| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00039/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 41
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч М-ы овогт Т-ий А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000001 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Б суманд 1979 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Б сумын Баянсудал багт оршин суух, М-ы овогт Т-ий А д /РД:/
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.А д нь 2017 оны 06 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт орших Хар ус гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас И.Н тэй маргалдаж нүүр нь тус газар цохисны улмаас 1 тооны шүдийг нь унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 06 сарын 01-ний өдөр би Булган суманд хүүхдүүдээ баярлуулаад өдөр гэртээ ирэхэд Магсаржав манайд ирээд намайг мал хулгай хийлээ гэж хэлсэн байсан. Гэрч Даваадорж гэх залуу гэрчилж байна гэсэн. Би ээж, эхнэр хоёроо дагуулаад Н ийнд очсон. Гэтэл Н ийн эхнэр нь чи манай ямаа авсан байна гээд хэрэлдсэн. Намайг яагаад ямаа авсан гэж хардаад байгаа талаар асуугаад маргалдаж байтал Н ах мал эргүүлж яваад ирсэн. Би Н ийг чи яагаад намайг ямаа хулгайлсан гэж хардаж байгаа юм бэ гээд Н ийн хүзүүнээс багалзуурдсан, тэр бас намайг багалзуурдсан тэгээд тэр үед бид хоёр хоорондоо нэг нэгнийгээ гараараа цохьсон нэлээн удаан зууралдаад зодолдоод би барьж аваад өргөөд унагаад хоёулаа харилцан зодолдсон. Тэнд байсан хүмүүс биднийг салгасан.
2016 оны 11 сард Н ийн 1 тооны ямаа алдагдаж байсан юм байна лээ. Тэгээд Даваадорж тэднийд ирээд миний өгсөн 1 ямааны гулууз махны талаар яриад танай ямааг А д надад хулгайлж өгсөн байж магадгүй гэх зүйл хэлсэн байсан. Түүнээс болж маргаан үүссэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Н ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ” 2017 оны 06 сарын 01-ний өдөр би Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах Хар ус гэх нэртэй газар малаа хариулаад орой ирэхэд манай эхнэр Сонинбаяр хөрш айлын Хадай, А д нар хэрэлдээд байж байсан. Тэгээд би юунаас болсон талаар асуухад манай 2016 оны 11 сард алга болсон ямааны асуудалд А д гэх залууг хардаад хэрүүл хийж байсан. Дада гэх залуу та наашаа суу танай ямааг А д аваад махыг нь надад өгч байсан юм гэж хэлсэн. Тэгээд Дада А дыг чи энэ хүнд ямааг нь авсанаа үнэнээр нь хэл гэхэд А д миний хоолойноос багалзуурдаад би яахаараа танай ямааг хулгайлдаг юм гээд миний нүүр, шүд хэсэг рүү 2-3 удаа мөргөөд, дээш өргөж гаргаад газар дээр хаяад хөлөөрөө дэвсээд гараараа цохиод намайг зодсон тэгтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг.
Гэрч Н.Сонинбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”... 2017 оны 06 сарын 01-ний өдөр би ах Магсаржав, түүний эхнэр нарын хамт хашаагаа засаад байж байтал Даваадорж /Дада/ гэх залуу ирсэн. Даваадоржоос Магсаржав ах чи Мөнхбат ахад ямар гулууз мах аваачиж өгөө вэ гэж асуухад Даваадорж Х.А дээс авлаа гэж хэлсэн. Мөнхбатад өгөхөд их туранхай, өтгө шороонд хутгалдсан мах байсан гэж хэлсэн тэгээд Даваадорж та ямаагаа төлүүлж ав танай ямааг А д хулгайлж надад зарсан байна гэх мэт зүйл яриад манай гэрт байгаад байхаар нь манай ах Магсаржав А дийнд очоод ээжид нь хэлээд ирсэн тэгээд ирэхгүй байхаар нь би ямаагаа эргүүлчихээд А дийнд очиход ээж нь байхаар нь Хадай эгчээ Даваадорж манайд ирээд танай ямааг А д хулгайлж надад зарсан, та ямаагаа ав би 70.000 төгрөг авна гээд юм яриад байна гэж хэлсэн. Гэртээ хариад байж байтал А д ээж болон эхнэрийнхээ хамт манайд ирээд чи намайг хулгайч гэж хэллээ гэх мэтээр маргалдаад байж байтал манай нөхөр И.Н малнаасаа ирээд А д хэл амаараа болий гээд ярилцах гэтэл чи намайг хулгайч гэж ярилаа гэх мэтээр яриад манай нөхрийн хоолойг багалзуурдаад толгойгоороо 3 удаа мөргөөд, газар унаад зууралдаад манай нөхрийг зодоод байсан тэр үед Даваадорж салгасан ...” гэх мэдүүлэг
Гэрч Н.Магсаржавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”... 2017 оны 06 сарын 01-ний өдөр хүргэн И.Н ийн хашааг засаад байж байтал Даваадорж /Дада/ гэх залуу ирээд А дээс 2016 оны 11 сард нэг гулууз мах авч байсан гэж ярьсан, бид нар өмнөөс нь ямар мах авсан бэ гэхэд мэдэхгүй нэлээн шороо болсон мах авсан зүйл ярихад И.Н ийн эхнэр манай нэг ямаа алдагдаж байсан, тэр казак авч зарсан юм байна гэх мэт зүйл ярьсан. Би А дийн гэрт очиход ээж нь байхаар танай хүү Н ийн ямаа хулгайлсан гэж ярьж байна та очоод уулзаа гэж хэлээд И.Н ийнд байж байтал А д ээжийнхээ хамт ирээд Н ийн эхнэртэй маргалдаад байж байтал И.Н малнаасаа ирээд юу болсон талаар асуугаад за хэдүүлээ хэл амаараа болёо гэж хэлэхэд А д чи намайг хулгайд хардлаа гээд урдаас нь дайраад И.Нямгэрлийг барьж аваад толгойгоороо мөргөх шиг болсон тэгээд И.Н ийг дарж аваад зууралдахаар нь бид нар тэр хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг
Гэрч Д.Даваадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 06 сарын 01-ний өдөр би Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах И.Н гэх айлын гэрт очсон тэгээд би Магсаржав түүний эхнэр, И.Н ийн эхнэр нарт 2016 оны 11 сард А дээс 1 тооны ямааны гулууз мах авч байсан талаар хэлсэн, тэгтэл И.Н ийн эхнэр манай ямаа тэр үед алдагдаж байсан гэх мэт зүйл ярьсан, тэгээд би хардаж сэрдэж байна гэж бодоод тухайн ямааны махыг хаанаас авч өгсөн талаар тодруулах зорилгоор А дыг дуудуулсан, тэгтэл Т.А д хэрүүл маргаан хийж эхэлсэн, И.Н ирээд хэрүүл маргаанаа больцгооё хүн хэлээрээ гэдэг шүү дээ гээд суух хооронд А д цохисон...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 294 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. И.Н ийн биед гэмтэл учирсан байна.
2. И.Н ийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр, доод уруулд 0.5х0.3 см зулгаралт, зүүн дээд, доод 2 шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй
4. И.Н ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / өиеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэжээ.
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 295 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.А дын биед гэмтэл учирсан байна.
2. Т.А дын биед мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний дотор буланд 2х2 см цус хуралт, хамрын баруун хажууд 1х0.5 см зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй
4. Т.А дын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэжээ.
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 321 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. И.Н ийн унасан гэх шүд тухайн цаг хугацаанд, нүүр хэсэгтээ мөргүүлсний улмаас унасан байх боломжтой.
2. И.Н ийг анх үзэх үед буйданд шүд унасан онгорхой ором байсан.
3. И.Н нь нүүр хэсэгтээ мөргүүлсний улмаас унасан гэх шүд нь ямар нэгэн хугаралгүйгээр ёзоороороо булгарч унах боломжтой.
4. И.Н ийн биед учирсан зүүн дээд эгнээний 2-р шүдний булгарч уналт мөн дээд, доод эгнээний үүдэн хэсгийн /1,1/ нийт 2 шүдний сулрал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэжээ.
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48 / зэрэг болно.
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.А д нь 2017 оны 06 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт орших Хар ус гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас И.Н тэй маргалдаж нүүр нь тус газар цохисны улмаас 1 тооны шүдийг нь унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 294, 321 тоот дүгнэлтүүд, хохирогч И.Н ийн мэдүүлэг, гэрч Н.Сонинбаяр, Н.Магсаржав, Д.Даваадорж нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Молхы овогт Төлөгөний А дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.А д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Т.А д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, нэхэмжлэгчийн ПБ79110771 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А д нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ы овогт Т-ний А д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ий А дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А дэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А дэд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч И.Н ийн шүд гэх 1 тооны шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Т.А д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Т.А дын ПБ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Т.А дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.