| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08175/И |
| Дугаар | 191/ШШ2025/07273 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/07273
2025 09 03 191/ШШ2025/07
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** байрлах, Ж*******, ******* ******* ******* ТБАГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах, Ж******* ******* ХХК /РД:*******/ болон
Хариуцагч: *** оршин суух, Х******* овогт Ггийн Э /РД:/-д тус тус холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 1,041,050,800.82 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "А байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А- дугаар тушаалыг тус тус үндэслэн Ж*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж*******, ******* ******* *******т шилжүүлсэн. ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно" гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ж******* ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, ******* ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч "Ж******* *******" ХХК /убд:, РД:*******/, түүнийг төлөөлж Захирал Х******* ургийн овогтой Ггийн Э /РД: /, ургийн овогтой Пийн Т /РД: / нар нь "Ж*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан"-аас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 88/2018/3-131 тоот зээл болон 88/2018/Б-131 тоот барьцааны гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийг "Мах боловсруулах үйлдвэр" төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 1. Г.Э /РД: /-ийн өмчлөлийн *** хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- , гэрчилгээний дугаар бүхий, 450 м.кв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Ж******* ******* ХХК -аас 1,041,050,800.82 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задлан харуулбал: Үндсэн зээлийн төлбөр 694,008,533.88 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, Зээлийн алдангийн төлбөрт 347,004,266.94 төгрөг /50%/, Нотариатын зардал 38,000 төгрөг,
2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Г.Эыг хариуцагчаар татсан болно гэжээ.
Зохигч эвлэрсэн гэрээнд: Ж*******, ******* ******* ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй, Ж******* ******* ХХК, Г.Э нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа бөгөөд талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ******* 1,041,050,800.82 төгрөгийн 337,004,266.94 төгрөгөөс татгалзан 704,046,533.88 төгрөг дээр эвлэрч, хариуцагч Ж******* ******* ХХК, Г.Э нар 704,046,533.88 төгрөгийг, 2025 оны 06 сарын 06-ны дотор 410,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны дотор 100,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны дотор 24,046,533.88 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны дотор 20,000,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Хариуцагч тохиролцсон хуваарийн дагуу эхний төлбөр 410,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн барьцааны 88/2018/Б-131 тоот гэрээний дагуу барьцаалсан иргэн Г.Э (рд: )-ийн өмчлөлийн *** байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний дугаартай 450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцов.
Хариуцагч нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү- улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай *** хаягт байршилтай Монгол Улсын иргэн Пийн Т (рд: )-ын өмчлөлийн 127,48 м.кв талбайтай 693,500,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов.
Гэрээний 1.3-т заасан барьцаа хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг Ж******* ******* ХХК нь хариуцна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй, Ж******* ******* ХХК болон Г.Эод тус тус холбогдох Зээлийн гэрээний төлбөр 1,041,050,800.82 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 704,046,533.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 337,004,266.94 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж******* ******* ХХК, Г.Э нар 704,046,533.88 төгрөгийг, 2025 оны 06 сарын 06-ны дотор 410,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны дотор 100,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны дотор 24,046,533.88 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны дотор 20,000,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулж, хариуцагч тохиролцсон хуваарийн дагуу эхний төлбөр 410,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн барьцааны 88/2018/Б-131 тоот гэрээний дагуу барьцаалсан иргэн Г.Э (рд: )-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Аын ам /17100/1366 тоот хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний дугаартай 450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, хариуцагч нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү- улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 13312 их Монгол Улс гудамж 207 дугаар байр, 103 тоот хаягт байршилтай Монгол Улсын иргэн Пийн Т (рд: )-ын өмчлөлийн 127,48 м.кв талбайтай 693,500,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус зааснаар зохигч талуудын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй, Ж******* ******* ХХК болон Г.Эод тус тус холбогдох Зээлийн гэрээний төлбөр 1,041,050,800.82 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигч талууд дор дурдсанаар эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
1.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 704,046,533.88 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 337,004,266.94 төгрөгийн шаардлагаас татгалзаж,
- Хариуцагч Ж******* ******* ХХК, Г.Э нар 704,046,533.88 төгрөгийг,
2025 оны 06 сарын 06-ны дотор 410,000,000 төгрөг,
2025 оны 09 сарын 25-ны дотор 100,000,000 төгрөг,
2025 оны 10 сарын 25-ны дотор 24,046,533.88 төгрөг,
2025 оны 11 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2025 оны 12 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2026 оны 01 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны дотор 20,000,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулж,
- Хариуцагч тохиролцсон хуваарийн дагуу эхний төлбөр 410,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн барьцааны 88/2018/Б-131 тоот гэрээний дагуу барьцаалсан иргэн Г.Э (рд: )-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Аын ам /17100/1366 тоот хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний дугаартай 450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх,
- Хариуцагч нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү- улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 13312 их Монгол Улс гудамж 207 дугаар байр, 103 тоот хаягт байршилтай Монгол Улсын иргэн Пийн Т (рд: )-ын өмчлөлийн 127,48 м.кв талбайтай 693,500,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар, Ж*******, ******* ******* ******* ТБАГ нь улсын тэмдмэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус зааснаар хариуцагч Ж******* ******* ХХК болон Г.Эоос улсын тэмдэгтийн хураамж 1,839,091 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА