| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00714/И |
| Дугаар | 191/ШШ2025/03408 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03408
2025 04 23 191/ШШ2025/03408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* ******* ******* /******* *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, ..дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, овогт ын /регистрийн дугаар /
Хариуцагч: дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, овогт ын /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлсөлсний хөлс 714,636,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д., Г. нарт холбогдуулж Орон сууц хөлсөлсний хөлс 714,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. *******үнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.- шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 175.5-д *******үрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрх хэрэгжүүлэхэд ипотекийн зүйлийг албадан худалдах тухай хүчин төгөлдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх, үүрэг гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн оршин суугч байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсанаар орон сууцны хөлс шаардах эрх хэрэгжүүлэх боломжийг хуулиар олгосон байна. Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор зээлдэгч Д.гээс зээлийн гэрээний үүрэгт 367,666,666 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,996,283 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Д.гийн өмчлөлийн дүүрэг 5 дугаар хороо, , ******* дүгээр байрны байрны 2,3,4 дүгээр давхар 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. *******л хөдлөх эд хөрөнгийг дуудпага худалдаагаар худалдах шүүхийн шийдвэр биелэгдээгүй 8 жил болсон байна. Иргэний хуулийн 175.5-д заасан шаардах эрхийн зохицуулалтаар ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс өмчлөгчийг хөлслөгч гэж үзэхээр заасан. Д. нь эхнэр Г.ын хамт дээрх үл хөдлөх хөрөнгийн 3, 4 дүгээр давхарт нийт 312 м.кв талбайд оршин сууж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул Иргэний хуулийн 175.5-д заасны дагуу хөлслөгч гэж тооцогдох ба орон сууцны хөлсийг эдгээр этгээдүүдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор дүүрэг, 6 дугаар хороо, ******* дүгээр байрны 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 175.5-д *******үрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар аливаа үүрэг хэлцлийн үндсэн дээр эсхүл хуулийн үндсэн дээр үүсэх бөгөөд энэхүү орон сууцны хөлс төлөх үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн үүрэг биш, Иргэний хуульд заасан тусгай зохицуулалтын дагуу үүссэн үүрэг байна. ******* ******* ******* ББСБ ХХК нь орон сууц хөлсөлсний хөлсийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д заасны дагуу Д., Г. нараас шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны орон сууц хөлсөлсний хөлс нийт 14,040,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байдаг. Энэхүү ихэсгэсэн шаардлагаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлсөлсний хөлсийг хариуцагч нараас нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 404,352,000 төгрөгөөр ихэсгэж Иргэний хуулийн 175.5-д *******үрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор Д.гийн өмчлөлийн дүүрэг, 6 дугаар хороо, 9 ******* дүгээр байрны 426 байрны 2,3,4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрлэсэн. *******л хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан цаг хугацаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн орон сууц хөлсөлсний хөлсийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Тиймээс манай байгууллага орон сууц хөлсөлсний үнэлгээ хийлгэхэд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлсөлсний хөлс 700,596,000 төгрөг болохыг тогтоосон. Иймд хариуцагч Д., Г. нараас 714,636,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч Д., Г. нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд иргэн Г.ын үүрэг гүйцэтгэгч бус, мөн дуудлага худалдааны оролцогч гэж үзэх үндэслэлгүй. Ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болох нотлогдохгүй учраас энэхүү иргэний хэргийн хариуцагчаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч шаардлагаа орон сууц хөлсөлсний хөлс гэж тодорхойлсон байх ба дүүрэг, 6 дугаар хороо, , ******* байрны 42Б байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбай бүхий хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр шүүхэд маргасан, уг барилгыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгааг хөрөнгийн үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж байхад орон сууц хөлсөлсөн болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т сууц гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг хэлнэ гэж заасан байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд энэхүү заалтаас шүүх албадан дуудлага худалдаа явуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж заасантай зөрчилдөнө. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг дурдсаныг Иргэний хуулийн 175.5-д заасан ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тэр үеэс хөлслөгч болох гэсэн агуулгыг Иргэний хуулийн 175 дугаар 175.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэсэн заалт үгүйсгэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга Иргэний хуулийн 175.6-д заасан дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна гэсэн дуудлага худалдаатай холбоотой маргаан гэж үзэхээр байгаа боловч уг шүүхээс томилогдсон этгээд гэдэг нь ямар субъект болох талаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхойлоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32016/05035 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 00489 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Зээлийн барьцааны гэрээ, *******л хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y- дугаар гэрчилгээ, *******нэлгээний тайлан, Гэрэл зураг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-224/8695 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16281187 дугаар тогтоол, цэцэрлэг улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, Гэрлэлтийн гэрчилгээ, Гэрэл-Есү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32020/13206, 181/Ш32022/07937 дугаар шүүгчийн захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 6270 дугаар магадлал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ШШ2025/01304 дугаар шийдвэр,
Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, итгэмжлэл, зэрэг баримтыг шүүхэд өгсөн.
*******НДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д., Г. нарт холбогдуулан Орон сууц хөлсөлсний хөлс нийт 14,040,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 700,596,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 714,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. *******үнд: дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 2 давхрыг Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглаж ашиг олсон. дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 3,4 дүгээр давхрыг орон сууцны зориулалтаар ашигласан тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
5.Хариуцагч Д., Г. нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. *******үнд: Иргэний хуулийн 175.5-д заасан ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тэр үеэс хөлслөгч болох гэсэн агуулгыг Иргэний хуулийн 175 дугаар 175.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэсэн заалт үгүйсгэж байгаа. Г.ын үүрэг гүйцэтгэгч бус, мөн дуудлага худалдааны оролцогч гэж үзэх үндэслэлгүй. Ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болох нотлогдохгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32016/05035 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00489 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Зээлийн барьцааны гэрээ, *******л хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y- дугаар гэрчилгээ, *******нэлгээний тайлан, Гэрэл зураг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-224/8695 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16281187 дугаар тогтоол, цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, Гэрлэлтийн гэрчилгээ, Гэрэл-Есү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32020/13206, 181/Ш32022/07937 дугаар шүүгчийн захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 6270 дугаар магадлал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ШШ2025/01304 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д., Г. нарт холбогдуулан дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоот хаягт байрлах 2 давхрыг Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашигласан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 321,516,000 төгрөг,
дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 3, 4 дүгээр давхрыг орон сууцны зориулалтаар ашигласан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 379,080,000 төгрөг, 2024 оны 10-12 сарын хугацаанд орон сууц хөлсөлсний хөлс нийт 14,040,000 төгрөг нийт 714,636,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлав.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Иргэний хуулийн 175.5-д заасан ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шийдвэр гарсан үеэс хөлслөгч болох гэсэн агуулгыг хэдий үеэс гэж үзэх нь тодорхойгүй гэж маргасан.
9.Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.гээс үндсэн зээл 250,000,000 төгрөг, үндсэн хүү 117,666,666.67 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4,382,650 төгрөг нийт 372,049,316.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дүүрэг, 6 дугаар хороо, , ******* байрны байрны 2,3,4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,018,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 2,018,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
10.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалаар Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
11.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Д.гээс зээл, хүү нийт 367,666,666 төгрөг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,382,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтын 2,018,000 гэснийг 1,996,283 гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 9-12 тал/
12.Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32016/05035 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00489 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16281187 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. /хавтаст хэргийн 75 тал/
13.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 4-224/8695 тоот Бүртгэлийн 20280443 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Д. нь төлбөрийн 367,666,666 төгрөгөөс 82,000 төгрөгийг төлсөн байна гэх албан бичгийг ******* ******* ******* ББСБ ХХК-д хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 74 тал/
14.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт *******л хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана, мөн хуулийн 175.5 дахь хэсэгт *******үрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Г.ын үүрэг гүйцэтгэгч бус, мөн дуудлага худалдааны оролцогч гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн БГ2014/11/20 дугаар Зээлийн барьцааны гэрээнд хамтран зээлдэгч Г. гэж гарын үсэг зурагдсан байх ба хариуцагч Д., Г. нар 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 15-16,78 тал/
16.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.
17.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон гэж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
18.Хэрэгт авагдсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/Ш32020/13206 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1270 дугаар магадлал, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32022/07937 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00255 дугаар шийдвэр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01304 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-224/8695 тоот төлбөр төлөгч Д. нь төлбөрийн 367,666,666 төгрөгөөс 82,000 төгрөгийг төлсөн байна гэх албан бичиг зэрэг бичгийн баримтаар төлбөр төлөгч Д.д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй болох нь тогтоогдсон гэж үзлээ.
19.Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 2 давхар 2017 онд 37,440,000 төгрөг, 2018 онд 37,440,000 төгрөг, 2019 онд 41,184,000 төгрөг, 2020 онд 41,184,000 төгрөг, 2021 онд 41,184,000 төгрөг, 2022 онд 41,184,000 төгрөг, 2023 онд 46,800,000 төгрөг, 2024 онд 35,100,000 төгрөг нийт 321,516,000 төгрөгөөр, дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 3, 4 дүгээр давхар 2017 онд 29,952,000 төгрөг, 2018 онд 29,952,000 төгрөг, 2019 онд 52,416,000 төгрөг, 2020 онд 56,160,000 төгрөг, 2021 онд 56,160,000 төгрөг, 2022 онд 56,160,000 төгрөг, 2023 онд 56,160,000 төгрөг, 2024 онд 42,120,000 төгрөг нийт 379,080,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийн зах зээлийн ханшийг тогтоосон байна. /хавтаст хэргийн 37-58 тал/
20.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт *******л хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана гэж заасан бөгөөд дүүрэг, 6 дугаар хороо, 42б байр 01 тоот хаягт байршилтай цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 434 дугаар захирамжаар ердийн сургалт явуулах дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалтын ажил эрхлэх 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ тус тус олгогдсон байжээ. /хавтаст хэргийн 76-77 тал/
21.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 2 давхар Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж ямар хэмжээний ашиг олсон нь тодорхойгүй бөгөөд үйлчилгээний зориулалтаар ашигласан түрээсийн төлбөрт 321,516,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
22.Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь дүүрэг, 6 дугаар хороо, , ******* гудамж, байр 42б тоотын 3, 4 дүгээр давхар 2017 онд 29,952,000 төгрөг, 2018 онд 29,952,000 төгрөг, 2019 онд 52,416,000 төгрөг, 2020 онд 56,160,000 төгрөг, 2021 онд 56,160,000 төгрөг, 2022 онд 56,160,000 төгрөг, 2023 онд 56,160,000 төгрөг, 2024 онд 42,120,000 төгрөг нийт 379,080,000 төгрөг буюу орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар хариуцагч Д., Г. нараас шаардсан нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 10,11,12 дугаар сарын хөлс 14,040,000 төгрөг давхардуулан нэхэмжилсэн байгааг хасаж тооцох нь зүйтэй.
23.Хариуцагч Д., Г. нараас орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар тооцож 379,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 335,556,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
24.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,889,080 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Д., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,053,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д., Г. нараас 379,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 335,556,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,889,080 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Д., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,053,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, Ш**************ГЧ Н.НАРАНГЭРЭЛ