| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03771/И |
| Дугаар | 191/ШШ2025/04374 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04374
| 2025он 05ры н 15өр | 191/ШШ2025/04374 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: ГБ ХК /РД: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эийн А /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,339,891.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Ааас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 28,885,799.67 төгрөг, зээлийн хүү 1,437,029.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,061.95 төгрөг, нийт 30,339,891.44 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Аад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,339,891.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч Э.А нь, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,371,091.44 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Э.А нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч Э.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,339,891.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 30,339,891.44 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,371,091.44 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,650 төгрөгийн 50 хувь болох 154,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 154,825 төгрөг, хариуцагч Э.Ааас 154,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Аад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,339,891.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,371,100 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,371,091.44 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,650 төгрөгийн тал хувь болох 154,825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 154,825 төгрөг, хариуцагч Э.Ааас 154,825 тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА