| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01566/И |
| Дугаар | 191/ШШ2025/05742 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05742
| 2025он 06ры 27өр | 191/ШШ2025/05742 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Т ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МРС БСБ /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 125,741,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн төлбөр 94,403,000 төгрөг, алдангийн төлбөр 30,338,154 төгрөг, нийт 125,741,154 төгрөгийг гэрээний 2.5, 4.1.1, 5.3, 5.1.6-т заасны дагуу хариуцагч МРС БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-г Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг тус тус үндэслэн,
Нэг талаас нэхэмжлэгч Т ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.С, (цаашид "нэхэмжлэгч гэх),
Нөгөө талаас хариуцагч "МР БСБ түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Р.Эрдэнэ-Очир (цаашид "хариуцагч, хамтад нь "талууд гэх) нар харилцан тохиролцож "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "МР" БСБ-д холбогдох иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр дор дурдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Эвлэрлийн нөхцөл
1.1. Нэхэмжлэгч нь Хариуцагчид холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Хариуцагчаас 125,741,154 /нэг зуун хорин таван сая долоон зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүссэн болохыг тэмдэглэн.
1.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 125,741,154 төгрөгийн дүнгээс 10,000,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр төлсөн. Нэхэмжлэгч нь төлөөгүй үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын 115,741,154 төгрөгийн дүнгээс 30,338,154 /гучин сая гурван зуун гучин найман мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 85,403,000/наян таван сая дөрвөн зуун гурван мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцсон. Хариуцагч 42,701,500 /дөчин хоёр сая долоон зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сард, үлдэх 42,701,500 /дөчин хоёр сая долоон зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулна.
1.3. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлөлтөө хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч эвлэрэл баталсан захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэн үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй болно. 1.4. Энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч нь Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.18-ны өдрийн 191/ШЗ2025/26691 дугаар бүхий Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулна.
1.5. Энэ гэрээ нь талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр аливаа шахалт дарамтад оролгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч МРС БСБд холбогдуулан 125,741,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь үлдэх 115,741,154 төгрөгөөс 30,338,154 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь үлдэх 85,403,000 төгрөгийг зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 42,701,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 42,701,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 786,656 төгрөгийн 50 хувь болох 393,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 393,328 төгрөг, хариуцагч МРС БСБас 292,482.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч МРС БСБд холбогдох 125,741,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь үлдэх 115,741,154 төгрөгөөс 30,338,154 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь үлдэх 85,403,000 төгрөгийг зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 42,701,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 42,701,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,385 төгрөгийн тал хувь болох 393,328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 393,328 төгрөг, хариуцагч МРС БСБас 292,482.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА