| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/03852/И |
| Дугаар | 191/ШШ2025/03163 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03163
| 2025он 04рын 15дөр | 191/ШШ2025/03163 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух Аийн Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах БӨ ХХК /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4 байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С
Хариуцагчийн төлөөлөгч Д.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...А.Ц миний бие гүйцэтгэгч БӨ ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг 100% төлсөн тул дээрх орон сууцнуудын жинхэнэ өмчлөгч мөн гэж үзэж байгаа болно.
Иймд Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны Б блокын 3 давхарын А айл, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 13 тоот, D айл 74.14 м.кв талбайтай 16 тоот, Е айл 103.7 м.кв талбайтай 3 өрөө 17 тоот, 14 давхрын D айл 74.18 м.кв талбайтай 3 өрөө 82 тоот орон сууцны өмчлөгчөөр А.Ц намайг тогтоож, шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг БӨ ХХК-д даалгаж өгнө үү.
Хариуцагчийн зөвшөөрлийг батлуулж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтиййг дэмжиж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй А.Цгийн нэхэмжлэлтэй, БӨ ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хүсэлтийг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч А.Ц болон БӨ ХХК нар нь ****м.кв талбайтай 2 өрөө 13 тоот, D айл 74.14 м.кв талбатай 3 өрөө 16 тоот, Е айл
Г.Эын нэхэмжлэлтэй, Өргөө ногоон хөгжил ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч доорх эвлэрэх саналыг гаргаж байна. Үүнд, Улаанбаатар хот, **** тоот орон сууцыг захиалагчийн эрхийг Г.Эод шилжүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 23,175,000 төгрөгөөс гэрээ байгуулах үед хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, тооцуулан үлдэх 3,175,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул энэхүү эвлэрлийг баталж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БӨ ХХК нь 4 байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба хариуцагч БӨ ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,417,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч БӨ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 2,417,415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч БӨ ХХК нь 4 байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,417,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БӨ ХХК-аас 2,417,415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цд олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА