| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04444/И |
| Дугаар | 191/ШШ2025/04734 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04734
| 2025 05 27 | 191/ШШ20*******/04734 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Б.******* миний бие Баянзүрх дүүргийн дугаар хороо (одоогийн хаягаар ******* дугаар хороо), ******* дугаар хороолол, - дугаар байрны ******* тоотын өмчлөгч бөгөөд 2009 онд тус орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж тоот эрхийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг орон сууцаа 2009 оны 08 дугаар сараас эхлүүлэн өөрийн ураг төрлийн хамаатан болох Баатарцогт овогтой д өнөөг хүртэл ашиглуулсан. Гэтэл 2024 оны 10 сараас би санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас өөрийн орон сууцыг зайлшгүй буцаан авах шаардлагатай болсон. Энэ талаар байна. хариуцагчид утсаар тухай бүр мэдэгдэж, орон сууцыг чөлөөлж өгөхийг сануулсан боловч татгалзсаар байна. Иргэний хуулийн 10.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу эзний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа этгээд нь тухайн эд хөрөнгийг эзэнд нь буцаан өгөх үүрэгтэй. Үүний дагуу, орон сууцны өмчлөгч би өөрийн орон чөлөөлүүлж өгнө үү. сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байх тул орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотоос албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасны дагуу уг орон сууцыг 20******* оны 0 сарын 30-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариу тайлбар гаргах хугацаа шаардлагагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцыг 20******* оны 0 сарын 30-ны өдрийн дотор чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, дугаар хороо /одоогийн ******* дугаар хороо/, ******* дугаар хороолол, байр, ******* тоот орон сууцыг 20******* оны 0 сарын 30-ны өдрийн дотор чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 35,100 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д буцаан олгож, хариуцагч Б.гээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР