| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/00302/И |
| Дугаар | 191/ШШ2025/03384 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03384
| 2025он 04рын 22дөр | 191/ШШ2025/03384 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бийн Б /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Жгийн Г /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,411,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.А, Б.Б нар
Хариуцагч Ж.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Түүнчлэн Ж.Г нь мэргэшлийн хариуцлагын даатгалтай учраас Номин даатгалаас уг хохирлын 1,020,000 төгрөгөөс 30.3% буюу 309,000 төгрөгийг надад төлөгдөхөөр болсон боловч үлдэгдэл 69.7% буюу 711,000 төгрөгийг түүнээс гаргуулан авах шаардлагатай байна.
Гэтэл Ж.Г нь өнөөдрийг хүртэл хугацаанд уг хохирлоос нэг ч удаа төлөөгүй тул намайг хохиролгүй болгож автомашины хохирол 711,000 төгрөг, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин хөлс болох 700,000 төгрөг буюу нийт 1,411,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс машинд учруулсан хохирлоо төлөх болно гэсэн эвлэрэх саналыг хүлээн авч байна. гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тухайн үедээ даатгалд хандаад даатгалаас 309,060 төгрөг өгсөн тэр нь баримтыг нь хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 1,411,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах боломжгүй. Авто машины хохирлыг барагдуулж эвлэрэх хүсэлтэй байна.
Машинд учруулсан хохирол болох 711,000 төгрөгийг нэг сарын дотор нэхэмжлэгч талд төлж барагдуулах болно. гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Б, О.А нар нь хариуцагч Ж.Гтай холбоотой нэхэмжлэхээс 1,411,000 төгрөгөөс ажлын хөлс болох 700,000 төгрөгийг хасаж 711,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлүүлэхээр боллоо. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч О.А, Б.Б нар нь хариуцагч Ж.Гад холбогдуулан гэм хорын хохиролд 1,411,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,411,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 711,000 төгрөгийг нэг сарын хугацаанд нэхэмжлэгч О.А, Б.Б нарт төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Нэхэмжлэгч О.А, Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,411,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 711,000 төгрөгийг нэг сарын хугацаанд нэхэмжлэгч О.А, Б.Б нарт төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.А, Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А, Б.Б нарт олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ