| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09356/И |
| Дугаар | 191/ШШ2025/04414 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04414
| 2025он 05ры н 16өр | 191/ШШ2025/04414 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч:ДГ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТАХСХ НҮТББ /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Барааны үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,500,000 төгрөгийн 11,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэх 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь үлдэх 2,500,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Дархан гурил ХХК нь хариуцагч ТАХСХ НҮТББ-д холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,500,000 төгрөгийн 11,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэх 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь үлдэх 2,500,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,650 төгрөгөөс 128,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 112,725 төгрөг, хариуцагч ТАХСХ НҮТББ-аас 112,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Дархан гурил ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ТАХСХ НҮТББ-д холбогдох 16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,500,000 төгрөгийн 11,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэх 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь үлдэх 2,500,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Дархан гурил ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,650 төгрөгөөс 128,925 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 112,725 төгрөг, хариуцагч ТАХСХ НҮТББ-аас 112,725 тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дархан гурил ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА