаж, төлбөр төлөөгүй учир цуцлагдсан, хажуу айлтайгаа газрын маргаантай байсан тул зарах боломж байгаагүй. Ганцхан надад хувьцааг барьцаалж зарж мөнгө авах боломж байсан.
Би энэ хугацаанд бүх төлбөрийг үүргийн дагуу 09 сарын дуустал бүрэн хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаад намайг залилсан гэж гомдол гаргасан. Энэ дагуу 12 дугаар сарын 06-ны өдөр бүх эд хөрөнгийг битүүмжилсэн. Цагдаад гомдол гаргахдаа гүйцэтгэх захирал н.Энхээ, геологич н. болон намайг хамтад нь залилсан гэж гаргасан байсан. Хэрэг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Би энэ хүмүүсээс залилан хийж аваагүй, төлбөрийг төлж, өртэй байсан компанийг нотариатаар орж, Улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлэн авсан.
Улсын ерөнхий прокурор хүртэлх эрүүгийн цагдаа гээд бүх шатлалаар шалгуулсан. Энэ хугацаанд намайг оргон зайлсан гэж байна. Энэ хугацаанд тасралтгүй шүүхийн байгууллагаар явж өнөөдрийг хүрч байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Багахангай, Налайхаас бусад бүх дүүргийн шүүх, цагдаад гомдол өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын ерөнхий прокурор хэрэг хаасан. 03 сарын орчимд Сүхбаатар дүүргийн прокурорын дарга чөлөөлж өгөх бичиг хийж өгснөөр прокурорын шийдвэрээр хаагдсан байсан хэрэг хуулийн дагуу хөдлөх боломж олгосон. Энэ хугацаанд зөвхөн би мөнгө төлөөгүй энэ талаар эрүүгийн прокурор, цагдаагийн хаасан тогтоолоос харж болно. Тухайлбал, н.Энхтүвшин гэх хүн, нар мөнгөний асуудлаар холбоотой мөнгө төгрөгийн асуудал байсан. Эдгээр хүмүүс надаас мөнгө төгрөг авмаар байна гэж надтай холбогдсон. Одоо л хөдөлгөөнд орж байна, одоо яах вэ, гэхэд бид өөр дээрээ шилжүүлэн авч, төлбөр мөнгийг төлье, хамтраад явъя гэсэн. 3 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй гэдгээ хэлээд өгсөн. Энэ хооронд үүссэн бусад хүмүүсийн 2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг хамт хариуцаад явбал би шилжүүлж өгье гэсэн. Энэ саналыг хүлээн авсан. Тухайн компанийн хувьцааг хүлээн авч, холбогдох бичиг баримтыг хууль ёсны дагуу хүлээн авсан. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас авсан зээлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр мөнгийг төлөхөөс өөр аргагүй болсон. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлогдсон. 2017 оны 03 дугаар сарын 10-нд 1,050,000 төгрөгөөс эхлэн хүү төлөх байсан. 11 сараас 17,500,000 төгрөгийг төлөх байсан төлөөгүй. Нийт 3 жилийн хугацаанд 880,000,000 төгрөгийн зээлтэй байсан.
Алтан Бумба санхүүгийн байгууллагад өмнө нь утас, машин, байр зэргийг барьцаалж зээл авсан байсан учраас нэгдэх санал тавьсан. Эд нартай холбогдож зээлийн гэрээг байгуулсан. 800,000,000 төгрөгийн шугаман зээл байсан. Яг 800,000,000 төгрөг аваагүй. 800,000,000 төгрөгөөс 203,775,000 төгрөгийг н.Бат-Эрдэнэ захирал ЖДҮ зээл рүү шилжүүлж төлсөн. Энэ нь зээлийн гэрээн дээр байгаа. Өмнө нь 100,000,000 төгрөгийг төлсөн байсан. Над руу ирэхдээ нийт үлдэгдэл 840,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 1 тэрбум 250 сая төгрөгийн зээл авснаас 840,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Үлдэгдэл тодорхой хэмжээг төлж Виндзор компани төлсөн. Үүний үндсэн дээр ЖДҮ-ийн ордер, эд хөрөнгийг суллаж авсан.
гэх хүн рүү компани шилжсэн байсныг зээлийн гэрээний баталгааг гаргаж өгсөн. болон н.Энхтүвшин нарын төлбөр тооцоо нийлээд ойролцоогоор 100,000,000 орчим төгрөгийг авч. Төлбөр тооцоо дууссан үүнээс гармаар байна гээд н.Хосбаяр гэх хүн рүү шилжүүлсэн. Миний төлбөр тооцоотой холбоотой 2 тэрбум орчим төгрөгийн өрийг хамтад нь хариуцахаар тохирсон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар гэх хүн н.Эрдэнэдалай гэх хүнийг танихгүй, баталгааны гэрээнээс өөр зээлийн гэрээ хийгээгүй, худалдах худалдан авах гэрээг хийгээгүй. Би хувьцаа шилжүүлж авах ганц боломж нь байсан. Би 880,000,000 төгрөгийг өгсөн. Хүүтэй мөнгө ч байсан. болон нар мөнгө аваагүй байна. болон гэх хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн нүүрэлдүүлсэн байцаалт татагдаж ирсэн байна. Тухайн үед би хэлж байсан ...би та нарт зарж өгнө гэж хэлж байгаагүй, би өөрийнхөө мөнгийг барьцаалж авсан... мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. 880,000,000 төгрөгийг өгсөн. ЖҮД-ийн сангаас авсан зээлийг дарсан. Тухайн объект одоо хүртэл зарагдаагүй, м.кв талбайн тал нь байхгүй болсон. Газар нь цуцлагдсан байсныг хөөцөлдсөөр байж олж авсан. Эд нар зээлсэн мөнгөө өгдөггүй, бид нараас авсан мөнгийг өгдөггүй, газрыг шилжүүлж өгдөггүй, суллаж өгдөггүй, бүх зүйл шүүх цагдаагийн байгууллагаар явж 7-8 жилийн хугацаа өнгөрч байна. Би хохирогч. Хууль зөрчөөгүй ном журмын дагуу авсан. Худалдах худалдан авах гэрээний мөнгийг төлсөн. Үүнийг Улсын бүртгэлийн газар бүртгэж авсан. Нэхэмжлэгч талд удаа дараа санал тавьсан авсан мөнгөө өгч эд хөрөнгөө авна уу гэх саналыг тавьдаг. Одоо ч хэвээрээ байгаа. Хүнээс мөнгө авдаг, зээл авхуулж зээлийг төлдөггүй, ийн хүүгийн сургалтын төлбөрийг хүртэл төлсөн гэв.
3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Би зөвхөн баталгааны гэрээ дээр гарын үсэг зурсан. Шүүх хуралдаанд хүнийг гүтгэж болохгүй. Надад хуулийн дагуу шилжсэн ирсэн хөрөнгийг гаргасан мөнгөө олж авахын тулд баталгааны гэрээ хийж өгсөн. Найзынхаа мөнгийг хүртэл гэх хүнд өгсөн. Тухайн мөнгийг олж авахын тулд хийсэн. Миний зорилго мөнгөө олж авах байсан. н.Эрдэнэдалай гэх хүнийг огт танихгүй харж байгаагүй. н.Эрдэнэдалайд зарсан гэж байна. Ярьж байгаа зүйлээ ялгаж салгаж яримаар байна. Мөрдөн байцаалтын материалтай танилцсан бололтой, гэхдээ дутуу, худлаа зүйл яриад байна. Би байцаалтын үеэр бүх зүйлээ хэлсэн, бүх газарт хэлнэ гэж. гэдэг хүн надтай 2016 онд уулзсан. Тэр үед энэ хүн байсан, өрөөнд нь орсон. аа би чиний өмнөөс ын өрийг төлье гэсэн. Би тэгэхэд нь бэлэн мөнгө байна уу, гаргаад ир, Би мөнгөө олж авч байвал хэнд ч хамаагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь газрын зураг дээр нэг буланд очоод чулуу тавьсан. Тэгээд чамтай өөр юм ярихгүй гээл би гараад явсан. Бүх зүйл байж л байгаа. Гэтэл одоо худлаа яриад байна гэв.
4. Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Нэхэмжлэгч нь , , н.Эрдэнэдалай нарт холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9, 56.1.8, 59 дүгээр зүйл 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тавьж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шаардлагаа тодорхойлох эрхтэй ч, энэ нь ялгамжтай байх ёстой. 2017, 2018 онд хийгдсэн Компанийн эрх шилжүүлэх болон Худалдах худалдан авах гэрээг т шилжүүлснийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа хэр нь шинжүүдийг тайлбарлахгүй байна. Хэрэв энэ нь дүр үзүүлсэн хэлцэл бол тухайн хэлцлийн зорилго тодорхой байх ёстой. Цагдаад гомдолд гаргасан анхнаасаа залилсан, мэхэлсэн гэдэг үндэслэлээр тайлбарлаж байна. Залилж мэхэлж аваагүй нь тогтоогдсон бол яах ёстой вэ, шууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох юм уу, дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тодорхой санаа зорилго агуулагдаж байгаа. Анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг мэдэх гэж агуулга байгаа. Цагдаад өгөхдөө залилсан гэсэн хэр нь энэ нь иргэний журмаар шийдвэрлэхдээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох вэ, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу анхнаасаа миний эд хөрөнгийг хууран мэхэлж авсан гэж тайлбарлах ёстой. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцлийн талаар заасан байдаг. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг мэдсэнээс хойш 1 жилийн дотор шаардлага гаргах ёстой гэж заасан. Гэтэл нэхэмжлэл нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин хэлцэл нь 2018 онд хийгдсэн. Энэ нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж ойлгогдохоор байна. Эндээс үзвэл, нэхэмжлэгч талын хуулийн үндэслэл, хугацааг тоохгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь хариуцагч нар болон гэрчээр дуудагдсан ирсэн хүмүүс болон шүүхийн ажиллагаанд саад болж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэг утгаар мөн тайлбарлаж байна. Гэтэл энэ хэлцлүүд яг аль хэлцлийг халхавчлаад байгаа нь тодорхой бус байна. Жишээ нь, тай хийсэн гэрээг халхавчилсан гэх боловч нь н.Эрдэнэдалай, танихгүй. Мөнгө авах үедээ л танилцсан. Хосбаяр ч мөнгө авах үедээ танилцсан гэж гэрчилдэг. Эдгээр хүмүүс хоорондоо бие биеэ мэддэггүй. гэдэг хүнийг тухайн объектыг хүлээж авах үед анх удаа харсан. тухайн үед эрхээ хамгаалах гэж байсан бол тэр хугацаанд юу хийж байсан нь тодорхойгүй. Яг ямар хэлцлийг халхавчилсан гэж үзэж байгаагаа тодорхойлохгүй байна. аас н.Хосбаяр руу, н.Хосбаяраас н.Эрдэнэдалай руу шилжүүлэг бүгд хуулийн дагуу, талууд санаа зорилгоо ойлгож, мөнгөө авах үүднээс хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Ямар нэгэн харилцааг нуугаагүй. нь тухайн хүмүүсээс авлагатай байсан нь Алтан Бумба санхүүгийн н.Эрдэнэдалай, н.Бат-Эрдэнэ нарт хамааралгүй. Алтан Бумба санхүүгийн нэгдэл нь н.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэдалай гэх хоёр хувьцаа эзэмшигчтэй. Тухайн хүмүүсийн мөнгийг авсан. Тухайн мөнгөө хэнд зарцуулсан нь тодорхойгүй. Энэ талаар бид нар хамааралгүй. төлбөрөө төлөхгүй байгаа учраас бид нар баталгааны гэрээ, зээлийн гэрээ байгуулаад тухайн үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу авсан. Анх нэхэмжлэлд байгаагүй үндэслэлүүдийг өмгөөлөгч нэмж оруулсан. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилгоос хазайсан, хэлбэр зөрчсөн хэлцэл хийсэн гэх үндэслэл гаргаж байна. Энэ талаар холбогдуулан гаргасан ямар нэгэн шаардлага байхгүй. Гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эзэмшсэн. Объект дотор гэмт хэргийн сэжигтэй этгээдүүд сууж байсан тул тусгай хамгаалалтын алба, шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэмжлэгтэйгээр суллаж өгсөн. Алтан Бумба санхүүгийн нэгдэл нь компани, Дэлгэрэн үржих капитал гээд компани санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг учраас мөнгөн хөрөнгийн эргэлдэж байдаг. Зөвхөн ын хариуцлага яригдахгүй. Хөрөнгө өгч, зээл олгосон хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хуульд нийцсэн ажиллагаа явуулдаг. Эрх ашгийг хангаж байгаа тохиолдолд хуулийн этгээд үйл ажиллагааны эсрэг үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, хууль тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл болох юм уу, энэ талаар тодорхой үндэслэлтэй ярих хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн эд хөрөнгийг авах ажиллагааг хийхдээ болон урьдын эзэмшиг нараас зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. 2018 онд т шилжин ирж 3-4 жилийн хугацаа өнгөрсөн байсан. ынх гэж ойлгож байгаа. н.Эрдэнэдалай болон нараас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шаардаж байсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байдаггүй. Яагаад гэвэл тодорхой шалтгаануудыг тодруулах ёстой байдаг. Талууд нь санаа зорилгоо харилцан мэдэж, өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан нь нотлогдох ёстой. Санаа зорилготоор, тооцоолж хийх ёстой. Гэтэл хариуцагч нар хоорондоо энэ талаар урьдчилан ярилцсан зүйлгүй. Зүгээр л мөнгө өгсөн, өгснийхөө төлбөрт компанийг авсан. Компани тодорхой хөрөнгөтэй байсан учраас баталгааны гэрээ байгуулж авсан. төлбөрөө төлөхгүй байсан тул хөрөнгийг авсан нь ойлгомжтой. Хэрвээ төлбөрөө төлсөн бол тэд энэ хөрөнгийг авахгүй байх байсан.Тэр яриад байгаа шигээ, энэ нь дүр үзүүлсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилготой хэлцэл, эсвэл хуурч, хууран мэхэлж хийсэн хэлцлийн аль нь ч биш. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нарийн тодорхой ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл нь зөвхөн хэлбэрийн хувьд хангагдсан байхаас гадна тодорхой санаа зорилготой хийгдсэн үйлдэл байх ёстой. Гэвч энэ шинжүүдийг огт авч үзэхгүй, ерөөсөө энэ тийм биш гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт гэрч н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч н.Хосбаярын мэдүүлэг, ын өмнө өгсөн тайлбар, ын гэрчээр өгсөн мэдүүлэг өгч байсан. Гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтуудтай нийцэж, таарч байна. Баталгааны гэрээ, зээлийн гэрээ хийсэн, мөнгө авсан, авсан мөнгийг Алтан Бумба санхүүгийн нэгдэл болон н.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэдалай нараас ын өр төлбөртэй этгээдүүд рүү шилжүүлсэн зэрэг үйлдлүүд баримтаар нотлогдож байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас Үлэмж Ноёд ХХК нь 2017 онд зээл авсан. Тухайн газар болон үл хөдлөх хөрөнгө Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн барьцаанд тавигдсан байдаг. Тэр нь Үлэмж Ноёд гэх компани зээл аваагүй Виндзор гэх компани зээл авсан. Тэр нь ийн холбоо хамаарал бүхий компани байсан. Үлэмж Ноёдын компанийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан тул суллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид зээлийн гэрээ, баталгааны гэрээ байгуулж, тухайн компанийн хүлээж авахдаа хоосон компани авч болохгүй. ын зээлийг нэмэгдүүлсний үндсэн дээр баталгаа гаргуулж, эд хөрөнгийг шилжүүлэн авах асуудлыг ярилцсан. Үүнээс хойш тодорхой хугацаанд зээлийг төлөөгүй тул бид шүүхэд хандсан. Шүүхийн журмаар эд хөрөнгийг суллах шийдвэр гарсан бөгөөд бид тухайн эд хөрөнгийг биет байдлаар хүлээн авсан. Энд ямар нэгэн нуун дарагдуулсан, дүр үзүүлсэн хэлцэл байгаагүй.Үл хөдлөх хөрөнгийн асуудал шийдсэний дараа газрын асуудал үүссэн. Газрын шилжилт 2 жил үргэлжилж, газартай холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа Захиргааны хэргийн шүүх хуралдаанд үргэлжилнэ гэсэн. Нэхэмжлэгч талаас ярьж буй өвчтэй байсан, жирэмсэн байсан зэрэг нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болох шалтгаан биш. Хүн бүрд амьдралын хүндрэл тохиолддог. Эдгээр шалтгаанаар гэрээнд гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл биш. Харин ч худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. нь нэг чухал зүйл хэллээ тухайн үеийн гүйцэтгэх захирал н.Энхээтэй хамтран ирж, шилжүүлсэн үйлдэл гэж ярьж байна. Санаа зорилго нь тодорхой бөгөөд тухайн гэрээний үр дагаврыг ойлгож хийсэн. эхнэртээ шилжүүлэх талаар ярьсан байна. Нэг зүйлийг нэхэмжлэгч тал удаа дараа яриад байна. Нэхэмжлэгч тал нотлогдохгүй маш олон зүйлийг амар байдлаар тайлбарладаг. Гэрчүүд хүртэл ач холбогдол бүхий зүйлийг яриагүй. Аль нэгийн иш татаж ярихгүйгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг яриад байна. Нэхэмжлэлээ тайлбарлахдаа ямар ч үндэслэл, нотолгоо, эсвэл баримтгүй зүйлийг ярьж энэ зүйлийг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Тиймээс н.Эрдэнэдалай, , т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 1-р хх 4-5, 3-р хх 125/
5.2. Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 6, 3-р хх 126/
5.3. 2018.08.13-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1-р хх 7, 19, 3-р хх 130/
5.4. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.29-ний өдрийн 181/ШЗ2021/10872 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1-р хх 9-10/
5.5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.28-ны өдрийн 181/ШТ2021/00297 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол /1-р хх 11-12/
5.6. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.25-ны өдрийн 102/ШШ2021/03116 дугаар шийдвэр /1-р хх 13, 3-р хх 160/
5.7. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.09-ний өдрийн 870 дугаар, 2023.07.06-ны өдрийн 2845 дугаар албан бичиг /1-р хх 14, 25/
5.8. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх 15, 21/
5.9. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 181/ШЗ2022/03041 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1-р хх 16, 3-р хх 161/
5.10. ээс 2022.03.15-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх 17/
5.11. аас 2022.03.18-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан баталгаа /1-р хх 18/
5.12. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.10.19-ний өдрийн 24а дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /1-р хх 20/
5.13. Итгэмжлэл /1-р хх 22, 86, 172, 186/
5.14. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.11-ний өдрийн 102/ШШ2023/01389 дугаар шийдвэр /1-р хх 23/
5.15. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.06.02-ны өдрийн 4/1248 дугаар хариу мэдэгдэх хуудас /1-р хх 24/
5.16. Өмгөөлөгч 2023.05.10, 2023.07.07-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /1-р хх 26-27/
5.17. Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /1-р хх 28, 2-р хх 131-132/
5.18. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.29-ний өдрийн 181/ШЗ2023/09474 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1-р хх 29-31, 3-р хх 164-165/
5.19. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.28-ны өдрийн 182/ШЗ2023/09428 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /1-р хх 32-35/
5.20. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.11-ний өдрийн 182/ШЗ2023/11225 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1-р хх 36-39/
5.21. Өмгөөлөгч гээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол /1-р хх 40/
5.22. Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн яамны 2024.04.26-ны өдрийн 4/2133 дугаар Гомдол шилжүүлэх тухай албан бичиг /1-р хх 130/
5.23. , Д.Хосбаяр нарын оршин суудаг хаягийг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолтууд /1-р хх 131/
5.24. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2024.05.13-ны өдрийн 6454 тоот албан бичиг /1-р хх 132/
5.25. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн 287 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /1-р хх 159-160/
5.26. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /2-р хх 126-127/
5.27. Хүүхдийн төрсний гэрчилгээ /2-р хх 128-129/
5.28. Монгол Шуудангийн төлбөрийн баримт /2-р хх 138-139/
5.29. ээс 2022.11.29-ний өдөр т хүргүүлсэн мэдэгдэл /2-р хх 140/
5.30. Өмгөөлөгч 2023.05.10-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийн газарт гаргасан хүсэлт /2-р хх 154-155/
5.31. 2019.04.01-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх 7/
5.32. Гэрчилгээний 000525342 дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, 1035.32 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргасан 2019.04.08-ны өдрийн 196 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх 8-21/
5.33. ийн Хаан банкны дансны хуулга /3-р хх 23-37/
5.34. Ажлын байр түрээслэх гэрээнүүд /3-р хх 67-85/
5.35. Ашиглалтын төлбөр төлсөн баримтууд /3-р хх 87-93/
5.36. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /3-р хх 127-129/
5.37. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 101/ШШ2024/02837 дугаар шийдвэр /3-р хх 131-132/
5.38. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.10.04-ний өдрийн 6845 дугаар албан бичиг /3-р хх 133, 170-171/
5.39. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.09-ний өдрийн 181/ШЗ2021/12763 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /3-р хх 159/
5.40. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 181/ШЗ2022/04082 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /3-р хх 162/
5.41. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 181/ШЗ2022/06728 дугаар Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж /3-р хх 163/
5.42. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.22-ны өдрийн 181/ШТ2023/00266 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол /3-р хх 166-169/
5.43. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.25-ны өдрийн 102/ШЗ2024/06192 дугаар шүүгчийн захирамж /3-р хх 169/
5.44. 2016.08.23-ны өдөр ээс д олгосон итгэмжлэл /3-р хх 185/
5.45. 2016.08.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ /3-р хх 186/
5.46. ХХК-ийн 2018.08.09-ний өдрийн 17 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /3-р хх 240/
5.47. ээс 2018.11.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /3-р хх 241-243/
5.48. 2018.12.04-ний өдрийн өдрийн Хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /3-р хх 244/
5.49. 2019.10.03-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх 245-246/
5.50. 2019.12.04-ний өдөр хохирогч , гэрч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл /3-р хх 247-249/
5.51. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.02.15-ны өдрийн 1/392 дугаар хариу мэдэгдэх хуудас /3-р хх 250/
5.52. ХХК-ийн 2021.03.24-ний өдрийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /4-р хх 1/
5.53. гаас 2021.08.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /4-р хх 2/
5.54. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 182/ШЗ2021/08957 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /4-р хх 3/
5.55. гаас ад олгосон итгэмжлэл /4-р хх 4/
5.56. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 182/ШШ2021/02356 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /4-р хх 5/
5.57. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.12-ны өдрийн 24158 дугаар, 2023.01.13-ны өдрийн 00994 дугаар мэдэгдэл /4-р хх 6-7/
5.58. ээс 2023.01.31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан гомдол /4-р хх 8-9/
5.59. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.02.03-ны өдрийн 03/263 дугаар албан бичиг /4-р хх 10/
5.60. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.30-ны өдрийн 182/ШШ2023/00296 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /4-р хх 11-13/
5.61. ээс 2022.12.14-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол /4-р хх 14-15/
5.62. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023.01.13-ны өдрийн 230900264 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /4-р хх 16/
5.63. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024.09.05-ны өдрийн 919 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол /4-р хх 17-19/
5.64. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025.01.29-ний өдрийн 5/227 дугаар хариу мэдэгдэх хуудас /4-р хх 20/
5.65. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2025.06.23-ны өдрийн 1/1024 дугаар албан бичиг /4-р хх 29/.
6. Хариуцагч аас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
6.1. Хариу тайлбар /1-р хх 54/.
7. Хариуцагч гаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
7.1. Итгэмжлэл /1-р хх 153, 181/.
8. Хариуцагч аас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
8.1. Хариу тайлбар /3-р хх 48, 144/
8.2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШЗ2018/17498 дугаар Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /3-р хх 94-95/
8.3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.10.19-ний өдрийн 24а дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /3-р хх 96/
8.4. Нийслэлийн прокурорын газрын 2021.01.05-ны өдрийн 37 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /3-р хх 97/
8.5. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021.02.10-ны өдрийн 1/118 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /3-р хх 98-99/
8.6. ын Хаан банкны дансны хуулга /4-р хх 21-22/.
9. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
9.1. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09474 дугаар захирамжтай иргэний хэргээс ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд /2-р хх 100-104/,
9.2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн 231100614 дугаартай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолтой хэргээс гэрч , Д.Хосбаяр нарын мэдүүлэг /1-р хх 205-210/
9.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн хувийн хэргийг /1-р хх 212-248, 2-р хх 1-97/
9.4. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Гэрчилгээний 000525342 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү -2202017209 дугаартай Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 5 давхар, 1035.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг,
9.5. Жижиг дунд үйлдвэрийн газраас Виндзор ХХК-ийн авсан зээлийн үүргийн барьцаа болох ХХК-ийн өмчлөлийн, гэрчилгээний 000525342 дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн талаарх нотлох баримтууд /2-р хх 191-195/
9.6. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Гэрчилгээний 000525342 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү -2202017209 дугаартай Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 5 давхар, 1035.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг /2-р хх 198-212/
9.7. Алтан бумба ББСБ ХХК-иас 2021.03.15-ны өдрийн 0107 дугаар Зээлийн гэрээ, 2021.03.15-ны өдрийн 0108 дугаар Баталгааны гэрээг /4-р хх 24-28/ тус тус гаргуулсан.
10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр , Д.Хосбаяр, , Н.Наранбат, Г.Есүйжинбаяр нарыг, хариуцагч н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Бат-Эрдэнийг гэрчээр асуусан. /2-р хх 161-174, 3-р хх 104-109, 216-237/.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ийн хариуцагч , , нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг т даалгах,
ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 000525342, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар ыг татан оролцуулсан.
Мөн нэхэмжлэгч нь 2025.01.14-ний өдөр тус шүүхэд хариуцагч т холбогдуулан 2018.08.13-ны өдөр болон нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19801 дугаар захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэн хянан шийдвэрлэсэн болно.
2. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2.1. 2018.08.13-ны өдөр болон нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь компанийн нэр дээр байдаг Ч тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, 1035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулуулж өгнө гэсний үндсэн дээр тус үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулуулах зорилгоор ХХК-ийн хувьцааг т шилжүүлсэн, нь би худалдагч, компани миний нэр дээр байж хүмүүс надаас үл хөдлөх хөрөнгийг худалдан авна гэж итгүүлж, хууран мэхэлж авсан, компанийн хувьцааг үнэн санаасаа худалдах, худалдан авах санаа зорилго аль алинд нь байгаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр энэ компанитай хувьцааны худалдах худалдан авах гэрээ хийж, хувьцааны төлбөрийг бүрэн төлсөн. Компанийн, нягтлан бодох бүртгэлийн хууль гэж байдаг. Миний дээр ирэхдээ 500,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, 500,000,000 төгрөгийн өр төлбөртэй ирсэн. Хувьцааг нэрлэсэн хөрөнгийн үнэлгээгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж, татвараа хуулийн дагуу төлсөн. Би хууль дүрэм зөрчөөгүй, залилан хийгээгүй гэдгээ эрүүгийн цагдаа, прокурорын шат бүрээр шалгуулсан. Би нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг үл хөдлөх хөрөнгийг зарах талаар огт хэлээгүй. Би Эрдэнэбилэг, нарт зээлсэн мөнгөндөө компанийг өр төлбөртэй нь цуг авсан. Буцаагаад авна уу гэхэд аваагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.
Дээрх шаардлагыг хариуцагч Д., нар нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ХХК-ийг 2015.01.23-ны өдөр Ц.Мөнхдэлгэрийн шийдвэрээр үүсгэн байгуулж, хөрөнгийн хэмжээг нийт 1,000,000 төгрөг буюу нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаатай байхаар тогтсон байна. /2-р хх 93-97/
3.2. Хувьцаа эзэмшигч Ц.Мөнхдэлгэрийн 2016.08.22-ны өдрийн 16/001 дугаар шийдвэрээр компанийн 100 хувийн хувьцааг т шилжүүлж, нь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болж, компанийн дүрмийг баталж, хөрөнгийн хэмжээг нийт 1,000,000 төгрөг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаатай байхаар тогтсон байна. /2-р хх 75-83/
3.3. ХХК-ийн хувьцаа эзэмшигч ийн 2018.07.17-ны өдрийн 2018/01 дугаар шийдвэрээр ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Гаваа овогтой Энхээг гүйцэтгэх захирлаар томилсон байна. /2-р хх 69/
3.4. ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын 2018.08.08-ны өдрийн протоколд Хурлыг ХХК-ийн байранд Үүсгэн байгуулагч Насанчимэг, , компанийн гүйцэтгэх захирал нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 30 минутад хийв. Үүсгэн байгуулагч Насанчимэг; Миний хувьд хүүхэд жоохон байна. Компанийн хувьд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, санхүүгийн хувьд ч сайнгүй байгаа 4 болохоор энэ компаниа өөр дээрээ байлгаад байх хэрэгцээ алга байна. Иймд Компанийн дүрмийн санд байгаа нэрлэсэн үнээр нь т 100 хувь шилжүүлэн өгөхөөр шийдээд байна. Гүйцэтгэх захирлын хувьд тай хамтран ажиллахад татгалзах зүйл байна уу? Гүйцэтгэх захирал Миний хувьд цаашид үргэлжлүүлэн ажиллахад татгалзах зүйл байхгүй. Шинэ эзэн шийдэх хэрэг. Гомдол санал байхгүй. 4. Компанийг дүрмийн сангийн нэрлэсэн үнээр шилжүүлэн авахад татгалзах зүйл алга. Надад үндсэн компанийн хажуугаар өөр үйл ажиллагаа явуулах шаардлага байгаа тул үйл ажиллагааны түүхтэй компани хэрэгтэй байна. Гүйцэтгэх захиралтай үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна. Компанийн хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах саналтай байна. гэснээр хурал 10 цаг 45 минутад өндөрлөв гээд , , нар гарын үсэг зурсан байна. /2-р хх 60/
3.5. , нар 2018.08.13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нь ХХК-ийн хувьцаа, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нь хувьцааг хүлээн авч, хувьцааны үнэ 1,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна. /2-р хх 63/
3.6. , нар 2018.08.13-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, нь ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүрэг, компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 1,000,000 төгрөг болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланс, тэмдгийг т шилжүүлсэн байна. /2-р хх 61/
Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, компанийн тамга дарж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
3.7. Нэхэмжлэгч нь 2018.11.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст , , нарт залилуулсан гэх агуулга бүхий гомдол гаргасанд 2018.12.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэг нээсэн байна. /3-р 241-244/
Тус хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурор газар хяналт тавьж, 2020.10.19-ний өдрийн 24А дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /2-р хх 37-38/
Улмаар дээд шатны прокурорын газарт ийн өмгөөлөгчөөс гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газрын 2021.01.05-ны өдрийн 37 дугаар Прокурорын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын 2021.02.10-ны өдрийн 1/118 дугаар Прокурорын тогтоолоор тус тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /2-р хх 32-36/
3.8. Дээрх үйл баримт болон хэрэгт цугларсан баримтаар нь ийг хууран мэхэлж, 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тухайлбал: нь 2018.11.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдолдоо ... нөхөр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан компанийн үйл ажиллагаагаа удирдаж чадахгүй гэрээр эмчилгээ хийлгэн, байнгын асаргаанд байгаа хүндхэн нөхцөл байдалтай үед түүний компанид геологичоор ажиллаж байсан байнга утсаар ярьж таны бие чинь яаж байна, биеэ л сайн бодоорой, эрүүл болох нь чухал шүү, дүү нь яаж туслах вэ? Компани чинь маш сайн хүн томилж ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Миний олон жил найзалсан гэж их сайн хүн байдаг. Номин ХХК-нд захирлаар байсан. Таныг ингэж өвдөж зовж ядарч байхад би туслахгүй юм бол хэн туслах вэ. Би өөрийн найз Энхээтэй ярья. танай компанийг хуулийн дагуу удирдаад ажиллуулж санхүүгийн асуудлуудыг сайн цэгцлээд шийдвэрлэх чадвартай, шударга хүн байгаа юм. Надад маш том хуулийн баг мөн хамгаалалтын алба байна. Алдсан бүх хөрөнгийг чинь буцаагаад олоод өгье, зарж борлуулах хөрөнгүүдийг чинь асуудалгүй зарж өгье гэж удаа дараа хэлж ятгахад нь бид д олон жил хамтран ажилласны хувьд итгэж мөн гэдгийг их шударга сайн тус болох хүн юм байна итгээд өөрийн Техник форум ХХК-ий гүйцэтгэх захирлаар томилж, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн газар бүртгүүлэн, компанийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирлаар тэмдэглэл үйлдүүлж, компанийн тамга тэмдэг оффисын зориулалттай 5 давхар барилгыг эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгсөн юм ... нар нь олон сайхан юм ярьж манай эд хөрөнгийг залилан мэхэлж авах зорилгоор хуурч мэхэлж байсан байна ... Техник форум ХХК-ийн охин компани болох ХХК-ийн нэр дээр байдаг барилгыг чинь 2,3 хүн сонирхоод авъя гээд байна. Аж ахуйн нэгжтэй нь шилжүүлж 2 тэрбум төгрөгөөр өгөхөөр болсон. Эрдэнэбилэг ахын эрүүл мэндийн байдал хүнд байна, бичиг баримт шилжүүлэх, хүн хартай гэрээ хийх нотариат орох гээд олон удаа наашаа цаашаа явах нь төвөгтэй тул манай найз ын нэр шилжүүлчих түүний нэр дээр байвал шууд зарагдлаа гэж , Энхээ нар олон удаа ирж уулзах, утсаар ярих зэргээр ятгаж шахаж байсан. Одоо бушуу шилжүүлэхгүй бол болохгүй байна гээд байсан учир би өөрөө хөл хүндтэй дээрээс нь өвчтэй нөхрөө асраад тэр бүр гарч чадахгүй, мөнгө хэрэгтэй байсан тул хүн худалдаж авах гээд байгаа юм байна гэж үнэмшин , нарыг зарж борлуулж туслах гээд байхад нь чирэгдэл болоод яах вэ гэж бодоод ХХК-ийн хувьцааг 100% гэгч үл таних залуугийн нэр дээр компанийн эрх, хувьцаагаа шилжүүлсэн ... нарын залилан мэхлэгчдийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж болсон үйл баримтыг тусгасан байна.
Тодруулбал ХХК-ийн нэр дээр байдаг барилгыг худалдан борлуулах талаар Энхээ нартай Эрдэнэбилэг, нар нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр т компанийн хувьцааг шилжүүлсэн гэх агуулгатай гомдол гаргаж байжээ.
нь 2018.07.17-ны өдөр Гаваа овогтой Энхээг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон нь гомдол дурдсантай нийцэж байна.
Мөн , , нар оролцсон ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын 2018.08.08-ны өдрийн протоколд ... Үүсгэн байгуулагч миний хувьд хүүхэд жоохон байна. Компанийн хувьд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, санхүүгийн хувьд ч сайнгүй байгаа болохоор энэ компаниа өөр дээрээ байлгаад байх хэрэгцээ алга байна. Иймд Компанийн дүрмийн санд байгаа нэрлэсэн үнээр нь т 100 хувь шилжүүлэн өгөхөөр шийдээд байна гэжээ.
Хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэгт 2019.12.04-ний өдөр , гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан байх байна. Тус мэдүүлэгт гэх хүнийг таних уу, ямар нэгэн өр авлага өс хонзон байгаа юу та хоёрын дунд гэх асуултад Би гэдэг хүнийг танина, энэ хүнийг 2018 оны 07 сарын 04-ний өдөр анх удаа харж байсан. Манай гэрт ар гэрийн шалтгаанаар манай нөхөр хэвтэрт өвчтэй байхад намайг 5 сартай жирэмсэн байхад ХХК-ийн өмчлөлийн ЧД-ийн нутаг дэвсгэрт байдаг 1035 м.кв талбайтай объектыг манай гэр бүлд мөнгөний хэрэгцээ гарсан үед гэдэг хүнээр дамжуулж өөрийн нэр дээр шилжүүлэн аваад бусдад 2 тэрбум төгрөгөөр зарж борлуулаад өгье гэж хэлээд намайг манай гэрээс ирж аваад 2018 оны 08 сарын 13-ны өдөр УБЕГ-ын урд тал нотариат дээр шилжүүлэн авсан гэж,
Та уг компаниа ямар учраас 2018.08.13-ны өдөр бусдад шилжүүлсэн юм бэ, шилжүүлэн өгөхдөө төлбөр мөнгө авсан уу гэсэн асуултад гэдэг хүн надад уг компанийг 2 тэрбум төгрөгөөр худалдаж авах хүн байна, компаниа миний нэр дээр шилжүүлээд өгчих. Тэгээд зарж борлуулаад өгье гээд шилжүүлж авсан гэж мэдүүлсэн бол,
нь гэх хүнийг таних уу, ямар нэгэн өс хонзон байгаа юу та хоёрын дунд гэх асуултад Би гэдэг хүнийг 2018 оны 06 сарын 20-ны хавьцаа байх Эрдэнэбилэг гэдэг хүний гэрийн гадаа машинд сууж байхыг нь харсан. Дахиж уулзаагүй байж байгаад 2018 оны 08 сарын 13-ны өдөр Энхээ машиндаа Насанчимэгийг суулгачихсан ирээд хамт УБЕГ-ын урд очиж Үлэмж Ноёд ХХК-ийг шилжүүлэн өгөхөд уулзаж байсан гэж,
Та Үлэмж Ноёд ХХК-ийг шилжүүлэн авахад зарж борлуулж өгнө гэж авсан юм yy гэх асуултад Үгүй би Насанчимэг гэдэг хүнд зарж борлуулж өгнө гэж хэлээгүй. Би Эрдэнэбилэг, гэдэг хөрөнгүүдийн эзэн Энхээ гэдэг компанийн гүйцэтгэх захирал нартай яриа хэлэлцэл хийж компанийг шилжүүлж авсан гэж,
Та тус компанийг шилжүүлэн авахдаа хэнтэй гэрээ хийсэн юм бэ гэх асуултад Тус компанийг шилжүүлэн авахдаа Энхээ гэдэг гүйцэтгэх захирлын удирдлага дор хурлын протокол хөтөлж, Энхээ өөрөө Насанчимэгийг дагуулж ирээд УБЕГ-ын урд нотариат дээр очиж худалдах худалдан авах гэрээ байгуулж хууль ёсны дагуу шилжүүлэн авсан гэж тус тус мэдүүлж байсан байна. /3-р хх 247-249/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурор газрын 2020.10.19-ний өдрийн 24А дугаар прокурорын тогтоолоор нь Д.Эрдэнэбилэгт хөрөнгө оруулсан үйл баримт тогтоогдсон, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэснийг Улсын ерөнхий прокурорын газар хянаж ... ХХК-ийг 100 хувь эзэмшдэг нөхөр тэй харилцан тохиролцсоны дагуу Ч тоотын 5 давхар үл хөдлөх хөрөнгөтэй ХХК-ийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр иргэн т шилжүүлсэн байна. ... Хохирогч ийн нөхөр аас хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгээгүй бөгөөд өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгосон тохиолдолд ХХК-ийг т буцааж өгөх талаар илэрхийлж байгаа нь бусдын хөрөнгийг залилах санаа зорилгыг агуулаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. ... хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, Техник Форум ХХК-ийн үйл ажиллагаанд , , нар хэдэн төгрөг зарцуулсан, т хэдэн төгрөг төлөх, Техник Форум ХХК-ийн үйл ажиллагаанд 880 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гэж дүгнэн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн нь компанийн нэр дээр байдаг Ч тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, 1035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулуулж өгнө гэсний үндсэн дээр тус үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулуулах зорилгоор ХХК-ийн хувьцааг т шилжүүлсэн гэх тайлбар нотлогдон тогтоогдохгүй байна.
Харин дээрх прокурорын тогтоол, Виндзор ХХК-ийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд хүргүүлсэн 2021.03.03-ны өдрийн 03.03.01 тоот албан бичиг, хэрэг бүртгэлтийн 231100614 дугаар хэрэгт өгсөн гэрч мэдүүлэг, хариуцагч ын тайлбар зэргээр нь , түүний нөхөр болон хамаарал бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийсэн, түүнээс авлагатай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч ын би Эрдэнэбилэг, Насанчимэг нарт зээлсэн мөнгөндөө компанийг өр төлбөртэй нь цуг авсан, хувьцааны үнэ 1,000,000 төгрөг болон татварыг бүрэн төлсөн гэх тайлбар үндэслэл бүхий байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргасан бөгөөд үндэслэлээ нь үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж өгөх санаа зорилгогүй байсан хэр нь худалдаж авах хүн байна гэж итгүүлэн компанийг шилжүүлэн авсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь гэрээний талууд хэн аль нь эрх, үүрэг хүлээх болон хууль зүйн үр дагавар гаргах хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.
Хэрэгт цугларсан баримтаар нь гэрээний дагуу хувьцааны үнэ 1,000,000 төгрөгийг т төлсөн, компанийн хувьцаа эзэмшигч болсноос хойш компанийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй.
Мөн нэхэмжлэгч нь тай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулах талаар буюу бусдад худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон тохиролцоог халхавчлах зорилгоор Хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан ч тухайн тохиролцоо бий эсэх нь тогтоогдоогүй талаарх дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Иймд , нарын хооронд байгуулагдсан 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй болно.
4. болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг , нарт даалгах,
ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3, 56.1.8-56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 000525342, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, Ч тоот хаягт байршилтай 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ , нарын хооронд байгуулагдсан 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, нарын хооронд байгуулагдсан 2021.03.15-ны өдрийн 0107 дугаар Зээлийн гэрээ, нарын хооронд байгуулагдсан 2021.03.15-ны өдрийн 0108 дугаар Баталгааны гэрээ зэргийг үндэслэн тайлбарладаг.
Хариуцагч нараас хууль зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Хэргийн баримтаас үзэхэд 2021.03.01-ний өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигч ын шийдвэрээр өөрийн эзэмшлийн 100% буюу 1,000,000 төгрөгийн хувьцааг эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний журмаар овогтой шилжүүлсэн байх ба нар нь 2021.03.01-ний өдөр компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, 2021.03.05-ны өдөр компанийн дүрмийг, шинэчлэн баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /2-р хх 21-30/
Мөн хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэгт 2018.12.21-ний өдрийн 43 дугаар прокурорын зөвшөөрлөөр регистрийн дугаартай ХХК-ийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.03.05-ны өдрийн 1/1042 дугаар албан бичгээр 2020.10.19-ний өдөр прокурорын шийдвэрээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосон болохыг мэдэгдсэн байна. /2-р хх 31, 57/
Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021.03.29-ний өдрийн 1/196 тоот албан бичгээр ... Виндзор ХХК /РД:2881276/ нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаа ба /2017/Б-154 тоот барьцааны гэрээний 2.7 хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг өөрчлөх хүсэлт ирүүлж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр /2017/Б-154 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж харилцан тохиролцсон тул доорх үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Үүнд: 1. ХХК /рд:/-ийн өмчлөлийн Ү-2202017209 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000525342 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Ч тоотод байрлах, 1035.22 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэжээ. /2-р хх-н 203/
Мөн 2021.04.05-ны өдөр ХХК, нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 6/5, 1035.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. /2-р хх 206/
Тодруулбал хэрэг бүртгэлтийн 181103401 дугаар хэрэг шийдэгдсэний дараа болон нар 2021.03.01-нд ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг, ХХК болон нар 2021.04.05-нд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна.
Шүүхээс , нарын хооронд байгуулагдсан 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд энэ тохиолдолд болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г гэрээний хувьд нэхэмжлэгчийн субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаж болох хэдий ч нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн байх учиртай.
Иймд дээрх гэрээний зүйл болох ХХК болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш нь дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ийн хариуцагч , , нарт холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон нарын 2021.03.01-нд байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг , нарт даалгах, ХХК болон нарын 2021.04.05-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 000525342, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг д даалгах, 2018.08.13-ны өдөр болон нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг т буцаан шилжүүлж өгөхийг т даалгах тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98,750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА