| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06962/И |
| Дугаар | 191/ШШ2025/04413 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04413
| 2025он 05рын 16дөр | 191/ШШ2025/04413 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сын Х /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бы А /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 5,956,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гэрийн эзэн А нь гэмтлийн хохирлыг өөрийн даатгалын компаниар гаргуулж таныг хохиролгүй болгоно гэж маш удаан, олон удаа худал хэлж явсан бөгөөд сүүлдээ холбогдохгүй байсаар хохирлыг маань хариуцахгүй гэж зугтааж байна.
Иймд хариуцагч Аоос манай үл хөдлөхөд учирсан хохирол болох Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 5,646,800 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр төлсөн 310,000 төгрөг, нийт 5,956,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хосбаярын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 5,956,800 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Үлдэгдлийг 2 хувааж 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: С.Хы нэхэмжлэлтэй Б.Аод холбогдох гэм хорын хохиролд 5,956,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 3,956,800 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор С.Хд төлж барагдуулахаар тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Б.А нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Б.Аод холбогдуулан гэм хорын хохиролд 5,956,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,956,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэх 3,956,800 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Хд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 78,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,956,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэх 3,956,800 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Хд төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 78,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Хд олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ