2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/03710

 

 

2025 05 01 191/ШШ2025/03710

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** байрт оршин байрлах, Х*******Банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, Д*******ын П /РД: *******/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, Н*******ангийн Б******* /РД:*******,

 

Хариуцагч: *******,,,,тоот хаягт оршин суух, Н*******ангийн С /РД:/,

 

Хариуцагч: *******,,,,тоот хаягт оршин суух, Тгийн Ц /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 205,216,908.17 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Иргэн Д******* овогтой П, Н*******ан овогтой Б******* нар нь Х*******Банктай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 176,860,000 /Нэг зуун далан зургаан сая найман зуун жаран мянга/ төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.

1 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан *** тоот хаягт байршилтай ГД- тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 86 93 м.кв талбайтай, 2021 онд ашиглалтанд орсон, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1- 02 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан *** тоот хаягт байршилтай, ГД- тоот гэрчилгээний. дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 31.48 м.кв талбайтай, 2021 онд ашиглалтанд орсон, 2 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Банк нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.Пийн Х*******Банкин дахь 5 дугаартай дансанд 176,860,000 /Нэг зуун далан зургаан сая найман зуун жаран мянга төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 2,689,794.81 /Хоёр сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун ерөн дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 25,155,289.37 /Хорин таван сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун наян есөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,805.72 /Дөрвөн мянга найман зуун таван төгрөг далан хоёр мөнгө/, нийт 27,849,889.90 /Хорин долоон сая найман зуун дөчин есөн мянга найман зуун наян есөн төгрөг ерөн мөнгө/ төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хугацаа хэтрүүлж 2023 оны 06 дугаар сарын 12-на******* огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 385 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х*******Банк нь Зээлдэгчтэй утсаар холбогдож зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 174,170,205.19 /Нэг зуун далан дөрвөн сая нэг зуун далан мянга хоёр зуун таван төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 30,985,994.04 /Гучин сая есөн зуун наян таван мянга есөн зуун ерөн дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,708.94 /Жаран мянга долоон зуун найман төгрөг ерөн дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 205,216,908.17 /Хоёр зуун таван сая хоёр зуун арван зургаан мянга есөн зуун найман төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг зээлдэгч Д.П, Н.Б******* нара******* гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар сайн дураар Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр т*******албар болгон нэхэмжилсэн. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нэмж тооцогдсон үндсэн хүү 29,420,926.50 /Хорин есөн сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,399.58 /Нэг зуун далан гурван мянга гурван зуун есөн есөн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, нийт 29,594,326.08 /Хорин есөн сая таван зуун ерөн дөрвөн мянга гурван зуун хорин зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Ингэснээр нэхэмжпэлийн шаардлага:

1.    Үндсэн зээлийн төлбөр 174,170,205.19 төгрөг

2.    Үндсэн хүүгийн төлбөр 60,406,920.54 төгрөг

3.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 234,108.52 төгрөг буюу

нийт 234,811,234.25 /Хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг болж байна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 234,811,243.25 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,734.25 төгрөгөөр тус тус төлнө, хариуцагч нар нь энэхүү хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, барьцаа хөрөнгүүд болох *** тоот хаягт байршилтай ГД- тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 86.93 м.кв талбайтай, 2021 онд ашиглалтанд орсон, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** тоот хаягт байршилтай, ГД- тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 31.48 м.кв талбайтай, 2021 онд ашиглалтанд орсон, 2 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* банк ХК нь хариуцагч Д.П, Н.Б*******, Н.С, Т.Ц нарт холбогдуулан 234,811,234.25 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 234,811,243.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,734.25 төгрөгөөр тус тус төлөх, энэхүү хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

3. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д за*******наар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд за*******ныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.П, Н.Б*******, Н.С, Т.Ц нарт холбогдох 234,811,234.25 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 117,405,734.25 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, энэхүү хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,560,157 төгрөгийн 780,078.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 780,078.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансна*******, 780,078.5 төгрөгийг хариуцагч нара******* гаргуулан нэхэмжлэгч Х******* банк ХКолгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА