Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00302

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** дугаар хорооны *************  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын *** дугаар багийн ************ гэх газар оршин суух, ************* овгийн *************холбогдох

 

Гэм хорын хохиролд 236,681 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын *** дугаар багийн “*************” гэх газарт өөрийн гэртээ *************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар нь үнсний хутгуураар цохисны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор *************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

*************гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *************эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс амбулаториор хийх мэс ажилбар, үзлэг оношилгоо, шинжилгээний багц, Сант сумын эрүүл мэндийн төвөөс ойрын дуудлага гэх үйлчилгээ үзүүлсэн,  тус үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 236,681 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн программаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "2.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон -аатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн ~өлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг *************гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар "эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад “Эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэж хуульчилсан.

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ.

 

Төрийн байгууллага гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Дээрхээс дүгнэхэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба *************гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 236,681 төгрөгийг хохирогч *************эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч *************шүүхэд гаргасан тайлбартаа “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 236,681 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулж баримтыг хавсаргав.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************“...иргэн *************нь нэхэмжилсэн 236,681 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ************* дансанд бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч *************холбогдуулан гэм хорын хохиролд 236,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************нь 236,681 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар,  2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ************* тоот дансанд 237,000 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

            Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлага 236,681 төгрөгийг хариуцагч *************биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *************улсын тэмдэгтийн хураамжид 3,875 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ