| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07009/И |
| Дугаар | 191/ШШ2025/02948 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/02948
| 2025он 04рын 08өр | 191/ШШ2025/02948 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.ЗолЗ би,
Нэхэмжлэгч: Бы Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мийн З /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 566,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч М.Згаас байранд учруулсан хохирол болох 245,542 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 118,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нэг бүтэн өдөр ажлаас чөлөө авсан, нэг өдрийн өөрийн олох ёстой байсан орлого болох 1 хоногийн /сүүлийн 6 сарын цалингийн дундаж, цалингийн нэг өдрийн үнэлгээ/ төлбөр 186,845 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах байршил уруу ирж очих унааны зардал /****** байрнаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүртэл 4 км /1 км нь 2,000 төгрөг/ 16,000 төгрөг нийт 566,387 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б.Ггийн нэхэмжлэлтэй М.Зд холбогдох гэм хорын хохиролд 566,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч М.З нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 283,190 төгрөг , 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 283,197 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Гд төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч М.З нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.Зд холбогдуулан гэм хорын хохиролд 566,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч М.З нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 283,190 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 283,197 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Гд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,641 төгрөгийн 50 хувь болох 8,820.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 8,820.5 төгрөг, хариуцагч М.Згаас 8,820.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Зд холбогдох гэм хорын хохиролд 566,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 283,190 төгрөг , 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 283,197 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Гд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,641 төгрөгийн тал хувь болох 8,820.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8,820.5 төгрөг, хариуцагч М.Згаас 8,820.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗ