2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/05460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 06ры н 17өр

191/ШШ2025/05460

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч:  ОУ ОМЗ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ЛПА ХХК /РД: /,

 

Хариуцагч: Тын Б /РД: / нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 185,446,882.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Т.Бтэй байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ130101000086 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 185,405,882.97 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 41,000 төгрөг, нийт 185,446,882.97 төгрөгийг гаргуулж ОУ ОМЗ ББСБ ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ОУ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ЛПА ХХК, Т.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 185,446,882.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нь 185,446,882.97 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч ОУ ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч аллаёонс ХХК, Т.Б нар нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ОУ ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч ЛПА ХХК, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185,446,882.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 185,446,882.97 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч ОУ ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,385 төгрөгийн 50 хувь болох 577,692.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 577,692.5 төгрөг, хариуцагч ЛПА ХХК, Т.Б нараас 577,692.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ОУ ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЛПА ХХК, Т.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185,446,882.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч ОУ ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,385 төгрөгийн тал хувь болох 577,692.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 577,692.5 төгрөг, хариуцагч ЛПА ХХК, Т.Б нараас 577,692.5 тус тус гаргуулж, нэхэмжлэгч ОУ ОМЗ ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА