Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

  2024      08        14                                          2024/ДШМ/49

 

 

                                           Ч.Бт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

  

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдлоор Ч.Бт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 000 дугаар сарын 1000-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Ж” овогт Чын Б, 000 оны 000 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Э суманд төрсөн, 000настай, бага боловсролтой, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 000 аймгийн 000сумын 000тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 2000-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 6.000 дугаар зүйлийн 1 дэх хэсггийн 1.1-т заасныг журамлан торгох ялаас чөлөөлсөн /регистрийн дугаар 000/.

Шүүгдэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Э сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч О.Бгийнд хамт амьдарч байхдаа 2023 оны 000 дугаар сарын 05-ны өдөр гэрээс нь арьсан гутал, хоёр нүдний орос дуран зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор  Ж овогт Чын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1000.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу 000 аймгийн 000сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Быг 000 аймгийн 000сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг 000 аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 49000 дугаар зүйлийн 49000.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ч.Баас 2,283,014 (хоёр сая хоёр зуун наян гурван мянга арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд (000)-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр давж заалдах гомдолдоо: “...Гэм буруугийн тал дээр Ч.Б нь маргаагүй. Дуран авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 000.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой байтал анхан шатны шүүх хэрэглээгүй. Ч.Бын хувьд хохирогч О.Бтай эвлэрсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байхад хэрэглэж болох зүйл заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Хохирогч О.Бгийн хувьд гэрээс дуранг маань Ч.Б аваад явчихлаа гэж мэдсээр байж энэ талаар асууж тодруулга хийлгүй яваад байсан нь морь уяулсан хөлс мөнгөө өгөөгүйтэй нь холбоотой юм. Ингээд иргэн Бадрахгэрэлийн унага алга болсон, байшин шатаасан хэрэгт шалгагдаж эхлэнгүүт Бадрахгэрэлийн морийг нь уяж, харж байсан Ч.Быг дуран авсан, хулгайлсан гэж цагдаад өргөдөл өгөх болсон.

Гэм хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дутуу үнэлж миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 заасан заалтыг хэрэглэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Ч.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс Ч.Бт холбогдох хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 000.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой байтал анхан шатны шүүх хэрэглээгүй. Ч.Бын хувьд хохирогч О.Бтай эвлэрсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байхад хэрэглэж болох зүйл заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 000.1 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Мөн шүүгдэгч Ч.Бын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: “гутал авсан асуудлыг зөвшөөрөхгүй байна гэж ойлгосон зөв үү?” гэхэд. Шүүгдэгч “зөв...”, “хохиролтой холбоотой асуудлыг яаж барагдуулах бэ?” гэхэд. Шүүгдэгч. “Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбараас үзвэл “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ