| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04598/И |
| Дугаар | 191/ШШ2025/07277 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/07277
2025 09 03 191/ШШ2025/07277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** байрлах, Э******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М******* ******* ХХК, захирал Н.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э******* Таван******* ХК нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЭТТ-2018/******* тоот Хамтын ажиллагааны гэрээ-г М******* ******* ХХК-тай 4,900,000 төгрөгийн гэрээ байгуулж, ЭТТ олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргахын өмнө компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эерэг имиж бүрдүүлэх, нэр хүндийг өсгөхөд чиглэсэн мэдээ сурвалжилга, ярилцлага, нийтлэл, компанийн зар сурталчилгааг www.Breakingnews.mn, www.maxx.mn вэб сайтуудад байршуулах үүрэг хүлээж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны тоот дансанд 4,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч гүйцэтгэгч нь ямар нэгэн ажлын үр дүнг захиалагчид ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7, 4.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлээгүй, гэрээг дүгнүүлээгүй тул гэрээний үүрэг болон төлбөрийг гаргуулах шаардлагыг гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгдөггүй. Утас нь солигдсон зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч талтай холбогдох боломжгүй байна. Урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучнаар/-д нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжиж, тус шүүхээс хариуцагчийн хаягаар мэдэх хуудас хүргүүлэх, Төрийн мэдээллийн ХУР системээс хуулийн этгээдийн лавлагааг гаргуулахад, М******* ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь овогтой Нгийн Д******* /РД:/ байх боловч бүртгэлтэй хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суудаггүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М******* ******* ХХК нь үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, бүртгэлтэй хаягт оршин суудаггүй, холбоо барих боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд М******* ******* ХХК /захирал Н.Д*******/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э******* Таван******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М******* ******* ХХК, захирал Н.Д******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Э******* Таван******* ХК, М******* ******* ХХК нарын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/33168, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24101 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн М******* ******* ХХК /РД:/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, овогт Нгийн Дашцэрэн /РД:/-ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, М******* ******* ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогт Нгийн Дашцэрэн /РД:/ нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М******* ******* ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогт Нгийн Дашцэрэн /РД:/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, М******* ******* ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогт Нгийн Дашцэрэн /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. М******* ******* ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогт Нгийн Дашцэрэн /РД:/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА