2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01133

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 02 07

191/ШШ202*******/01133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* байрлах, Г******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.П*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л******* овогтой П******* нь Г******* ХК-тай 2019.11.14-ний өдөр ЗГ-290*******13**************8******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2020.09.10-ны өдөр зээлийн хэмжээг 1 *******00 000 төгрөгөөр, 2021.12.07-ны өдөр зээлийн хэмжээг 3 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 12 сар болгож, зээлийн жилийн хүүт 16,8 болгож, 2022.0*******.06-ны өдөр зээлийн хэмжээг 3 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 30 сар болгож, мөн дахин 2023.03.22-ны өдөр зээлийн хэмжээг ******* 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж гэрээний хугацааг 24 сар болгож, зээлийн жилийн хүүг 18 хувь болгон тус тус нэмэлт өөрчлөлт оруулж нийт 14 *******00 000 төгрөгийг зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкыг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.28-ны өдрийн 184/Ш32024/23303 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан , , , хаягт бүртгэлгүй бөгөөд байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Л******* овогтой П*******ыг /РД:/, эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Г******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь хариуцагч Л.П*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Г******* ХК болон Л.П******* нарын хооронд 2019.11.14-ний өдөр байгуулагдсан ЗГ290*******13**************8******* дугаар Зээл болон барьцааны гэрээ, 2020.09.10-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.12.07-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022.0*******.06-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2023.03.22-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн болон Л.П*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, зээл төлөлтийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.28-ны өдрийн 184/ШЗ2024/23303 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Л.П*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г******* ХК нь *******, *******, *******, *******, ******* байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын  регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Л.П*******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17 484 249.*******9 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Г******* ХК болон Л.П******* нарын хооронд 2019.11.14-ний өдөр байгуулагдсан ЗГ290*******13**************8******* дугаар Зээл болон барьцааны гэрээ, 2020.09.10-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.12.07-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022.0*******.06-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2023.03.22-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Л.П******* нь хүсэлт гаргагч Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ Г******* ХК болон Л.П******* нарын хооронд 2019.11.14-ний өдөр байгуулагдсан ЗГ290*******13**************8******* дугаар Зээл болон барьцааны гэрээ, 2020.09.10-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.12.07-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022.0*******.06-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2023.03.22-ны өдрийн ЗГ290*******13**************8******* дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ баримтад тусгагдсан хаягт хариуцагч Л.П******* нь оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.28-ны өдрийн 184/ШЗ2024/23303 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Л.П*******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3.-т заасныг баримтлан Л*******агийн П******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4.-т зааснаар Л.П*******ыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Г******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.*******., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА