| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/08074/И |
| Дугаар | 191/ШШ2025/03515 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03515
| 2025он 04ры н 25өр | 191/ШШ2025/03515 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: БЗДХХҮХ/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ргийн М /РД: ***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Р.М нь 1,625,000 төгрөгийн өртэй байна.
Удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул хариуцагч Р.Маас эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөр болох 1,625,000 төгрөгийг гаргуулж төсөвт төвлөрүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Р.Мд холбогдох 1,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
1.Үүнд, хариуцагч Р.М нь, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 225,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЗДХХҮХт төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Р.М нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч БЗДХХҮХнь хариуцагч Р.Мд холбогдуулан 1,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,625,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 225,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЗДХХҮХт төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Маас улсын тэмдэгтийн хураамжид 20,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Р.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,625,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 225,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЗДХХҮХт төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Р.Маас улсын тэмдэгтийн хураамжид 20,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА