Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 36

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл,

улсын яллагч Э.Тулгаа

шүүгдэгч О.Б  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б овогт О ын Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 201721010043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1982 оны 12 сарын 17-нд Ховд аймгийн А суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О ын Б  //

Холбогдсон хэргийн талаар:

О.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 78-77 ХОҮ улсын дугаартай Истана маркийн авто машин жолоодож явах үедээ иргэн Ц.Дэлгэрийн эзэмшлийн 93-37 УНП улсын дугаартай, премо маркийн авто машиныг мөргөж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О. Б  нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 78-77 ХОҮ улсын дугаартай Истана маркийн авто машин жолоодож явах үедээ иргэн Ц.Дэлгэрийн эзэмшлийн 93-37 УНП улсын дугаартай, премо маркийн авто машиныг мөргөж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Шүүгдэгч О.Б ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ”2017 оны 06 сарын 12-ны өдөр 17-18 цагийн үед би өөрийн эзэмшлийн 78-77 ХОҮ улсын дугаартай Истана маркийн авто машиндаа Булган сумын нутаг дэвсгэрт байрлах цагаан дэлгүүрийн хажуу талд гудманд хоёр танил найз болох Аман, Батнасан нарын хамт 0.5 литрийн Ерөөл нэртэй 2 шил архи уугаад нэлээн согтсон. Тэгээд тухайн 2 найз машинтайгаа явж байсан учраас бид 3 гурван тийш салаад гэр гэрлүүгээ явсан. Би Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлүүгээ машинаа бариад хөдөлсөн тэгээд явж байтал гудманд цагаан өнгийн премо маркийн авто машин зогсож байсан бөгөөд тухайн авто машины хажуугаар зөрөх гэж байгаад араас нь мөргөсөн буугаад харахад тухайн машины зүүн хойд талын гупер, гэрэл зэрэг нь хагарсан байсан. Би тухайн үед эзэн нь гарч ирэхгүй болохоор маргааш уулзаж учраа ольё гэж бодоод гэртээ хариад унтсан. Маргааш өглөө цагдаа нар манайд ирээд намайг машинаараа хүний авто машин мөргөсөн байна гээд миний эзэмшлийн авто машины хамт цагдаа дээр авч ирсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Дэлгэрийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ”2017 оны 06 сарын 12-ны өдөр 17 цагийн орчим ажлаа тараад Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах Пүрэвдорж гэх айлын хашааны хаалганы хажууд замаа чөлөөлөөд машинаа тавьчихаад тухайн айлд ороод 10 минут орчим байж байгаад машинаа унаад явах гэтэл миний тавьсан газраас хөдөлсөн байдА  байхаар нь тойроод үзэхэд зүүн хойд талын гупер, гэрэл зэрэг зүйл нь хэв хэлбэрээ алдсан байдА  байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын талаар шинжээч Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн а/д И.Гантогтохын 2017 оны 06 сарын 15-ны өдөр гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд:

Истана маркын 7877 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Б  нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн

Уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 2.5.В Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалт зөрчсөн” гэх дүгнэлт,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл

- Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

           - Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай 2017 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч О.Б ыг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зам тээврийн осол гаргасан жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1440000 төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Ц.Дэлгэр нь шүүгдэгч О.БатжаргА  сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “О.Б  нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо О.Б аас нэхэмжлэх зүйл, хохирол гомдол байхгүй болно” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

               Шүүгдэгч О.Б ын холбогдсон Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэг нь “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яарА  тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч О.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

                  ТОГТООХ нь:

           1. Б овогт О ын Б ыг зам тээврийн осол гаргасан жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн О.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3. Шүүгдэгч О.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, ПБ  регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 636177 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.Б д буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

       4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч О.Б ыг оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.