2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04404

 

 

 

 

 

 

 

202******* 0******* 16

191/ШШ202*******/04404

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, - тоотод байрлах ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг Төв цэнгэлдэхийн урдах хороолол дахь 31 м.кв 1 өрөө байр болон саарал өнгийн приус 30 суудлын автомашинаа заран 100 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй жилийн хугацаатай 2022 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр ХХК-тай гэрээ байгуулан хадгалуулсан. Хугацааны эцэст буюу 2023 оны 0******* дугаар 10-ны өдөр 21,600,000 төгрөгийн хүүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2,160,000 төгрөгийн албан татварыг суутгаж Ж.******* надад 19,440,000 төгрөгийн хүү үндсэн төлбөр 100,000,000 төгрөгийн хамт 119,440,000 төгрөг төлөх гэрээний үүрэгтэй байсан ч төлөөгүй. 2023 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн төлбөрийг 119,440,000 төгрөг болгож гэрээг ******* сараар сунгасан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,814,2.11 төгрөгийн хүүнээс 1,081,4.21 төгрөгийн албан татварыг суутган авч Ж.******* надад 9,*******32,9*******2.90 төгрөгийн хүү, үндсэн төлбөр 119,440,000 төгрөгийн хамт нийт 129,1*******2,9*******2.90 төгрөгийг мөн төлөөгүй. Улмаар гэрээнд дахин өөрчлөлт оруулж үндсэн төлбөрийг 129,1*******2,9*******2.90 төгрөг болгон 2024 оны 0******* дугаар 10-ны хүртэл сунгасан. 2024 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр 16,282,162.24 төгрөгийн хүүнээс 1,628,216.23 төгрөгийн албан татварыг суутган Ж.******* надад 14,6*******3,946.01 төгрөгийн хүүгийн төлбөр ба үндсэн төлбөр 129,1*******2,9*******2.90 төгрөгийн хамт нийт 143,826,898.91 төгрөг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийг мөн биелүүлсэнгүй. 2024 оны 12 дугаар 2*******-ны өдөр гэрээний үүргээс 826,898.91 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Ж.******* би ХХК-ийн гэрээний үүргээс 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэхийг хүсэж байгаа билээ. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. ХХК-аас 140,000,000 гаргуулан Иргэн Ж.******* надад өгөх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 202******* оны 0******* сарын 16-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ХХК /*******/, нэхэмжлэгч иргэн Ж.******* /*******/ бид 140,000,000 төгрөгийг 202******* оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрэв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ХХКхолбогдуулан 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 140,000,000 төгрөгийг 202******* оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Ж.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, ************** дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ж.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 140,000,000 төгрөгийг 202******* оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******4 дүгээр зүйлийн *******4.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8**************,9*******0 төгрөгнөөс 428,9************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 428,9************** төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д буцаан олгож, хариуцагч ХХК-иас 428,9************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР