Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 30

 

 

Ч.******* нарын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, ******* хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.*******, Баян-Өлгий аймгийн Эрүү, ******* хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дугаар шийдвэртэй,  Ховд аймаг, т сум,  багийн 2 дугаар 3 айлын орон сууцны 1 дүгээр орны ******* тоотод оршин суух,  овогт ын ******* /РД:/, Ховд аймаг, т сум,  багийн 2 дугаар 3 айлын орон сууцны 1 дүгээр орны ******* тоотод оршин суух,  овогт гийн ******* /РД:/, Ховд аймаг, т сум,  багийн 2 дугаар 3 айлын орон сууцны 1 дүгээр орны ******* тоотод оршин суух,  овогт *******гийн ******* /РД:ПЮ9705*******53/, Ховд аймаг, т сум,  багийн 2 дугаар 3 айлын орон сууцны 1 дүгээр орны ******* тоотод оршин суух,  овогт *******гийн ******* /РД:ПЮ9705*******53/, Ховд аймаг, т сум,  багийн 2 дугаар 3 айлын орон сууцны 1 дүгээр орны ******* тоотод оршин суух,  овогт *******гийн ******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.*******гийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, Н.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х. /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын 1-р орц ******* тоотод байрлах 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ч.******* би 1984 оноос хойш Ховд аймгийн ******* буудалд холбоочноор ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 2011 оныг дуустал холбоочин, нисэлгийн удирдагчаар тасралтгүй ажиллаж байгаад 2011 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. 2000 онд ******* *******ийн ******* газраас ******* хүчний байгууллагад олон жил ажилсан ажилтнуудад байрны хөнгөлөлт олгох үед надад байрны хөнгөлөлт гэж Ховд аймгийн ******* буудлын санхүүгээр дамжуулан 6,500,000 /зургаан сая таван зуу/-н төгрөг бэлнээр өгсөн. Манай гэр бүл уг мөнгөн дээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг нэмж 8,500,000 /найман сая таван зуу/-н мянган төгрөгөөр Цээлийн Амартөр, Ц.Амаржаргал нараас Ховд аймгийн т сумын багийн 2-р 30 айлын ******* тоотод байршилтай 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө байр худалдаж авсан.

Энэ байр манай гэр бүлийн 6 гишүүний дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд улсын бүртгэлийн 1617000679 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0018963-673 дугаартай гэрчилгээ авсан. 2019 оны сүүлчээр өмчлөлийн бүртгэлийн гэрчилгээгээ шалгуулхад энэ байр танай өмчлөлд байхгүй гэрчилгээ хүчингүй болсон байна гэж манай өмчлөлийн байрны гэрчилгээний хуулбарыг өгсөн.

Байрны өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх гэж Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч ямар ч хариу өгөлгүй өдий хүрч байна. Бид өөрийн өмчлөлийн байрны улсын бүртгэлд байгаа материалтай танилцах хүсэлтийг Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа гаргасан боловч бидэнд танилцах хуулбарлан авах боломж олгоогүй.

Бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул өмгөөлөгчийн туслалцаа авч бидний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Ч.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1617000679 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0018963-673 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн холбогдох баримттай танилцаж хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч уг материалтай танилцах, хуулбарлан авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул бид шүүхэд баримт гарган өгөх боломжгүй байна.

******* хуульд зааснаар Ховд аймгийн т сумын багийн 2-р 30 айлийн 1-р орц ******* тоот гал тогоо тусдаа 38 м.кв талбай бүхий /орон сууц/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжпэл гаргаж байна.

Иймд Ч.*******, Н.*******, С.*******, С.*******, С.******* нарыг Ховд аймгийн т сумын багийн 2-р 30 айлийн 1-р орц ******* тоотод байршилтай гал тогоо тусдаа 38 м.кв талбай бүхий /орон сууц/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., Х. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.*******, Н.*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн т сумын 2 дугаар багийн 30 айлын орон сууцны 1 дүгээр орцны 20 тоот 38 м.кв талбайтай гал тогоо тусдаа 3 өрөө байрны улсын бүртгэлийн 1617000673 дугаарт бүртгэгдсэн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дугаар шийдвэрээр:”  ******* хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.*******, Н.*******, С.*******, С.*******, С.******* нарыг “Ховд аймгийн т сум, баг, 2 дугаар 30 айлын 1 дүгээр орц, ******* тоотод байрлах 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн магадлалаар Ч.*******гийн байр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2.3, 3.1 дэх заалтыг тус тус зөрчин төрийн өмчийг Ч.*******гийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон болохыг тогтоосон. Нэхэмжлэгч Ч.******* 2000 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ц.Амаржаргалаас дээрх байрыг 8,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч Ц.Амаржаргал нь тус байрны өмчлөгч биш бөгөөд худалдан борлуулах эрхгүй байсан тул тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ч.******* нь Цээлийн Амаржаргалаас худалдан авч, хууль ёсоор өмчлөлдөө шилжүүлэн авсан нь иргэн Цээлийн Амаржаргалын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. Улсын бүртгэлд орон сууцын 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ч.*******гийн гэр бүлийн 6 хүний өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн огноотой орон сууц бэлэглэх гэрээг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд хүчинтөгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь хууль бус байна. Хууль ёсоор өв залгамжлалын гэрчилгээ 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болж, Ц.Амартөр 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус байрыг нэг хүний өмчлөл буюу дангаар өмчлөх эрх үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хэрэгт ач холбогдол бүхий дээрх үйл баримтын нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.*******, Н.*******, С.*******, С.*******, С.******* нар нь Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, ******* тоот 38м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө улсын бүртгэлийн 1617000679 дугаарт бүртгэгдсэн,бүртгэлийн 0018963673 дугаарт бүртгэлтэй /орон сууц/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар нь Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, ******* тоот 38м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* *******ийн Ерөнхий газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б., Х. нар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт ******* *******ийн Ерөнхий газрын даргын 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаар тушаалаар Ховд аймгийн Нисэх буудалд аймгийн төвд 42м кв талбай бүхий 3 өрөө сууцыг 6.500.000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцыг холбогдох ажилтантай орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч нар нь 2001 онд байр худалдан авах зориулалтаар  6.500.000 төгрөгийг Ховд аймгийн Нисэх буудлын санхүүгээр дамжуулан авсан талаар маргахгүй байна. Харин уг 6.500.000 төгрөг дээр өөрсдөө 2.000.000 төгрөг нэмж Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, ******* тоот 38м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцыг худалдаж авсан тул уг орон сууц манай гэр бүлийн 6 гишүүний өмч гэж маргаж байгаа боловч маргааны үйл баримтыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй байна.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.*******гийн Ховд аймгийн ******* буудлаас   6.500.000 төгрөгийг орон сууц худалдан авахад хөнгөлөлт болгон олгосон гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь баримтаар нотлогдоогүй.

Мөн ******* *******ийн Ерөнхий газраас ажилтан Ч.*******г орон сууц худалдан авахад нь 6.500.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* буудлын дарга Болдбаатар  намайг эсхүл ажлаасаа гар, эсхүл уг орон сууцыг Ховд ******* буудлын нэр дээр шилжүүлэх тухай бичиг хийж өг гэж дарамтлаад надаар бичүүлж авсан гэх боловч хэрэгт хууль заасан журмаар цуглуулж авсан нотлох баримтаар ажилтан Ч.******* нь “Миний бие нь тус ******* буудалд нислэгийн удирдагчаар ажилладаг. 2001 оны 8 сард ******* *******ийн Ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар 1-30 айлын 1 дүгээр орцны ******* тоот 3 өрөө орон сууцыг 6 сая 500 мянган төгрөгөөр иргэн Амаржаргалаас худалдан авсан бөгөөд тус орон сууц нь “Ховд аймаг дахь Нисэх буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нь үнэн учир 1-30 айлын 1 дүгээр орцны ******* тоот уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Нисэх буудлын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх тодорхойлолтыг” Ховд аймгийн ******* буудлын  даргад биш “Ховд аймгийн үл хөдлөх хөрөнгийн товчоонд” 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Улсын бүртгэлийн Ү-1617000679 дугаартай Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын 1 дүгээр орцны ******* тоот орон сууц нь Ховд аймаг дахь Нисэх буудал /2628546/-ын өмчлөлд бүртгэлтэй байна.” гэх тодорхойлолтыг Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 633 дугаар  албан бичгээр ирүүлсэн байна. Уг нотлох баримтыг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх ...” зарчимтай тул Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн уг албан бичгийг үнэн зөв гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.******* нь Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын 1 дүгээр орцны ******* тоот орон сууцыг албаны орон сууц эзэмшүүлэх гэрээгээр эзэмшиж байсан үйл баримт тогтоогджээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ******* хуулийн 8.1.1-д заасан эрхийн хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, мөн зүйлийн 5.2-т ”Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ******* хуулийн 8.1.2-8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, мөн зүйлийн 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”гэж тус тус тусгажээ.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.*******, Н.*******, С.*******,С.*******, С.******* нарыг маргаан бүхий Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, ******* тоот 38м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон  сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлж Ч.*******, Н.******* С.*******, С.*******, С.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр нь үлдээж, хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гомдол гаргагч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд /******* *******ийн Ерөнхий газарт/   буцаан олгож шийдвэрлэв.

******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* хуулийн 100 дугаар зүйлийн  100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримталж Ч.*******, Н.*******, С.*******, С.*******, С.******* нарын  “Ховд аймгийн т сумын багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, ******* тоот 38м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай”   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангасугай.

 2.******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Голомт банкны 1165117377 тоот данснаас гаргуулж ******* *******ийн Ерөнхий газарт /ИНЕГ-ИНҮТ/ буцаан олгосугай.

 3. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НЯМБАЯР

              

        ШҮҮГЧИД                                   С.ӨМИРБЕК

     

                                                                         Н.ТУЯА