Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 34

 

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Баярмагнай

        Улсын яллагчаар хяналтын прокурор : Б.Оюунцэцэг

        Шүүгдэгч Б.Б

,       шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 201721010027 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд1976 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 /эхнэр 4 хүүхдийн хамт/ Ховд аймаг Б сумын Б багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын өрхийн орлогогүй, аминдаа хөрөнгөгүй / ПБ  дугаарын регистртэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 онд Эрүүгийн хуулийн 145.2-оор, 2011 онд Эрүүгийн хуулийн 215.3-д зааснаар ял шийтгэлдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хонгороочин овогт Б ын Б  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.  Үүнд:

      Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Ховд аймгийн Үенч сумын нутаг дэвсгэрт доош уруудаж явж байтал машин гэнэт гулсаад осол гаргасан.Би өөрийн төрсөн дүү Б.Б  түүний эхнэр хүүхдүүд, манай эхнэр хүүхдүүд цагаан сарын золголт хийхээр явж байсан.Тухайн үед маш аажуухан явж байсан.Зам нэлээн цас ихтэй хальтиргаатай байсан.Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Би өөрөө энэ хэргийн улмаас бэртэл авсан байгаа.Цээжний хөндийд асуудА  байгаа.Хохиролд 4500000 төгрөг өгсөн.Миний барьж явсан машин миний өөрийн машин хүнээс худалдаж авсан гэх мэдүүлэг

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ....Бид нар Үенч сум руу манай аав ээжтэй золголт хийхээр явж байсан.Машин гэнэт хальтираад унасан.Манай нөхөр болон хүүхдүүд энэ хэргийн улмаас бэртэж гэмтсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд одоо зүгээр болсон.Цаашид бид хохирол төлбөр нэхэмжлэхгүй.Б.Б эс 4.500.000 төгрөгийг бэлэн авсан.Эмчилгээнд хэрэглэсэн гэх мэдүүлэг

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

      Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6,7,8, 13,14 хуудас /

      Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тухай тэмдэглэл /хх-ийн 9-11/

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/

      Хохирогч Б.Номинэрдэний хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн....Цагаан сараар шинийн 2-ны өдөр аав Б  ээж Оюунцэцэг,дүү Булганбат,Булгантамир,Булган-Эрдэнэ мөн аавын дүү Б  түүний эхнэр Ууганцэцэг хүүхэд нь болох Аззаяа,Азжаргал,Сарангуа бид нар аавын машинтай цагаан сар хийхээр Үенч сум руу явсан.Тэгээд Үенч сум руу ороод ирж байтал гэнэт машин шарваж хүмүүс хашгираад машин замын хажуу тал руу өнхөрч унасан.Машин аажуухан явж байсан.Миний зүүн эгэм гэмтсэн гэх мэдүүлэг

        Хохирогч Б.Б ын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн....2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ах Б  тэдний гэр бүл манай гэр бүлийнхэн манай эхнэр Ууганцэцэгийн аав ээжтэй золгох гээд явж байсан.Үенч сум руу даваад уруудаад орох гэтэл их хэмжээний цас орсон хальтиргаатай замд халтираад замын хажуу тал руу өнхрөөд уначихсан.Тэгээд Үенч сумын эмнэлэгт хоёр хоноод Ховд аймгийн эмнэлэгт 7 хоноод тэндээсээ Улаанбаатар хот руу онгоцоор яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү нурууны тасагт хэвтэн эмчлүүлсэн.Миний зүүн гар тохой хэсгээрээ хугарсан, хүзүү 3 хугарА  гэсэн.Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Хүзүүний  хагалгаанд ороход 1050000 төгрөг,гарны хагалгаанд 152000 төгрөгний хохирол төлсөн гэх мэдүүлэг

       Гэрч М.Баярхүүгийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн...2017 оны 02 дугаар сарын 28-ны 11 цаг 30 минутын үед анх дуудлагаар очиж 9 настай охин Аззаяагийн биеийн байдал хүндэвтэр,мөн Б  гэх хүний биеийн байдал маш хүнд зовиуртай манай эмнэлэгт хэвтэн амчлүүлсэн гэх мэдүүлэг

      П.Өөдөсмаагийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн....Намайг анхны дуудлагын дагуу очиход бүх хүмүүс аваар болсон машины гадна байсан.Б  гэх хүний бие маш хүнд байдА  байсан гэх мэдүүлэг

      Гэрч: М.Нармандахын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн....Уг приус 10 маркийн 37-01 дугаарын авто машин миний эзэмшлийн машин байсан.Би Б.Б д 3 сая төгрөгөөр зарсан.Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй.Машины гэрчилгээг Б.Батэрдэний нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа гэх мэдүүлэг

      2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 149 дугаартай.... 1.Номинэрдэний биед гэмтэл тогтоогдлоо.

     2.НоминЭрдэний биед зүүн эгэмний дунд хэсгийн зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

       3.Б.НоминЭрдэний биед учирсан гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой.

     4.Б.Номинэрдэний биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

      2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 21 дугаартай...1.Б.Батэрдэний биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.2.Б.Батэрдэний биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт

       2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаартай ...1.Б.Б биед гэмтэл учирсан байна. 2.Б биед баруун чамархайд зүсэгдсэн оёдол бүхий шарх 2 талын чамархай болон дагз зулай хэсгийн хуйхан дор цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.3.Б биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Б.Б биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт

         2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай ....1.Б.Б ын биед гэмтэл учирсан байна.2.Б.Б ын биед зүүн гарын бугалга ясны арын цагираг хэсгийн бяцарсан хугарал,зөөлөн эдийн няцрал,дух зүүн шанаа доод уруул, баруун чамархай баруун шанаанд зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.3.Б.Б ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.5.Б.Б ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт

         2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаартай....1.Б.Аззаяагийн биед гэмтэл учирсан байна. 2.Б.Аззаяагийн биед гавал ясны зүүн талын  дух, зулай  болон чамархайн хэсгийн дотогш цөмөрсөн хугарал,тархины зүүн тал бөмбөлгийн дух болон дагзны хэсэгт цус харвалтын голомтууд зүүн чамархайд хагалгааны шарх 2 нүдний зовхинд хавдар хаван зүүн шанаа болон эрүүний зүүн хэсэгт зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.3.Б.Аззаяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4.Б.Аззаяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

        Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт

        2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Замын цагдаагийн зохицуулагч И.Гантогтохын ....1.Б.Б  нь 37-01 ХОҮ улсын дугаартай приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.2.37-01 ХОҮ улсын дугаартай приүс 10 маркийн автомашин жолоодож явсан Б.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 –д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн гэж дүгнэв.3.Зам тээврийн осол гарсан шалтгаан жолооч Б.Б  нь зам орчны байдлыг бүрэн судалж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцоогүй улмаас самбаачлах хугацааг ашиглаж чадаагүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна гэх шинжээчийн дүгнэлт

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

         Б.Б хэргийн хохиролын баримт  болон хохирогч Б.Б , Б.Аззаяа нарын Ховд аймаг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн эмчилгээний баримтуудыг шинжлэн судлав.Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

        Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.

         Энэ хэргийн улмаас хохирогч Б.Аззаяад хүндэвтэр, хохирогч Б.Б од хүнд гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн улмаас 4500000 /Дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгний хохирол учирсан болох нь шүүгдэгч Б.Б хохиролд 4.500.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 4.500.000 төгрөг хүлээн авсан.Цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

        Гэрч М.Нармандахын ....Би авто машинаа Б.Б д 3 сая төгрөгөөр зарсан.Одоо өр төлбөрийн тооцоо байхгүй гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн ...би өөрийн эзэмшлийн 37-01ХОҮ дугаарын авто машинтай явж байгаад осол гаргасан гэж мэдүүлж байгаа мөн шүүгдэгч нь өөрөө замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул авто машинд учирсан 2758000 төгрөгний хохиролыг  гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

        Шүүгдэгч Б.Б  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар 2004 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 269 тоот тогтоолоор 4 сар баривчлах ял, 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 15 тоот тогтоолоор тэнсэн суллагдсан гэх ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан ялтай байх хугацаа дууссан өршөөлийн хуульд хамрагдан өршөөгдсөн байх тул түүнийг ял шийтгэлгүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

       Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролыг хохирогч нарт нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

        Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Хосбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж зам тээврийн ослын улмаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргаж байгаа боловч гэрч нарын мэдүүлэг,ослын актад дурьдсанаар тухайн осол гарсан гэх газар нь хальтиргаа гулгаатай байсан,мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хэдэн км цагийн хурдтай явсаныг тогтоогоогүй байх тул осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй бөгөөд харин жолоочийн анхаарал болгоомжгүй байдал зорчигчийг хэтрүүлэн тээвэрлэсэн зэрэг байдал нь хэргийн газрын үзлэг, бусад баримтаар тогтоогдож байх тогтоогдож байх тул Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Хэрэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж мэдүүлж байгаа мэдүүлгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,шүүхэд Б.Б цахим үнэмлэх ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3, 301,303 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Шүүгдэгч Х овогт Б ын Б-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     

       2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Б.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /Хоёр/ жилийн  хугацаагаар хасч, 2 /Хоёр/ жилийн  хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

     

       3.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

       4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2  /Хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

       5.Шүүгдэгч  Б.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4.500.000 төгрөгний хохирол төлснийг дурьдаж,шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

       6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүгдэгчийн цахим үнэмлэхийг тогтоол хүчинтэй болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах М.Батсайханд даалгасугай.

       7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 2/Хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303,304 дүгээр зүйлийн 303.1, 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.