2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03846

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 05рын 05өр

191/ШШ2025/03846

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: ЖДҮГ /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  УУ ХХК /РД: ,

 

Хариуцагч:  Тхийн А /РД: /,

 

Хариуцагч: Зын О /РД: /,

 

Хариуцагч:  Бийн Б/РД: / нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 315,999,924.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...88/2018/3-100 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,959,424.09 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 100,000,000 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 315,999,924.09 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч тал болох Жижиг, дунд үйлдвэрийн газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ЖДҮГ мэргэжилтэн Д.Б/РД:, цаашид Жижиг, дунд үйлдвэрийн газар гэх/, нөгөө талаас УУ ХХК -ийг төлөөлж захирал Т.А /цаашид хариуцагч гэх/

УУ ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд 200,000,000 төгрөгийн зээлийг эх хүүхдийн сувиллын төслөөр авсан. Төсөл бүрэн хэрэгжсэн боловч дэлхий нийтийг хамарсан Ковид гарч үйл ажиллагаа бүрэн зогссон. 2025.01.01-ний байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 15,969,424.09 төгрөг, алдангийн төлбөр 100,000,000 төгрөг, нийт 315,999,924.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2024 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүхийн шатны ажиллагаатай байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковидын нөхцөл байдал болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/15 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн уулзалт зэргийг үндэслэн алдангийн төлбөрийг 50 хувиар бууруулж, 2025 оны 04 дүгээр сарын дотор 20,000,000 төгрөг төлсөн тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Хариуцагч УУ ХХК нь 245,969,424.09 төгрөгийг доорх хуваарийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь **** тоот дансанд сар бүрийн 25-ны дотор үл маргалдах журмаар төлж барагдуулна.

2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, мөн нэхэмжлэлийн төлбөрт дурдсан төлбөрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөг, нотариатын төлбөр 30,500,000 төгрөг, нийт 20,030,500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан болно.

Хэрэв хариуцагч УУ ХХК нь хугацаандаа хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнгээр Шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох Хүрээ боржигин овогт Бийн Б/РД: /-ын өмчлөх эрхийн ***давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ***, гэрчилгээний  дугаар бүхий 142 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хүрээ боржигин овогт Бийн Б/РД: /-ын өмчлөх эрхийн ***дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205068358, гэрчилгээний 000631046 дугаар бүхий 142 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн захирамжид тусгуулахыг талууд харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ЖДҮГ нь хариуцагч УУ ХХК, Т.А, З.О, Б.Бнарт холбогдуулан 315,999,924.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 70,030,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч УУ ХХК нь үлдэх 245,969,424.09 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлөхөөр тохиролцож, хариуцагч нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч УУ ХХК, Т.А, З.О, Б.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 1,387,797 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ЖДҮГ нэхэмжлэлтэй хариуцагч УУ ХХК, Т.А, З.О, Б.Бнарт холбогдох 315,999,924.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 70,030,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч УУ ХХК нь үлдэх 245,969,424.09 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлж барагдуулах,

1.2. Хариуцагч нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Хүрээ боржигин овогт Бийн Б/РД: ЧО71011244/-ын өмчлөх эрхийн ***давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ***, гэрчилгээний 000631044 дугаар бүхий 142 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хүрээ боржигин овогт Бийн Б/РД: ЧО71011244/-ын өмчлөх эрхийн ***дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205068358, гэрчилгээний 000631046 дугаар бүхий 142 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч УУ ХХК, Т.А, З.О, Б.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 1,387,797төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА