Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 33

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Г  овогт Д-ийн А од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010034 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1991 оны 12 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын  хамт амьдрах, Ховд аймгийн А  сумын Бодонч багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД: регистрийн дугаартай  Г  овогт Д-ийн А .

     Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А   нь 2017 оны 05 сарын 03-ны өдөр Ховд аймгийн А   сумын Т  багийн нутаг дэвсгэрт 43-74 ХОҮ дугаартай Прогресс маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж Э.Булганбатын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.А   нь 2017 оны 05 сарын 03-ны өдөр Ховд аймгийн А   сумын Т  багийн нутаг дэвсгэрт 43-74 ХОҮ дугаартай Прогресс маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж Э.Булганбатын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч  Д.А ын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”Би 2017 оны 05 сарын 03-ны өдөр найз Өөдөс, Шаржиг гэх хүмүүс Ховд аймаг явж байна гэхээр нь тэд нартай хамт хоёр шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан юм. Дараа нь хоёр найз Ховд аймаг руу явахаар би машинаа бариад явж байгаад гудамжинд Төрөө гэх найзтайгаа уулзаад Сэнгүр нэртэй 2.5 литрийн хоёр пиво уугаад  гэрлүүгээ ганцаараа харих гээд дөрвөн  зам өнгөрөөд явж  байтал Ариунцагаан гэх хүн гар өргөхөөр зогссон. Тэгээд намайг  машинаас буулгаж аваад чи хүн дайрчлаа  гэж загнаад хажуудаа суулгаж миний машиныг бариад манай гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэрийн гадаа сууж байтал цагдаа ирээд аваад явсан. Би тухайн үед хүн дайрснаа мэдээгүй, Ариунцагаан гэх хүн намайг зогсоож чи хүн дайрчихлаа гэж хэлж байсан. Би согтуу байсан учир айгаад хүн гэмтэл авсан мөргөсөн гэдэгт сайн итгэхгүй сандарсан байдал байсан. Би тэр үеийн үйл явдлыг сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг,

- Хохирогч Э.Булганбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хичээлээсээ тараад 17 цагийн үед  гэрлүүгээ харих гээд засмал зам дээр гараад явж байтал нэг машин ирээд мөргөсөн. Би зам дээр унасан. Тэгээд намайг нэг машинтай ах ирээд гэрт хүргэж өгсөн. Би машины жолоочийг танихгүй  намайг мөргөсөн машин нь ногоон өнгөтэй байсан.Засмал замын уулзварын дээд талын эргэдэг хэсэг дээр мөргөсөн. Одоо өвдөж байгаа газар байхгүй, Д.А  ах надад хэрэгтэй эм тариаг байнга авч өгч байсан, миний хохирлыг бүрэн барагдуулсан, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх мэдүүлэг,

- гэрч  Д.Бат-эрдэний  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ Д.А  нь манай аав Даваахүүгийн төрсөн ах Даваадоржийн том залуу юм. Манай аав 2014 онд Д.А од 43-74 ХОА улсын дугаартай Прогресс маркийн ногоон өнгийн машиныг 5.000.000 төгрөгөөр зарсан. Одоо Д.А  А суманд унаад явж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч  Э.Булганбатын  биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 253 тоот :

   1. Э.Булганбатын    биед гэмтэл учирсан байна.

   2. Э.Булганбатын    биед  баруун том шилбэ ясны доод 1/3 хэсгийн ташуу хугарал гэмтэл  тогтоогдлоо.

   3. Э.Булганбатын  биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдохмөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Э.Булганбатын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

   4.  Э.Булганбатын  биед баруун хөл өвдөж гишгэж явж чадахгүй зовиур илэрч болно.

   5.  Э.Булганбатын  биед үүсэн дээрх гэмтэл нь   Хууль зүйн сайд , Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д.... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш  хугацаагаар сарниулсан  /удаан / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт хамаарна.

6. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадвар  алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...   гэх дүгнэлт,

Яллагдагч Д.А ын биенээс авсан цусанд Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 12-ны  өдрийн 42 тоот :

1.         Д.А ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

           2. Д.А ын  биенээс авсан гэх цусанд 0.4 промилли этилийн спирт илэрсэн.

           3. Д.А ын биенээс авсан гэх цусанд 0.4 промилли этилийн спирт илэрсэн нь тухайн хүний биед эмнэл зүйн шинж илрэхгүй тул эрүүл гэж  үзнэ... гэх дүгнэлт

           Шүүх сэтгэцийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн... 

           1. Д.А  нь мэдрэл сэтгэцийн хувьд гэмтлийн шалтгаант тархины няцралтын үлдэц  өөрчлөлт өвчтэй

           2. Д.А  нь  2015 онд группт орсон, ХЧА-ын 70 % -тай

           3. Д.А  нь  мэдүүлгийг үнэн зөв өгөх чадвартай..... гэх дүгнэлт

            -  Гэрэл зургийн үзүүлэлтүүд      

 -  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

 -  Нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч   Д.А  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.1-д  зааснаар  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж  бусдын  бие махбодид хүндэвтэр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.А од   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.1-д  зааснаар  энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 төгрөгөөр торгох санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Э.Булганбат нь шүүгдэгч  Д.А той  сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  “холбогдогч  Д.А   хохирогч  Э.Булганбат  бид хоорондоо эвлэрсэн бөгөөд одоо бидний хооронд ямар нэгэн гомдол, хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт / эвлэрлийн гэрээ/-ээр  тогтоогдож байна.

  Шүүгдэгч  Д.А ын  холбогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, , эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч  Д.А од  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Д.А   нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г  овогт Д-ийн А   нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж  бусдын  бие махбодид хүндэвтэр  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.1-д зааснаар сэуигтнийг  яллагдагчаар татах тогтоолыг  баталж ирүүлсэн  Д.А од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Шүүгдэгч  Д.А    нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хохиролгүй гэснийг тус тус дурьдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч   Д.А од   оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.