2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01042

 

  

 

 

 

 

 

 

 

 

2025 02 05

191/ШШ2025/01042

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух Их нарт овогт Цийн Б /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 752 092.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цийн Б нь 2024.07.04-ний өдөр тус банктай ЗГ1245146818 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй зээп авсан.

Зээлдэгч Ц.Б нь ЗГ1245146818 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 106 хоног хэтрүүлж, банкыг хохироож байгаа бөгөөд зээл болон барьцааны гэрээний 3.3.4-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2024.12.29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 28 890 593.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1 845 158.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 340.67 төгрөг, нийт 30 752 092.85 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Ц.Б-ээс Г*******тай байгуулсан ЗГ1245146818 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 30 752 092.85 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийтөвшин миний бие нь хариуцагч Ц.Бтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Ц.Б миний бие Г*******наас нэхэмжилсэн 30 752 092.95 төгрөгөөс 1 960 000 төгрөгийг төлж, үлдэх 28 792 092 төгрөгийг 11 сарын хугацаанд хувааж төлөхөөр Г*******тай тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЗГ1245146818 дугаартай гэрээний зээлийн төлбөрт нийт 30 752 092.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6.-д заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

2. Төлбөр төлөх хугацаа, хэлбэр

Хариуцагч нь ЗГ1245146818 тоот дугаартай гэрээний зээлийн төлбөрт 1 960 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28 792 092.85 төгрөгийг төлөх тухай талууд харилцан тохиролцож дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2.1.1.Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025.12.30-ны дотор нэхэмжлэгчийн Г******* дахь тоот дансанд төлнө.

2.1.2. Мөн 2025.12.30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 28 792 092.85 төгрөгийг нэхэмжлэгчийн Г******* дахь зээ тоот дансанд дараахь байдлаар төлнө.

Үүнд: 2025.2.28-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.3.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.5.30-ны өдөр 2 600 000төгрөг, 2025.6.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.09.30-ны 2 600 000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2 600 000, 2025.12.30-ны өдөр 2 792 092.85 төгрөгөөр тус тус төлнө.

З.Хүлээх хариуцлага

3.1.1. Зээлдэгч нар нь энэхүү гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр Талууд харилцан тохиролцов.

4.Бусад.

4.1. Энэхүү гэрээг байгуулсан нь Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, уг үүрэгт өөрчлөлт орох, үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй.

4.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө.

4.3. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.4.Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.

4.5. Энэхүү гэрээг Талууд шүүхийн өмнө байгуулсан ба 3 хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Г******* ХК, Ц.Б нарын хооронд 2024.07.04-ний өдөр байгуулагдсан ЗГ1245146818 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, дансны хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 30 752 092.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага 30 752 092.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 1 960 000 төгрөгийг төлж биелүүлэн, үлдэх 28 792 092.85 төгрөгийг 2025.2.28-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.3.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.5.30-ны өдөр 2 600 000төгрөг, 2025.6.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.09.30-ны 2 600 000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2 792 092.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 711 төгрөгийн 155 855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 155 855.5 төгрөгийг, хариуцагч Ц.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 155 855.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 30 752 092.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага 30 752 092.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 1 960 000 төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 28 792 092.85 төгрөгийг 2025.2.28-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.3.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.5.30-ны өдөр 2 600 000төгрөг, 2025.6.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.09.30-ны 2 600 000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2 600 000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2 792 092.85 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 711 төгрөгийн 155 855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 155 855.5 төгрөгийг, хариуцагч Ц.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 155 855.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА