| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/10015/И |
| Дугаар | 191/ШШ2025/04461 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04461
| *******0*******5 05 19 | 191/ШШ*******0*******5/04461 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж өөрийн байранд байрлах ******* ******* ХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар *******, регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ************** тоотод оршин суух овогт Өлзий-Орших /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******,768,958 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Иргэн нь ******* *******тай байгуулсан *******0*******4 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******001-*******0*******4 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ"-ний дагуу MN*******500*******000*******0950*******5*******8 тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, *******0 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн *******0.4 хувийн хүүтэйгээр 14,*******4******* төгрөгийн зээл авсан. Зээлдэгч ийн байгуулсан тээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл: 14,*******4*******,000 төгрөг, зээлийн хүү 1,51*******,*******8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,575 төгрөг, нийт *******,768,958 төгрөг. Иргэн оос зээлийн гэрээний үүрэгт *******,768,958.00 төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
******* *******наас хариуцагч оос *******,768,958 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дээрх үнийн дүнгээс хариуцагч 11,*******09,17*******.84 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 4,459,785.16 төгрөгийг хариуцагч ******* сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн байх тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой Өлзий-Орших /*******/ нь ******* *******ны нэхэмжилсэн *******,768,958 төгрөгийн зээлээс 11,*******08,57******* төгрөгийг *******0*******5 оны 0******* сарын *******8-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл мөнгөн дүн болох 4,459,785 төгрөгийг ******* сарын хугацаанд төлж барагдуулна. Хариу тайлбар гаргах хугацаа шаардлагагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,768,958 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 11,*******09,17*******.84 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, хариуцагч нь үлдэх 4,459,785.16 төгрөгийг ******* сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, 1************** дугаар зүйлийн 1**************.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч од холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,768,958 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 11,*******09,17*******.84 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, хариуцагч нь үлдэх 4,459,785.16 төгрөгийг ******* сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************6,795 төгрөгнөөс 118,*******97.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 118,*******97.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч оос 118,*******97.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР