2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/03713

 

 

2025 05 01 191/ШШ2025/03713

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байрлах, Т******* банк ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***  тоотод оршин суух, О*******ийн Б******* /РД:*******/,

Хариуцагч: *** оршин суух, Ц******* О******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 49,976,628.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Б*******, Ц.О******* нар нь Т******* банкны Бага тойруу тооцооны төвтэй 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч О.Б*******, Ц О******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 1 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкнаас 2024 оны 1 дүгээр сарын 31-ны өдрөөс эхлэн "зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл"-ийг зээлдэгчид удаа дараа хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй. Зээл төлөх амлалт хугацаа авсан боловч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Мөн банкнаас бизнесийн нь санхүүжүүлж зээл олгосон боловч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тул 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийг бүхэл дүнгээр буцаан дуудах мэдэгдлийг өгсөн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 47,334,633.93 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,615,861.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,631.72 төгрөг, нийт 49,953,128.04 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 23,500 төгрөг нийт 49,976,628.04 хуримтлагдаж банкийг хохироож байна.

Иймд Т******* банк нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 1 тоот зээлийн гэрээний үүрэгт О.Б*******, Ц.О******* нараас зээлийн гэрээний төлбөрт 49,953,128.04 төгрөг, нотариатын зардалд 23,500 төгрөг нийт 49,976,628.04 нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 49,976,628.04 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь хариуцагч О.Б*******, Ц.О******* нарт холбогдох 49,976,628.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 49,976,628.04 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь хариуцагч О.Б*******, Ц.О******* нарт холбогдуулан 49,976,628.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 49,976,628.04 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,833.14 төгрөгийн, 203,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 203,916 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 203,916 төгрөгийг хариуцагч О.Б*******, Ц.О******* нараас гаргуулан нэхэмжлэгч Т******* банк ХКолгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА