2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03410

 

 

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03410

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах, ******* СӨХ /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... хаягт байрлах, ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/ нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* СӨХ, ******* ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие харилцагч бөгөөд Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, хороолол гудамжны тоот хаягт байрлалтай Сүхбаатар салбараар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлчлүүлээд гарч яваад үүдэнд нь үүссэн мөсөн дээр халтирч унаад зүүн гарын тохойг үеэр нь хугалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хуваарийн дагуу энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр хагалгаанд орж ган төмрөөр шруппээр хадуулсан. Миний зүүн гарын тохойнд хийсэн хагалгааны төлбөр 2,200,000 төгрөг гарсан бөгөөд Нийгмийн даатгалаас үлдэгдэл мөнгийг нь төлөөд би өөрөөсөө 220,000 төгрөг төлсөн. Мөн авч хэрэглэсэн эм тарианы төлбөр 540,000 төгрөгийг би хувиасаа төлсөн. Ингээд миний хагалгаа болон эм тарианы төлбөрт нийт 50,593 төгрөг зарцуулсан. Миний бие ХХК-д туслах менежерээр ажилладаг бөгөөд сард 1,500,000 төгрөгийн цалин авдаг. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл эмнэлгийн олгосон актын дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй цалингүй амьдарч байгаа. Иймд бодит хохирол 50,523 төгрөг, нэг сарын цалин 1,500,000 төгрөг нийт 2,250,593 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч ******* СӨХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2008 оноос хойш Сүхбаатар дүүргийн дугаар хороо гудамж, хороолол Ориент төвийн сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Манай СӨХ нь наас нэхэмжлэхээр авдаг 101,500 төгрөг нь тус байрны дундын өмчлөлийн халаалт, халуун, хүйтэн, бохир усны шугам сүлжээ, гадна пассад дээврийн засвар үйлчилгээний төлбөрт хуримтлуулан хураадаг төлбөр бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэх зардал багтаагүй юм. Д.*******ын эмчилгээний зардлыг төлөх боломжгүй гэжээ.

 

3.Хариуцагч ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анд холбогдуулан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч, нэхэмжлэлдээ анд нэхэмжлэгчийн өмнө хүлээх гэм хорын үүрэг, хариуцлага ямар үндэслэлээр үүссэнийг дурдаагүй, мөн ******* үүнд шалтгаант холбоогоор хэрхэн хамааралтайг тайлбарлаагүй. наас гэм хорын үүргийг шаардах эрхтэй эсэх нь тогтоогдоогүй. нь иргэн Н.тай 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 5/21-024 тоот түрээсийн гэрээгээр Н.ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, 31 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрших үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-220301142 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 20 м.кв талбайг салбарын зориулалтаар түрээслэн ашигладаг. Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар салбapaap үйлчлүүлж талбайг орхиж, гарч явах замдаа гадаа халтирсан бөгөөд тухайн халтирсан хэсгийг шалгахад барилгын дээврээс ус зайлуулах зориулалттай хана дагасан хоолой цуурч завсраар нь гарсан ус хөлдөж мөстсөн байсан. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагынхаа 50,593 төгрөгт холбогдох хэсгээс, мөн хариуцагч ******* СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үлдэх 2,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

4.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* СӨХ, ******* ХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 50,593 төгрөгт холбогдох хэсгээс, мөн хариуцагч ******* СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* СӨХ, ******* ХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

6.Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* СӨХ, ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 50,593 төгрөгт холбогдох хэсгээс, мөн хариуцагч ******* СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцжээ. /хх-ийн 81, 83 тал/

 

.Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

8.Томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.ад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд, мөн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 хэсэгт заасны дагуу шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 50,593 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,200,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,959 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* СӨХ, ******* ХК-д холбогдох гэм хорын хохиролд 2,250,593 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 50,593 төгрөгт холбогдох хэсгээс, мөн хариуцагч ******* СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,959 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР